Бүтээлийн нэр
Цар тахлын үед захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа
Тэмдэглэл
МУИС-ХЗС-иас 2021.11.20-ны өдөр зохион байгуулсан “Үндсэн хуулийн болон захиргааны эрхзүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх ёсны зарчимд суурилан Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа тусгайлсан зарчмуудыг тухайлбал хуульд үндэслэх зарчим, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим ялангуяа цар тахлын үеийн шийдвэр гаргахад чухал юм. Гамшгийн буюу нийтийг хамарсан халдварт өвчний үед Захиргааны ерөнхий хуулиас гадна 2017 онд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай, 2020 онд батлагдаж 2 удаа үйлчлэх хугацааг сунгасан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанаас гаргах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд хангах шаардлагыг нарийвчлан заасан билээ. Гэсэн ч сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан захиргааны байгууллагын шийдвэрүүд, түүний үр дагаварт дүн шинжилгээ хийж үзэхэд захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаандаа хуульд заасан шаардлага, зарчмыг баримтлаагүйн улмаас хүний эрх зөрчигдсөн жишээ цөөнгүй гарчээ. Энэхүү өгүүлэлээр захиргааны шийдвэр гаргах зарчим, ажиллагааны талаар хуулийн зохицуулалт ба түүний хэрэгжилтийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цар тахлын нөхцөл байдал хэвээр үргэлжилсээр буй энэ үед цаашид захиргааны байгууллагаас шийдвэр гаргахад мөрдөх асуудлын талаар саналыг илэрхийлнэ.
Түлхүүр үг
Хууль дээдлэх ёсны зарчим, хуульд үндэслэх зарчим, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, хүний эрх
Бичигдсэн огноо
2022-10-13
Хуудсын тоо
22
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-05-24
Товч мэдээлэл үзсэн
3060
Бүрэн эхээр нь үзсэн
36
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Сүнжид “Цар тахлын үед захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1262
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх