Бүтээлийн нэр
Захиргааны ерөнхий хуулийн шинэчлэл: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн асуудал
Зохиогч
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Захиргааны ерөнхий хууль (ЗЕХ)-ийг баталсан нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хууль нь Монгол Улсад анх удаа захиргааны суурь харилцааг бүхэлд нь нэгтгэн зохицуулснаараа эрх зүйн хөгжилд болон захиргааны байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, иргэдийн оролцоог хангадаг болгоход чухал түлхэц болсон юм. ЗЕХ хэрэгжиж эхэлснээс хойш хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд зарим саад бэрхшээл тулгарч байгаатай холбоотой цаашид хуулийг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн улмаар 2018 онд “Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” сэдэвт судалгаа хийжээ. Уг судалгааны зөвлөмжид иргэдийн оролцооны уламжлалт хэлбэр болох төрийн байгууллагад өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх асуудлаар тодорхой санал туссан байна.
Тодруулбал, ЗЕХ батлагдахад мөн хуулийн 9 дүгээр бүлэгт “Гомдол шийдвэрлэх журам”-ын талаарх тодорхой зохицуулалт туссан. Үүнээс өмнө 1995 онд Монгол Улсын Их Хурлаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (ИТБАТГӨГШТХ) батлан гаргаж, уг хуулиар иргэдийн зүгээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмыг зохицуулж ирсэн. ЗЕХ батлахад ИТБАТГӨГШТХ-ийг хүчингүй болгоогүйгээс хууль хоорондын давхардал, зөрчил үүсэн, ЗЕХ-ийн холбогдох бүлгийг хэрэглэх боломжгүй байдал үүссэн талаар дээрх судалгаанд дурджээ.
Монгол Улсын Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх харилцааг зохицуулахад гарч буй хуулийн давхардлыг арилгах, 1995 онд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болгох саналыг хэлэлцэж байна. Энэхүү төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулан үзэл баримтлалын хүрээнд дэмжсэнээр Хууль зүйн байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийгээд байна.
Иймд судалгааны багийн зүгээс:
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид туссан өргөдөл, гомдол гаргах эрхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг харьцуулах, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байгаа процессыг судлах;
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх процесс, практикт буй тулгамдаж буй асуудал, шалтгаан, цаашдын шийдлийн хувилбар, үр дагаврыг тодорхойлох, мөн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх;
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болгох хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг тодорхойлох;
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагааны талаарх гадаад улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгааг хийхийг зорьсон болно.

Түлхүүр үг
Өргөдөл гаргах, гомдол гаргах, захиргааны ерөнхий хууль, захиргааны эрх зүй, иргэний өргөдөл, гомдол, шийдвэрлэх процесс
Бичигдсэн огноо
2022-06-14
Хуудсын тоо
73
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-09-09
Товч мэдээлэл үзсэн
4158
Бүрэн эхээр нь үзсэн
109
Эшлэлийн тоо
70
Санал болгож буй эшлэлийн загвар
Оюуны Инноваци ТББ
“Захиргааны ерөнхий хуулийн шинэчлэл: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн асуудал” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1348
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !