Бүтээлийн нэр
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Гэм хорын эрх зүй
Бүтээлийн товч
Бусдад гэм хор учруулсан уг үйлдэл, эс үйлдэлд гэм буруутай өөр этгээдээр хохирлыг арилгуулах тухай гэм хорын эрх зүйн үндсэн зарчмын хэтийн зорилго нь учирч болох эрсдэл, хохирлыг урьдчилан харах боломжтой этгээдийн хувьд тийм зан үйл гаргахгүй байх замаар бусдыг хохироохоос сэргийлэхэд оршдог байна . Гэвч машин, механизм, техник хэрэгсэл, тээврийн хэрэгслийн ашиглалт өссөнтэй холбоотой эдгээрээс хохирол учрах эрсдэл нэмэгдэж байгаа энэ цаг үед гэм хорыг зөвхөн гэм буруугийн зарчимд үндэслэн арилгах тухай уг зарчмыг бүрэн хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй юм.

Техник, технологийн хөгжил хүн төрөлхтөнд олон ашиг тустай зүйл авчирсан боловч мөн тэр хэрээр эрсдэл, аюулыг нэмсэн билээ. Энэ асуудлыг даатгалын тогтолцоог ашиглан шийдвэрлэх оролдлого байсан хэдий ч уг эрсдэлийг нийгмийн нийт гишүүдэд эсхүл уг ажиллагааг явуулан ашиг олж буй хүмүүст тараан үүрүүлэх шинэ арга хэрэгсэл зайлшгүй хэрэгтэй болжээ .

Гэм буруугийн асуудал, түүнийг нотлох үүргийн асуудал нь ердийн гэм хорын эрх зүйн зохицуулалтаас эсрэг схемээр тайлбарлагддаг энэхүү хатуу хариуцлагын асуудал нь ХХ зууны үеэс дэлхийн эрх зүйн тогтолцоонд үүсч хөгжиж ирсэн билээ . Үйлдвэрлэлийн осол, гэмтэлтэй холбоотой учирсан хохирлыг ажил олгогч буруутай эсэхээс үл хамааран арилгах тухай зохицуулалт нь энэхүү арга хэрэгслийн анхны жишээ байсан боловч энэ өгүүллийн хүрээнд тээврийн хэрэгслийн ашиглалтаас учирсан гэм хорыг арилгах зохицуулалттай холбоотой харьцуулсан судалгаанд чиглэсэн болно.
Түлхүүр үг
Бусдад гэм хор учруулах, үйлдэл, эс үйлдэл, гэм буруутай өөр этгээдээр хохирлыг арилгуулах, гэм хорын эрх зүйн үндсэн зарчим
Бичигдсэн огноо
2016-10-07
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-07-08
Товч мэдээлэл үзсэн
2608
Бүрэн эхээр нь үзсэн
163
Эшлэлийн тоо
30
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Оюунтунгалаг “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1002
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх