Бүтээлийн нэр
Монгол Улсын Үндсэн хууль дахь газрын эрх: Өмчийн зохицуулалтын нэгдмэл байдал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Өмчийн эрх зүй, Газрын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улс өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн харилцааг зохицуулах шинжтэй эрх зүйн томоохон хоёр эх сурвалж болох Иргэний хууль ба Газрын тухай хуулиудыг 2002 онд зэрэг батлан мөрдүүлсэн түүхтэй. Газрын тухай хууль нь Иргэний хуулиас хувийн эрх зүйн шинжтэй цөөн хэм хэмжээг эс тооцвол нийтийн эрх зүйн хэм хэмжээг зонхилон агуулж, нийтийн эрх зүйн зарчимд суурилсан байдгаараа үзэл баримтлалын томоохон ялгаатай. Либерал хэв шинжтэй эдийн засгийн тогтолцоо бүхий эх газрын эрх зүйн бүлд хамаарах улс орнуудтай харьцуулахад Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн нэгдмэл бус бүтэц буюу газрын харилцааны зэрэгцээ тогтолцоо бий болжээ.

Газрын тухай хууль нь төр ба иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцаанд гол төлөв үйлчлэх хэдий ч төрийн өмчийн газрын хувьд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эдийн баялгийн эрхийг бүтээж байгаагаараа эдийн засгийн харилцааны томоохон эх сурвалж болж байгаа бол Иргэний хууль нь эдийн баялгийн харилцааны үндсэн зарчимд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал эрх, түүний хамгаалалтыг бүрдүүлж, эзэмшил, өмчлөх эрх, эдийн баялгийн хязгаарлагдмал болон салшгүй эрхийн төрөл, агуулгыг тодорхойлон, суурь ойлголтыг бүтээсний хувьд эд хөрөнгийн харилцааны тулгуур хууль болох юм. Гэтэл энэхүү үндсэн хоёр эх сурвалжийн зарчмын уялдаа холбоо алдагдсанаас Монгол Улсад аажмаар өмчийн зэрэгцээ тогтолцоо буюу хувийн өмчийн газарт үйлчлэх нэгэн бүлэг хэм хэмжээ, төрийн өмчийн газарт үйлчлэх өөр нэг бүлэг хэм хэмжээ үүсэж, зогсолтгүй бэхжсээр, тэр хэрээр хувийн өмчийн хамгаалалт суларч байна.

Энэхүү зэрэгцээ тогтолцооны уялдаагүй байдал нь өмчийн эрх зүйн хөгжлийг удаашруулан улс орны эдийн засгийн хөгжилд ч сөрөг нөлөө үзүүлж байна. Иргэний хууль ба Газрын тухай хуулийн үр дүнд үүссэн зэрэгцээ тогтолцооны шалтгаан, үр дагаврыг Үндсэн хуулийн үзэл санаанаас эхлэн судалж, төрийн ба хувийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн харилцаанд нэгдмэл байдлыг бэхжүүлж, эдийн баялгийн эрхийн төрөл, хамгаалалт, бүртгэлийн нэгдмэл тогтолцоог бүтээх нь нэн чухал гэж үзсэн болно.
Түлхүүр үг
Газрын эрх, газар эзэмших эрх, газар ашиглах эрх, эдийн баялгийн эрх, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, узуфрукт, сервитут, ипотек, түрээсийн гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ, эзэмшил, өмчлөх эрх, numerus clauses, erga omnes effect, in rem, in personam, superficies solo cedit.
Бичигдсэн огноо
2021-05-12
Хуудсын тоо
19
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-04-13
Товч мэдээлэл үзсэн
3476
Бүрэн эхээр нь үзсэн
196
Эшлэлийн тоо
10
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа “Монгол Улсын Үндсэн хууль дахь газрын эрх: Өмчийн зохицуулалтын нэгдмэл байдал” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1229
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх