Бүтээлийн нэр
Орон нутгийн түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эрх зүйн орчин, нөхцөл байдал
Тэмдэглэл
Энэхүү судалгааг “Хөгжлийн шийдэл” ТББ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэв.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Төрийн санхүү, төсөв, Нутгийн удирдлага
Бүтээлийн товч
“Оюуны-Инноваци” ТББ нь “Хөгжлийн шийдэл” ТББ-ын захиалгаар Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон Сэлэнгэ, Ховд гэсэн 8 аймгийг хамруулан “Орон нутгийн түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эрх зүйн орчин, нөхцөл байдал”-ын талаарх судалгааг хийж гүйцэтгэтлээ.

Судалгааны багийн зүгээс орон нутгийн хэмжээнд бизнесийг дэмжих зээл олгох шийдвэрийг бие даан гаргадаг, эргэн төлөлтөө өөрсдөө хариуцдаг, жижиг дунд, бизнес эрхлэгчийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг “Сум хөгжүүлэх сан” болон тухайн орон нутгаас санаачлан жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор байгуулсан хуулийн этгээд, түүний эрх зүйн үндэслэл, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас жижиг, дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр баталсан бодлого, хөтөлбөрийг харьцуулан судаллаа.

Түүнчлэн орон нутгийн хэмжээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай олгож буй зээлийн талаарх эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, зээлд хамрагдах боломж, сонгон шалгаруулалтын ил тод, нээлттэй байдал, зээлийн хэлбэр, хэмжээ, хүү, эргэн төлөгдөх нөхцөл, эргэн төлөлтийн талаарх тайлагнал, уг ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн оролцоо, хяналт тавих боломж зэргийг судалж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаарх дүгнэлт, санал боловсруулахыг зорьсон болно.
Түлхүүр үг
Жижиг, дунд бизнес, Жижиг, дунд бизнес эрхлэгч, сум хөгжүүлэх сан, зээл, зээлийн нөхцөл
Бичигдсэн огноо
2021-03-24
Хуудсын тоо
68
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-02-22
Товч мэдээлэл үзсэн
2682
Бүрэн эхээр нь үзсэн
14
Эшлэлийн тоо
80
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга Оюуны Инноваци ТББ Б.Төрболд Б.Эрхэмбаяр “Орон нутгийн түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эрх зүйн орчин, нөхцөл байдал” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1175
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх