Бүтээлийн нэр
Засгийн газрын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны зохицуулалтын зарим асуудал
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Төрийн санхүү, төсөв
Бүтээлийн товч
Өдгөө Монгол Улсын Засгийн газрын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль (цаашид ТБОНӨХБАҮХАтХ гэх)-ийн дагуу хэрэгжиж байгаа бөгөөд тус хууль нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, тус хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулдаг.
Засгийн газрын худалдан авах ажиллагааны нийгэмд гүйцэтгэх чухал үүрэг, шинж чанартай нь холбоотойгоор Засгийн газрын худалдан авах тогтолцоог олон улсын стандартад хүргэж, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хэмнэлт, үр ашиг, ил тод байдал, харилцан тайлагнах болон хариуцлагын зарчмуудыг баталгаажуулж, авлига гарах нөхцөлийг бууруулах, дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Монгол Улс хууль, эрх зүйн болоод бусад чиглэлээр тодорхой алхамуудыг авч хэрэгжүүлсээр байна. Монгол Улсын Засгийн газрын худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, түүнийг хэрэгжүүлэх институтуудын хүрээнд хийгдэж буй түүхэн мөчлөгт эдгээр шинэчлэлт, өөрчлөлтүүдийн үйл явц, чиг хандлагыг дүгнэх, худалдан авах ажиллагааны талаарх олон улсын жишиг, чиг хандлагад бий болсон ололт амжилтыг дотоодын хууль тогтоомжид нэвтрүүлэх гарц боломжийг эрэлхийлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг боловсруулсан болно.

Түлхүүр үг
Засгийн газрын худалдан авах ажиллагаа; procurement; төрийн худалдан авах ажиллагаа
Бичигдсэн огноо
2014-05-15
Хуудсын тоо
67
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2016-10-28
Товч мэдээлэл үзсэн
5901
Бүрэн эхээр нь үзсэн
67
Эшлэлийн тоо
148
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Энхжаргал
“Засгийн газрын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны зохицуулалтын зарим асуудал” (2014), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/114
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна !