Бүтээлийн нэр
Барилга, байшин эзэмшигчийн гэм хорын хариуцлага
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Гэм хорын эрх зүй
Бүтээлийн товч
Аливаа хүн өөрийнх нь үйлдэл бусдын ашиг сонирхолд хэрхэн нөлөөлж болох талаар ойлгож ухамсарлах чадвартай байдаг учраас бусдад өөрийн буруутай үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд үүссэн хохирлыг хариуцан арилгах нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зарчим юм.

Энэхүү гэм буруугийн үндсэн зарчмаас гажсан гэм хорын тусгай төрлүүд бий болж хөгжихөд олон хүчин зүйлс нөлөөлсний нэг нь техник технологийн хөгжил, хүн амын төвлөрөл, үйлдвэржилтийг дагасан эрсдлийг буруулах нийгмийн хэрэгцээ, шаардлагатай билээ. Тухайлбал ажлын байранд гарсан осолд ажил олгогч буруутай эсэхээс үл хамааран ажилтанд нөхөн олговор олгох нь орчин үеийн эрх зүйд энгийн ойлгомжтой зүйл мэт болсон хэдий ч олон улс оронд энэ зарчмыг туйлын хувьсгалч бөгөөд гэм буруугийн үндсэн зарчимд нийцэхгүй гэх үзэл санаа саяхан болтол оршсоор байсан юм. Жишээлбэл, 1911 онд Нью-Иоркийн давж заалдах шатны шүүхээс аюултай үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлийн ослын хохирлыг бүрэн хариуцуулах тухай хуулийг үндсэн хуульд нийцэхгүй гэж шийдвэрлэхдээ шүүгч Вэрнэр “үйлдвэрт ажилд орж буй ажилтан осолд орох эрсдлийг ухамсартайгаар өөртөө хүлээн авч байгаа” гэсэн хариултыг өгч, хүн бүр өөрийн үйл ажиллагаатай холбоотой эрсдлийг өөрөө хариуцах ёстой гэж үзэж, гэм буруугүйгээр хариуцлага тогтоосон хууль тогтоомжийг байгалийн хуулийг урвуулсан үйлдэл гэж тайлбарлаж байв.

Ийнхүү “гэм буруу”-тай болох нь тогтоогдоогүй этгээдэд хариуцлага хүлээлгэж байгаа тохиолдолд хүмүүсийн зүгээс “шударга ёсонд нийцэх” эсэх асуудлыг тавих нь дамжиггүй бөгөөд хуульч бидний үүрэг бол “хуульд ийм байдаг” гэж тайлбарлах бус яагаад хуульд ингэж заасан шалтгааныг тайлбарлах нь чухал юм. Тухайн этгээд буруутай эсэхээс үл хамааран үүсэх хохирлыг арилгах гэм хорын үүргийн энэхүү тусгай төрлийг суурь зарчим болох “зүй ёсны” үзэл баримтлалын үүднээс тайлбарлахад нилээн хүндрэлтэй болохыг деликтийн эрх зүй судлаачид нийтлэг хүлээн зөвшөөрдөг. Иймд гэм хорын үүргийн тусгай төрлийн үндэслэлийг судлах, тайлбарлах шаардлага орчин үеийн иргэний эрх зүйн судалгааны нэг гол хэсэг байдаг юм.
Түлхүүр үг
Барилга байшин, гэм буруу, гэм хор, деликт, аюултай үйл ажиллагаа, өмчлөгч, эзэмшигч, биет байдлын доголдол, арчлан хамгаалалт, хатуу хариуцлага, деликт
Бичигдсэн огноо
2016-09-30
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-07-08
Товч мэдээлэл үзсэн
3128
Бүрэн эхээр нь үзсэн
100
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Оюунтунгалаг “Барилга, байшин эзэмшигчийн гэм хорын хариуцлага” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1003
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх