Бүтээлийн нэр
Хяналтын журмаар гомдол гаргах шалгуурын үзэл баримтлал ба улсын дээд шүүхийн чиг үүрэг: Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах арга хэрэгсэл болох нь
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсын хууль зүйн салбарт сүүлийн гурван жилд гарсан өөрчлөлтөөс ирэх жилүүдийн өнгө тодорхойлогдоно гэхэд хилсдэхгүй бөгөөд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 2021 оны Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг суурь хуулиудын хэрэгжилтийн үр нөлөө, зохицуулалтын тогтвортой байдал хэрхэх бол гэсэн томоохон сорилт биднийг хүлээж байна.
Хууль тогтоогчоос Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зарчмын шинжтэй шинэ зохицуулалт хэд хэдийг хуульчилсан ба салбарын мэргэжилтэн, хууль хэрэглэгч субъектүүдийн дунд өрнөх хэлэлцүүлэг эрчимтэй байгаа энэ үед судлаач, хуульч, өмгөөлөгчдийн санал, бодлоо уралдуулж байгаа сэдэв нь хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл яах аргагүй мөн билээ.
Энэ нь хэдийгээр дотоодын эрх зүйд цоо шинэ биш боловч шинэлэг зохицуулалт болсон, мөн эрх зүйн соёл өндөр хөгжсөн бусад улсуудын хувьд “шүүлтүүрийн тогтолцоо” (англ. filtering system); “шүүлтүүрийн арга хэрэгсэл” (англ. filtering mechanism); сонгох шалгуур (англ. the Selection Criteria) хэмээх томьёоллоор өмнө нь байсан, одоо ч байгаа ойлголт юм. Иймд энэхүү ойлголтын үзэл баримтлал, Монгол Улсын хөрсөнд “албан ёсоор” хуульчлагдсан нь бусад улсынхтай дүйх эсэх, зарим судлаачийн асууж байгаа шиг үүнийг “Stare decisis”-ийн зарчмын эхлэл тавигдсан гэж үзэх эсэх, хэрэв тийм бол энэ нь Монгол Улсын эрх зүйн тогтолцооны соёл, уламжлалтай зөрчилдөх эсэх, үгүй бол өөрөөр хэрхэн ойлгож хэрэглэх зэрэг асуултад хариулт эрснээс үндэслэн энэхүү илтгэлийг бичлээ.
Энэхүү илтгэлд бичсэн агуулга, санаа нь илтгэл бичигчийн хувь судлаачийн үүднээс хандаж, гагцхүү онолын талаас нь судлахыг хичээсэн бичил судалгаа бөгөөд практик нөхцөл байдал, хэрэгжүүлэх арга замыг хөндөөгүй, мөн аливаа байгууллагын үзэл баримтлал, байр суурийг төлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түлхүүр үг
Хяналтын журмаар гомдол гаргах; Шүүхэд хандах эрх; Улсын дээд шүүхийн чиг үүрэг; Хууль хэрэглээний нэгдмэл байдал; Жишгийн эрх зүй; Stare Decises; Filtering System; Filtering Mechanism; Public Purpose; Private Purpose; Right of Access to the Supreme Court;
Бичигдсэн огноо
2021-12-30
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-01-12
Товч мэдээлэл үзсэн
4705
Бүрэн эхээр нь үзсэн
267
Эшлэлийн тоо
33
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Цэрэндолгор
“Хяналтын журмаар гомдол гаргах шалгуурын үзэл баримтлал ба улсын дээд шүүхийн чиг үүрэг: Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах арга хэрэгсэл болох нь” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1146
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !