Бүтээлийн нэр
Гэр бүлийн хүчирхийлэл дэх гэмт хэрэг, зөрчлийн давхардал
Зохиогч
Жаргалсайханы Батмөнх Эрдэнбилэгийн Цэлмэг
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно. Судалгааны багийн ахлагчаар хууль зүйн доктор Ж.Эрдэнэбулган ажиллав. Судалгааны бүрэн эхийг ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүгийн эрх зүй, Зөрчил
Бүтээлийн товч
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх асуудлыг ялган зааглаж, зөв томьёолж чадаагүй нь мөрдөгч, прокурор, шүүхээс хуулийн агуулгыг янз бүрээр тайлбарлан, ялгамжтай шийдвэр гаргах нөхцөл болжээ. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн зэрэг ойлголтыг холбогдох хуулиудад өөр өөрөөр тодорхойлж, гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүний объектив шинжийг оновчтой зохицуулж чадаагүйгээс хэргийн зүйлчлэлд хуулийн хийдэл үүсжээ. Өөрөөр хэлбэл, тасралтгүй гарч буй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчилд давхардал үүссэнээр нэг талаас хүчирхийлэлд өртөгсөд хохирох, нөгөө талаас хүчирхийлэл үйлдсэн этгээд ял завших боломж бүрджээ.

Судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль тогтоомжийн харилцан уялдааг судлах, гэмт хэрэг болон зөрчил хоорондын давхардлыг зааглах талаар бусад улс орны туршлагыг судлах, цаашид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Эрүүгийн хуульд оновчтой тодорхойлох талаар санал, зөвлөмж боловсруулахыг зорив.
Түлхүүр үг
Гэр бүл, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил
Бичигдсэн огноо
2022-04-11
Хуудсын тоо
129
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-05-13
Товч мэдээлэл үзсэн
2970
Бүрэн эхээр нь үзсэн
168
Эшлэлийн тоо
112
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Батмөнх Эрдэнбилэгийн Цэлмэг “Гэр бүлийн хүчирхийлэл дэх гэмт хэрэг, зөрчлийн давхардал” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1258
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх