Бүтээлийн нэр
Европын Хүний эрхийн шүүхийн шийдвэрийн агуулга
Тэмдэглэл
Энэхүү өгүүлэл нь Хүний эрх сэтгүүлийн 2022 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
ХБНГУ-ын Берлин муж улсын хууль тогтоох байгууллагаас 2004 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Ерөнхий боловсролын сургуулийн тухай хуульд 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тус хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт дараах томьёоллыг нэмжээ. “Ёс зүйн хичээл нь нийтийн (төрийн өмчийн сургууль гэх утгатай дүйнэ орчуулагчийн тайлбар) сургуулийн 7-10 дугаар ангийн нийт сурагчдын заавал үзэх хичээлийн хөтөлбөрт хамаарна.

Ёс зүйн хичээлийн зорилго нь сурагчдаас хувь хүний соёл, угсаа, шашин шүтлэг болон ертөнцийг үзэх үзлээс хамааралгүйгээр, хувь хүний хувьд ч, соёлын ба ёс зүйн хувьд тулгардаг бэрхшээлтэй асуудлыг нийгмийн хамтын амьдрал дахь олон янзын үнэт зүйл, цаад утгыг ойлгож, бүтээлчээр харилцах ур чадвар, боловсролыг дэмжинэ. Ингэснээр сурагчид хариуцлагыг ухамсарлаж, бие дааж амьдрах болон нийгмийн харилцааны чадавх эзэмших, соёл хоорондын хэлэлцүүлэг өрнүүлэх, ёс зүйн хувьд шийдвэр гаргах ур чадварыг эзэмших болно. Энэ зорилгоор гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл, шашны ёс зүй мөн олон янзын соёл, аж төрөх арга хэлбэр, дэлхийн томоохон шашны урсгалууд болон амьдралын хэв маягтай танилцахад хэрэгцээтэй мэдлэгийг дамжуулна.

Энэхүү ёс зүйн хичээл нь ёс зүйн үндсэн зарчмыг таниулах, Холбооны Үндсэн хууль, Берлин муж улсын Үндсэн хууль болон Берлин муж улсын Ерөнхий боловсролын сургуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан боловсрол ба хүмүүжлийн үүргийг биелүүлэхэд чиглэх бөгөөд тус хичээлийн агуулгын хүрээнд ертөнцийг үзэх үзэл ба шашны хувьд төвийг сахисан байдлаар хичээлийг заана. Ёс зүйн хичээл нь тодорхой сэдвийн хүрээнд шашны болон ертөнцийг үзэх үзлийн талаарх үйл ажиллагааг дагнан эрхэлдэг нийгэмлэг, байгууллагатай хамтарвал зохих ба тухайн сургууль шашны нийгэмлэг, байгууллагуудтай ямар байдлаар хэрхэн хамтарч ажиллах талаар шийдвэрлэнэ. Хүүхэд хүмүүжүүлэх үүрэг хүлээгч нарт сургуулиас ёс зүйн хичээлийн зорилго, агуулга, хэлбэрийг тухай бүр, тохиромжтой байдлаар мэдээлнэ.” гэсэн байна.
Түлхүүр үг
Европын хүний эрхийн конвенц, хүний эрхийн шүүх, ёс зүй, үндсэн хуулийн шүүх, гомдол, захиргааны хэргийн шүүх
Бичигдсэн огноо
2022-06-01
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-09-08
Товч мэдээлэл үзсэн
2315
Бүрэн эхээр нь үзсэн
25
Эшлэлийн тоо
6
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Сүнжид “Европын Хүний эрхийн шүүхийн шийдвэрийн агуулга” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1345
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх