Бүтээлийн нэр
Баталгаа
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Гэрээ & Үүргийн эрх зүй
Бүтээлийн товч
Баталгаа нь гэрээний нэг талын үүргийг үл маргах журмаар нөгөө талын өмнө гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд өөртөө хүлээж буй хэлцэл юм. Энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд дотроос харьцангуй шинэ бөгөөд ихэвчлэн банк, зээл, даатгалын байгууллага нь үндсэн үүрэг гүйцэтгэгч буюу принципиалийн хүсэлтээр үүрэг гүйцэтгүүлэгч буюу бенифициарт тухайн баталгааны бичгийг гаргаж өгснөөр тодорхой мөнгөн төлбөр төлөх үүргийг хүлээдэг.

Энэхүү баталгааны гэрээнд оролцогч талуудыг ромын эрх зүйгээс уламжлагдсан бенифициар буюу төлбөр шаардах эрхтэй этгээд, принципиал буюу төлбөр төлөх үүрэг хүлээсэн этгээд гэсэн нэр томьёог хэрэглэн тодорхойлох чиг хандлага ихэнх улс оронд болон олон улсын практикт тогтсон байдаг.

Баталгааны гэрээнд баталгаа гаргагч, принципиал буюу үүрэг гүйцэтгэгч, бенифициар буюу үүрэг гүйцэтгүүлэгч гэсэн 3 талын ашиг сонирхол байгаа учраас уг гэрээг нэг талын гэрээ гэж үзэхгүй харин ч олон талт гэрээ буюу sui generis гэдэг томьёололд илүү хамаарна Баталгааны гэрээгээр баталгаа гаргагчийн хувьд ямар нэг хариу шаардлага гаргалгүйгээр үүрэг гүйцэтгүүлэгч буюу бенифициарын шаардлагын дагуу мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээдгээрээ нэг талд үүрэг үүсгэж буй гэрээ боловч үүнийг нэг талын гэрээ гэж хэлэх нь онолын хувьд зөрчилдөөнтэй болно.

Нэг талд үүрэг үүсгэж байгаагийн илрэл нь баталгаанд заасан үндсэн гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй талаарх шүүхийн шийдвэр, эсхүл ямар нэгэн баталгааг шаардалгүйгээр бенифициарын / үүрэг гүйцэтгүүлэгчийн/ анхны шаардлагаар, үл маргах журмаар төлбөр төлөх үүргийг баталгаа гаргагч хүлээдэг юм. Баталгаа гаргагч нь зөвхөн баталгаанд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн эсхүл баталгааны дагуу төлбөр төлөх нөхцөлд шаардлага нь тохирохгүй байгаа тохиолдолд л төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзаж буй талаар баталгаа гаргагч нь нэн даруй үүрэг гүйцэтгүүлэгч буюу бенифициарт мэдэгдэх ёстой.

Банкны баталгааны хувьд баталгаа гаргагч нь ихэвчлэн банк, даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байх ёстой бөгөөд банкны баталгааны хүрээнд бенифициар буюу нэхэмжлэгчид, хариуцагч буюу принципиалын гаргах хариу шаардлагыг тооцдоггүй тул нэхэмжлэгч нарын хувьд гуравдагч этгээдийн даалгавраас банкны баталгааг илүүтэй үздэг Манай улсын хувьд Иргэний хуулийн 234, 457 дугаар зүйлд зааснаас үзэхэд зөвхөн банк нь банкны баталгаа гаргах эрхтэй.
Түлхүүр үг
банк, банкны баталгааны гэрээний онцлог, Банкны баталгаанаас үүсэх үүргийг гүйцэтгэх, Банкны баталгааны гэрээ дуусгавар болох
Бичигдсэн огноо
2016-10-05
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-07-08
Товч мэдээлэл үзсэн
3552
Бүрэн эхээр нь үзсэн
92
Эшлэлийн тоо
10
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Оюунтунгалаг “Баталгаа” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1006
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх