Бүтээлийн нэр
Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)
Зохиогч
Сарангэрэлийн Батбаяр Батболдын Амарсанаа
Тэмдэглэл
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын 6 дахь дугаарт орсон судалгааны ажил. Уг судалгааны ажлыг Нээлттэй Нийгэм Форумын вэб сайтаас (forumn.mn) үзэх боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Ардчилал, чөлөөт зах зээлийн нийгмийн үндэс суурь нь аж ахуй эрхлэх замаар ашиг олж, капитал буюу хөрөнгө бий болгох замаар өмчлөх эрхээ баталгаажуулах явдал юм. Манай улсын хувьд ч 1990-ээд оноос хойш чөлөөт зах зээлийн энэхүү замаар замнан, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн хөгжлийг чиг баримжаагаа болгож, энэ тухай Үндсэн хуульдаа тунхаглан баталгаажуулсан билээ.

Үүний тод илрэл нь ашгийн төлөө хуулийн этгээд байгуулах замаар бизнесийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр юм. 2019 оны байдлаар Монгол Улсад нийт 194.741 хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас 152.737 компани буюу 80 орчим хувь нь компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү компанийн хэлбэрээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх нь бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох, хязгаарлагдмал хариуцлага хүлээх зэрэг давуу талыг олгох боловч нөгөө талдаа компанийг удирдах, хөрөнгө болон хувьцаа шилжүүлэх, бизнесээ өөрчлөн байгуулах замаар өргө-жүү лэх зэрэг нарийн төвөгтэй асар олон харилцааг дагуулдаг.

Тухайлбал, хуулийн этгээдийн буюу компанийн бүртгэлээс үүдэх маргааныг хувийн эрх зүйн маргааны хүрээнд иргэний хэргийн шүүхээр (ИХШ) шийдвэрлэх үү, эсхүл бүртгэл хийсэн төрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд үүссэн захиргааны акттай холбоотой захиргааны эрх зүйн маргаан хэмээн үзэж, захиргааны хэргийн шүүхээр (ЗХШ) шийдвэрлэх үү гэсэн асуудал хөндөгддөг.

Эх газрын эрх зүйн тогтолцоотой улсуудын хувьд хуулийн этгээд буюу компанийн бүртгэлийг ямар байгууллага хариуцан гүйцэтгэж байгаагаас хамаараад, бүртгэлтэй холбоо бүхий мар-гааныг ямар шүүх харьяалан шийдвэрлэх тухай хоёр төр лийн хандлага түгээмэл байна. Үүнд: 1.Япон Улс болон манай улсын загвар болох төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага буюу бүртгэлийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага бүртгэ лийг хариуцах загвар; 2.ХБНГУ-ын загвар болох шүүхийн байгууллага бүртгэлийг хариуцах юм.

Манай улсын хувьд Япон Улстай адилаар хуулийн этгээдийн бүртгэлийг (ХЭБ) Засгийн газрын харьяа төрийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлдэг боловч бүртгэ-лийн байгууллага агуулгын хяналт (substantive examination) хийх үү, хэлбэрийн хяналт (formal examination) хийх үү гэдэг талаар эрх зүйн тодорхой зохицуулалт хийгээд онолын ойлголт бүрэн төлөвшин тогтоогүй билээ. Үүний улмаас компаниуд улсын бүртгэлд хадгалагдаж буй мэдээлэлд өөрчлөлт оруулах, шинээр үүсгэн байгуулах зэрэг ХЭБ хийлгэхэд тодорхойгүй асуудалтай алхам тутамдаа тулгарах, улмаар бүртгэл хийгдээгүйн улмаас бизнесийн үйл ажиллагаанд саад учрах, доголдол гарах зэрэг эрсдэл бий болж байна.

Энэхүү судалгааны зорилго нь ХЭБ, тухайлбал, компанийн бүртгэлтэй холбоо бүхий маргааныг шийдвэрлэж буй ЗХШ-ийн шийдвэр, магадлал, тогтоолд компанийн эрх зүйн үүднээс дүн шинжилгээ хийж, ЗХШ (дагнасан шүүх) болон ИХШ (ерөнхий харьяаллын шүүх)-ийн харьяаллын асуудал, өргөн утгаараа хувийн болон нийтийн эрх зүйн зөрчил компанийн эрх зүйн харилцаанд хэрхэн үүсэж байгааг тогтооход оршино.
Түлхүүр үг
Хуулийн этгээдийн бүртгэл, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, компанийн эрх зүй, компанийн бүртгэл, ерөнхий харьяаллын шүүх, дагнасан шүүх, хувийн болон нийтийн эрх зүйн зөрчил
Бичигдсэн огноо
2022-09-09
Хуудсын тоо
81
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-10-06
Товч мэдээлэл үзсэн
2640
Бүрэн эхээр нь үзсэн
88
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Батбаяр Батболдын Амарсанаа “Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1362
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ хийх судалгааны төслийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн бөгөөд тус байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Зохиогчид
  2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр улирлын тоон мэдээ, http://burtgel.gov.mn/post/38421 (Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зочлов).
  3. 海老澤 毅 (2010) 「商業登記法」 法学書院、 37頁.
  4. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Монгол Улсын Их хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааны хянан шийдвэрлэсэн тухай” дүгнэлтээс дэлгэрүүлэн үзнэ үү. Тус хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж буй.

  5. 商業登記法 (Япон Улсын Арилжааны үйл ажиллагааны бүртгэлийн тухай хууль), https://elaws.e-gov.go.jp/search/elawsSearch/elaws_search/lsg0500/detail?lawId=338AC0000000125  (Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зочлов)

  6. https://www.legalinfo.mn/law/details/11259?lawid=11259 (Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зочлов)

  7. https://www.legalinfo.mn/law/details/11703?lawid=11703 (Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зочлов)

  8. https://www.legalinfo.mn/law/details/13537?lawid=13537 (Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зочлов)

  9. https://www.legalinfo.mn/law/details/13591?lawid=13591 (Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зочлов)

  10. Ханс Зайделийн сан, Арилжаа (Худалдаа)-ны хуулийн хэрэгцээ, шаардлагын урьдчилсан тандан судалгааны тайлан, 2018, 10 дахь тал.

  11. 松本 (2018年) 「会社法・商業登記全対象」、 (Commercial Registration) 34頁.

  12. 大塚英明 (2008年) 「商法総則・商行為法」 第2版、 91-94頁.

  13. 高野 修 (2002) 「行政判例研究」 『アルテスリバラレス 岩手大学人文社会科学部紀 要』 127-137頁.

  14. 公益財団法人商事法務研究会 (平成28年1月) 「外国法制等の調査研究業務の報告書」『ドイツの商業登記制度』、184頁.

  15. Л.Б нэхэмжлэлтэй УБЕГ-т холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0166 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 163 дугаар тогтоолтой захиргааны маргаан.

  16. “АМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй УБЕГ-т холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 767 дугаар тогтоол бүхий захиргааны маргаан.

  17. Б.Б-н нэхэмжлэлтэй УБЕГ-т холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0413 тоот шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 221/MA2018/0491 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 476 тоот тогтоолтой захиргааны хэрэг.

  18. “КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй УБЕГ-т холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0756 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/MA2017/0864 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 53 дугаар тогтоолтой захиргааны хэрэг.

  19. “АМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй УБЕГ-т холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 471 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 221/MA2016/0585 дугаар магадлалтай, хяналтын шатны захиргааны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 403 дугаар тогтоолтой захиргааны хэрэг.

  20. “ТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй УБЕГ-т холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0039 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/MA2019/0219 магадлалтай, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн тогтоолтой захиргааны хэрэг.

  21. “МКК” ХХК-ийн нэхэмжлэлтэй ТӨБЗГ, ОӨУБЕГ-т холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/MA2018/0415 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолтой захиргааны маргаан.

  22. “МКК” ХХК-ийн нэхэмжлэлтэй ТӨБЗГ, ЭҮ, ОӨУБЕГ-т холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 181/ШШ2017/01956 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2092 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 001/XT2017/01562 дугаар тогтоолтой иргэний маргаан.