Бүтээлийн нэр
Улсын дээд шүүхийн чиг үүрэг ба хяналтын журмаар гомдол гаргах зохицуулалтын хэрэгжилт, тулгамдсан асуудал
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсад 1925 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анхдугаар Үндсэн хуульд заасны дагуу батлагдсан Шүүх явдлын яамны дүрмээр орчин цагийн шүүх эрх мэдлийн тогтолцооны суурь тавигджээ. БНМАУ-ын үед Улсын дээд шүүх таслах газар нь шүүхийн дээд байгууллага гэх нэрийн дор шүүн таслах чиг үүрэг дээр нэмэх нь, захиргааны чиг үүргийг давхар хэрэгжүүлж ирсэн. Харин 1992 оны Үндсэн хуулиар Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог тодорхойлж, тэрхүү тогтолцоонд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй нь холбогдуулан Улсын дээд шүүхийг шүүхийн дээд байгууллага хэмээн томьёолсон. Ийнхүү хуульчилсан нь өмнөх Үндсэн хуулиуд дахь зохицуулалтаас ялгаатай болсон. Учир нь, Дээд шүүхийг шүүхийн үндсэн тогтолцоонд Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар эрх зүйг хөгжүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүрэгтэй болохыг бэхжүүлсэн.

Улмаар 1993 оны Шүүхийн тухай хууль, 2002 оны Шүүхийн тухай хууль болон 2012 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар Дээд шүүхийн шүүн таслах чиг үүрэг болон Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхийг зохицуулж иржээ. 2021 оныг хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний хяналтын журмаар гаргасан гомдлыг урьдчилан хэлэлцэх механизм байхгүй бүхий л гомдлыг хяналтын журмаар хэлэлцэх ёстой, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын шатны журмаар гаргасан гомдол нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг нэг шүүгч хянан үзэж байсан (гэхдээ ийнхүү хянахдаа хэлбэрийн шаардлага талаас нь хянах боломжтой) ба Дээд шүүх өндөр ачаалалтай (жилдээ 3700 орчим эрүү, иргэн, захиргааны маргааныг хянан шийдвэрлэдэг) ажиллаж, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулах зарчмын ач холбогдолтой хэрэг, маргаанд анхаарал төвлөрүүлэх боломж хомс байсан. Тиймээс 2021 оны 01 сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, түүнд анх удаа Улсын дээд шүүхийн шүүн таслах чиг үүргийн зорилго ба хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг нарийн, тодорхой зохицуулсан. Тус хууль 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд бүтэн нэг жилийн хугацаа өнгөрч байна. Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх ердийн хугацаа болоогүй хэдий ч уг зохицуулалтыг талаар хуулийн салбарт өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөж, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн төдийгүй практикт хяналтын шатны шүүхийн хэрэг маргаан шийдвэрлэсэн тогтоолууд тодорхой хэмжээнд гарчээ.

Иймд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж буй үндэслэлийн онолын ойлголтыг судалж, практикт хэрэгжүүлж буй байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох нь энэхүү сэдвийг сонгох үндэслэл болсон юм.
Түлхүүр үг
filtering of appeals, public purpose, private purpose, uniform application of law, and development of law.
Бичигдсэн огноо
2022-06-01
Хуудсын тоо
63
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-10-11
Товч мэдээлэл үзсэн
3354
Бүрэн эхээр нь үзсэн
311
Эшлэлийн тоо
188
Санал болгож буй эшлэлийн загвар
Р.Оюундэлгэр “Улсын дээд шүүхийн чиг үүрэг ба хяналтын журмаар гомдол гаргах зохицуулалтын хэрэгжилт, тулгамдсан асуудал” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1369
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. А.Бямбажаргал, Улсын дээд шүүхийн чиг үүргийн талаарх харьцуулсан шинжилгээ (2020). https://legaldata.mn/b/796, 1 дэх тал

2. Монгол Улсын Үндсэн хууль (1992), Дөчин наймдугаар зүйл 1 дэх хэсэг “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.”

3. Монгол Улсын Үндсэн хууль (1992), Тавьдугаар зүйл 1 дэх хэсэг “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн.”

4. Монгол Улсын Үндсэн хууль (1992), Тавдугаар зүйлийн 1.2 дахь хэсэг

5. Монгол Улсын Үндсэн хууль, (1992), Тавдугаар зүйлийн 1.4 дэх хэсэг

6. УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зохицуулалтад холбогдох харьцуулсан судалгаа ,”Парламент” судалгааны эмхэтгэл XXXII боть,  (2021). parliament.mn/files/124240, 480 дахь тал

7. Монгол Улсын Шүүхийн тухай хууль (2021), 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана.”

8. Монгол Улсын Шүүхийн тухай хууль (2021), 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь хэсэг “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх: а.анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; б.хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн; в.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.”

9. Хууль тогтоомжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг 5 жил тутамд үнэлэх бөгөөд шаардлагатай бол уг хугацаанаас өмнө хийнэ.”

10. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний №75 дугаар тогтоол /2021.05.31/-оор Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.

11. 2021.03.01-2022.03.01 хооронд Улсын дээд шүүхэд нийт 1981 гомдол хяналтын журмаар гарснаас 215 (10.8%) гомдлыг хяналтын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, үлдсэн 1749 (88.2%) гомдлоос татгалзсан байна.

12. С.Цэрэндолгор, Хяналтын журмаар гомдол гаргах шалгуурын үзэл баримтлал ба Улсын дээд шүүхийн чиг үүрэг: Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах арга хэрэгсэл болох нь (2021). https://legaldata.mn/b/1146

13. М.Маралмаа, Б.Мягмарсүрэн, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт нийцүүлж, хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоолын үндэслэлийг сайжруулах нь (2021). https://legaldata.mn/b/1144

14. С.Цэрэндолгор, 1 дэх тал

15. А.Бямбажаргал, Улсын дээд шүүхийн чиг үүргийн талаарх харьцуулсан шинжилгээ (2020).

16. О.Мөнхнасан, Улсын дээд шүүх үндсэн хуулиас бусад хууль тайлбарлах эрх зүйн зохицуулалт, түүний тулгамдсан асуудал (2018). https://legaldata.mn/b/405

17. А.Базар, Улсын дээд шүүхээс хууль тайлбарлах, хуулийн нэг мөр, зөв хэрэглээг хангах асуудал (2014). https://legaldata.mn/b/439

18. Монгол Улсын Үндсэн хууль (1992), Арван дөрөвдүгээр зүйл 1 дэх хэсэг

19. Монгол Улсын Үндсэн хууль (1992), Арван зургадугаар зүйл 14 дэх хэсэг

20. Тус харилцааг, “Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана” хэмээн зохицуулсан. /ИХШХШтХ-ийн 173.5 дахь заалт, ЭХХШтХ-ийн 40.2.3 дахь заалт болон ЗХШХШтХ-ийн 124.3 заалт/

21. Chiara Besso, Access to the Supreme Court – The Italian Approach, University of Torino (ORCID: 0000-0002-1857-8770). 191 дэх тал, http://wuw.pl/data/include/cms/Studia_Iuridica_81_2019.pdf

22. Дээд шүүхийн хяналт хэрэгжүүлдэг гурван төрлийн загвар байдаг. Үүнд: (i) The cassation model, (ii) the revision model and (iii) the appeal model. Эхний загвар нь хэрэг маргааны факт бус зөвхөн хууль хэрэглээг хянадаг. Удаах загвар нь мөн үйл баримт бус хуулийн зөрчлийг хянадаг. Сүүлийн загвар үйл баримт, хууль аль аль талаас нь хяналт хэрэгжүүлдэг.

23. Ibid.

24. Тус хууль зүйн нэр томьёог Монгол хэлнээ буулгасан албан ёсны орчуулга байхгүй тул өөрийн үзэмжээр Монголчлохоос зайлсхийв. Уг нэр томьёоны утга нь, хяналтын шатны шүүхийн тогтоол нь тухайн хэргийн оролцогчдын хүрээнд л эрх зүйн ач холбогдолтой байхыг ойлгоно.

25. Aleš Galič, A Civil Law Perspective on The Supreme Court and Its Functions (University of Ljubljana). 79 дэх тал, http://wuw.pl/data/include/cms/Studia_Iuridica_81_2019.pdf

26. Aleš Galič, supra. 156 дахь тал

27. Aleš Galič, supra. 79 дахь тал

28. Bert van Roermund, The code civil between enlightenment and restoration (The heritage of Portalis, Diametros, 2014). 149-175 дах тал, https://diametros.uj.edu.pl/diametros/article/view/634/737

29. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зохицуулалтад холбогдох харьцуулсан судалгаа, 467 дахь тал

30. Maarteen Feteris (President of the Supreme Court of the Netherlands), Development of the Law by Supreme Court in Europe. (Utrecht Law Review Volume 13, Issue 1, 2017). p-167

31. Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1.4 дэх хэсэг “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”

32. Aleš Galič, supra, 54 дэх тал

33. Үүнийг судлаач С.Цэрэндолгор, хяналтын гомдол гаргахал “шалгуур тогтоосон” болон “шалгуур тогтоогоогүй” гэж ангилаад “шалгуур тогтоогоогүй” гэсэн хэсэгт багтаажээ.

34. The Constitution of Italian Republic, 1947. Art 101. Justice is administered in the name of the people. Judges are subject only to the law. Art.111. All judicial decisions shall include a statement of reasons. Appeals to the Court of Cassation in cases of violations of the law are always allowed against sentences and against measures affecting personal freedom pronounced by ordinary and special courts. https://www.senato.it/documenti/repository/istituzione/costituzione_inglese.pdf

35. Chiara Besso, supra, 191-193 дэх тал

36. Зүй нь Дээд шүүх шүүх эрх мэдэлд зориулах хязгаарлагдмал нөөцтэй учраас өөрийн чадлаа үлэмж чухал хуулийн асуудалдаа л зориулах учиртай.

37. Rimvydas Norkus, The Filtering of Appeal to the Supreme Court, (Network of the Supreme Judicial Courts of the European Union, Dublin Conference), https://www.lat.lt/data/public/uploads/2018/01/introductory-report-the-filtering-of-appeals-to-supreme-courts-president-rimvydas-norkus.pdf , 7 дахь тал

38. A. Uzelac and C.H. van Rhee, Appeals and other means of recourse against judgments in the context of the effective protection of civil rights and obligations, Maastricht (2013). 6 дахь тал, http://www.alanuzelac.from.hr/pubs/A50_2014_Nobody%27s%20Perfect%20-%20PPJ%20book_7_vanrhee_uzelac.pdf

39. Lindblom P. H, The decisive criteria for categorisation: Does the Supreme Court have a (predominantly) private or public function. 49 дэх тал, http://wuw.pl/data/include/cms/Studia_Iuridica_81_2019.pdf

40. С.Цэрэндолгор, 5 дахь тал

41. Rimvydas Norkus (President of the Supreme Court of Lithuania), supra, 8 дэх тал

42. Шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг nomophylactic function гэж нэрлэдэг.

43. Aleš Galič, supra, 55 дахь тал

44. A state of legal uncertainty and reduction of public confidence in the judicial system, Ottavia Dora Lo Sardo, 86 дахь тал

45. С.Цэрэндолгор, 5 дахь тал

46. Ottavia Dora Lo Sardo

47. Aleš Galič, supra, 86 дахь тал

48. Peter Gottwald, Review Appeal to the German Federal Supreme Court After the Reform of 2001. (Universität Regensburg, Germany). 1 дэх тал, https://www.uv.es/coloquio/coloquio/ponencias/c4got.pdf

49. Aleš Galič, supra, 64 дэх тал

50. С.Цэрэндолгор, 9 дэх тал

51. Европын холбооны гишүүн улсуудын Дээд шүүхэд хяналтын журмаар гаргах гомдолд тавигдах шүүлтүүрийг дараах загварууд (model of filtering appeals) байдаг. Үүнд (1) The leave-to-appeal system: Их Британи, Ирланд, Норвеги, Дани, Швед улсуудад Дээд шүүхэд хяналтын гомдлыг хүлээн авахдаа сонгох (pre-selection) буюу сонгон шалгаруулах (selection principle) зарчмыг баримталдаг. Ийнхүү нийтийн зорилгыг хангах (a matter of general importance or the interests of justice) Дээд шүүхээр зайлшгүй хэлэлцүүлэгдэх ёстой асуудлыг хийсвэр шалгуураар (abstract criteriaи) дамжуулан сонгож авдаг. (2) Stricto sensu: Франц, Бельги, Нидерланд, Эстони, Испани, Грек, Италид байдаг ба хяналтын гомдлыг хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн тусгай хуульч гаргах ёстой. (3) Mixed model- Аль алиных нь шинжийг агуулсан холимог загвар.

52. Rimvydas Norkus (President of the Supreme Court of Lithuania), supra, 6 дахь тал

53. Литва Улсын Дээд шүүхийн Ерөнхийлөгч, Римвидас Норкуз 2015 онд Европын холбооны Дээд шүүхийн Ерөнхийлөгчдийн сүлжээ (the Network of the President of the Supreme Judicial Courts of the European Union)-ний Дублинд болсон хуралд “Дээд шүүхэд гомдол гаргах шүүлтүүр” бүтээлээ танилцуулсан юм.

54. Нидерланд Улсын Дээд шүүхийн Ерөнхийлөгч, Ротердамын Эрасмус Их Сургуулийн профессор Маартен Фетерис “Европт Дээд шүүх эрх зүйг хөгжүүлсэн нь” бүтээлийг бичихийн тулд 2016 он Европын холбооны Дээд шүүхийн Ерөнхийлөгчдийн сүлжээний гишүүн 25 улсаас тухайн улсын Дээд шүүхийн эрх зүйн хөгжүүлэх чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлдэг талаар нийт 14 асуулга авч байжээ. Дэлгэрэнгүйг Хавсралт 2-оос харна уу.

55. Ottavia Dora Lo Sardo, 92 дахь тал

56. С.Цэрэндолгор, 3 дахь тал

57. Унгар Улсад “хэрэг маргаан нь шүүхүүдийн уялдааг хангах”-аар байвал хяналтын журмаар хянан шийдвэрлэдэг байсныг мөн Үндсэн хуульд нийцээгүй, хууль зүйн тодорхой байдалд харшилсан гэж үзэж хүчингүй болгожээ.

58. Чех Улсын Дээд шүүх гомдлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх гол шалгуур нь “эрх зүйн өндөр ач холбогдолтой байх” гэж заасан байсныг тийнхүү Үндсэн хуульд нийцээгүй гэж хүчингүй болгосон.

59. Rimvydas Norkus (President of the Supreme Court of Lithuania), supra, 4 дэх тал

60. Давж заалдах шатны шүүхэд давж заалдах (ordinary appeal /appeal to the second instance court/), Дээд шүүхэд хяналтын гомдол гаргах (further appleal /appeal to the Supreme Court/) хоёр ялгаатай гэж үздэг.

61. Nikolina Katic, Matea Basic and Morana Briski, Right of Access to Supreme Courts in Light of the Guarantees under Article 6.1 of the Convention on Human Rights and Fundamental Freedoms (civil aspect) (Croation International Relations Review-CIRP, 2018). 85 дахь тал, https://hrcak.srce.hr/file/294499

62. Rimvydas Norkus (President of the Supreme Court of Lithuania), supra, 6 дахь тал

63. Nikolina Katic, Matea Basic and Morana Briski, 85 дахь тал

64. Nikolina Katic, Matea Basic and Morana Briski, supra, 76 дахь тал

65. Шүүх хуулийг хөгжүүлнэ гэдэг нь шүүхийн хууль бүтээх ажиллагаа (judicial law making)-ны нэг хэсэг бөгөөд шийдвэрийн цар хүрээ нь эрх зүйн суурь зарчим, үзэл санаагаар хязгаарлагдана.

66. Р.Оюундэлгэр, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал: Монгол Улсын дээд шүүхийн эрх зүйн хөгжилд үр нөлөө бүхий шийдвэр гаргах чиг үүрэгт тулгарч буй сорилт ба боломж (2022). https://legaldata.mn/b/1145, 6 дахь тал

67. Мөн тэнд.

68. О.Мөнхсайхан, Монгол Улсын их хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр /мягмар гараг/-ийн Хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, http://parliament.mn/files/122837   

69. Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал (УБ., 2002). 119 дэх тал

70. А.Бямбажаргал, 2 дахь тал

71. Мөн тэнд.

72. А.Бямбажаргал, Улсын Дээд шүүхийн чиг үүргийн талаар харьцуулсан шинжилгээ. Хууль дээдлэх ёс сэтгүүл №4 дугаар (2020). 115 дахь тал

73. Jelena Ristik, The role of the Supreme Court in ensuring uniformity of court practice in the Republic of Macednia (2017). p.61

74. Arnfinn Bardsen (The Norwegian Surpeme Court Justice), Deciding what to decide: The filtering mechanism in the Norwegian Supreme Court (2018). p4

75. Монгол Улсын Үндсэн хууль (1992) Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.”

76. Мөнхсайхан, Шүүхийн тухай хуулийн төслийн хүрээнд шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангах нь, Хууль дээдлэх ёс сэтгүүл №4 (2020). 96 дахь тал

77. А.Бямбажаргал, Улсын Дээд шүүхийн чиг үүргийн талаар харьцуулсан шинжилгээ, 121 дэх тал

78. Монгол Улсын ҮХЦ-ийн дүгнэлт №3: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх тухай /2015.03.11/, https://old.legalinfo.mn/law/details/10967

79. Монгол Улсын ҮХЦ-ийн тогтоол №7: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх тухай /2015.10.30/, https://www.legalinfo.mn/law/details/11397

80. А.Бямбажаргал, Улсын Дээд шүүхийн чиг үүргийн талаар харьцуулсан шинжилгээ, 124 дэх тал

81. Мөн тэнд.

82. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зохицуулалтад холбогдох харьцуулсан судалгаа, 481 даь тал

83. А.Бямбажаргал, Улсын Дээд шүүхийн чиг үүргийн талаар харьцуулсан шинжилгээ, 122 дахь тал

84. О.Мөнхсайхан, Шүүхийн тухай хуулийн төслийн хүрээнд шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангах нь, 90 дэх тал

85. Ottavia Dora Lo Sardo, 92 дахь тал

86. С.Цэрэндолгор, 9 дэх тал

87. (1) Урьдчилсан тогтоол (Preliminary rulings) нь Дээд шүүх доод шатны шүүхэд тусгай удирдамж өгөх боломжтой байдаг. Жишээ нь, доод шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнө хуулийн асуултыг Дээд шүүхэд гаргаж болно. Дээд шүүхийн ийм хүсэлтэд хариу өгсөн тогтоол нь уг асуудалтай ижил төстэй хуулийн олон тооны маргаан гарч байгаа эсхүл гарч болзошгүй нөхцөлд зориулагдсан байдаг. (2) Хууль тогтоомжид нийцүүлэх хяналтын шүүхийн үүрэг (Cassation in the interest of the law) нь зарим улс орнуудын Ерөнхий прокурор эсвэл түүнтэй ижил төстэй эрх мэдэл бүхий байгууллага дээд шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгуулахыг хүсэж болно. Энэ шийдвэр нь хэргийн оролцогчдын эрх, үүрэгт нөлөөлөхгүй тул зөвхөн хуулийн ашиг тус, түүний тодорхой, нэгдмэл байдал, хөгжилд чиглэдэг. Энэ арга нь хууль, эрх зүйн хувьд тодорхойгүй эргэлзээтэй асуудал байнга үүсч Дээд шүүх ийм маргааныг ойрын хугацаанд ердийн журмаар шийдвэрлэхээргүй байгаа тохиолдолд ашиглагдаж болдог. (3) Тайлбарласан шийдвэр (Interpretative judgments) нь  хэргийн оролцогчид бус тодорхой эрх бүхий байгууллагууд хуулийг тодруулахын тулд Дээд шүүхээс тайлбар гаргуулахаар хүсэлт гаргах боломжтой байдаг. Хүсэлт гаргах субьект нь  хяналтын шүүхийн дарга, Хууль зүйн сайд, Иргэдийн төлөөлөгч, Хуульчдын дээд зөвлөлийн дарга байна. Эдгээр тайлбарыг жил бүр эмхэтгэн нийтэлдэг.

88. Maarten Feteris (President of the Supreme Court of the Netherlands), supra, 160 дахь тал

89. Maarten Feteris (President of the Supreme Court of the Netherlands), supra, 165 дахь тал

90. Дээд шүүхээс хууль бүтээх ажиллагаа нь хязгаарлалттай (limitation to Judicial law making).

91. Хууль тогтоогчтой холбоотой хязгаарлалт (Inherent limitations in the relation with the legislator) нь Дээд шүүх нийгэм бүтцийг шийдвэрлэдэг байгууллага биш бөгөөд нийгэмд улс төрийн болон түүнтэй холбогдолтой шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэхгүй гэсэн агуулгатай. Тиймээс хууль тогтоогч болон шүүхийн ажиллагааг заагладаг.

92. Тогтсон эрх зүйн, хуулийн тогтолцооны хязгаарлалт (Limitations imposed by the existing legislative system) нь Дээд шүүх эрх зүйн тогтолцоонд нийсэн шийдвэр гаргаж, шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тухай ойлголт юм.

93. Хууль тайлбарлах арга (Limitations based on methods of interpretation)-ын хүрээнд хэрэгждэг хязгаарлалт нь Шүүх хууль тайлбарлахдаа хуулийн эх бичвэрт аль болох нийцүүлэн тайлбарлах, цаашлаад хууль тогтоогчийн үзэл баримтлал, эрх зүйн ерөнхий зарчим, практик, нийгмийн нийтлэг үнэлэмжээр хүлээн зөвшөөрөгдсөн тайлбар гаргах хүрээгээр тодорхойлогдог.

94. Бичигдээгүй зарчим (Limitations with regard to unwritten rule)-ын хүрээнд тогтоосон хязгаарлалт нь хэдийгээр хуульд тусгагдаагүй боловч уг асуудалд эрх зүйн нийтлэг зарчим, хэм хэмжээнд нийцсэн байдлаар тайлбарлах юм. Жишээлбэл, шударга ёс, тэнцвэртэй байдал, сайн засаглал зэргээр эрх зүйн хэм хэмжээг тайлбарладаг.

95. Ц.Сарантуяа, Ер нь ямар нэг маргаан үүсээгүй байхад хуульд ... урьдчилж хийсвэр тайлбар хийхээс шинжлэх ухаан өндөр хөгжсөн олон улс оронд цээрлэдэг. Учир нь: амьдралын олон талт үзэгдлийг бүхэлд нь харгалзсан, тэр бүгдэд тохирсон нийтлэг буюу хийсвэр тайлбарыг шүүх урьдчилж гаргах боломжгүй.

96. А.Бямбажаргал, Улсын Дээд шүүхийн чиг үүргийн талаар харьцуулсан шинжилгээ, 124 дэх тал

97. Монгол Улсын Үндсэн хууль (1992), Дөчин наймдугаар зүйл 1 дэх хэсэг “Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно” гэж заасан ба энэхүү үзэл баримтлалын дагуу Монгол Улсын дээд шүүх эрүү, иргэн, захиргааны танхимд хуваагддаг.

98. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь Судалгааны үндсэн тайлан, УБ., (2016), 101 дэх тал

99. Мөн тэнд.

100. https://legalinfo.mn/mn/detail?lawId=7167

101. Төрийн мэдээлэл эмхэтгэл: 2002, №29, https://legalinfo.mn/mn/detail?lawId=90

102. Төрийн мэдээлэл эмхэтгэл: 2012, №11, https://legalinfo.mn/mn/detail?lawId=8659

103. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсантай холбогдуулан УИХ-аас 2020.01.09-нд “Монгол Улсын Үндсэн хууль оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” №2 тогтоолыг баталсан. Уг тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх тухай хуваарь”-ийг баталж, үүнд “Шүүхийн бие даасан, шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой” Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн сахилгын хорооны тухай хуулиудыг батална гэсэн нь нэгдмэл байдлаар Монгол Улсын Шүүхийн тухай хууль болж 2021 оны 01 сарын 15-ны өдөр батлагдсан билээ. 

104. С.Цэрэндолгор, 1 дэх тал

105. С.Цэрэндолгор, 7 дахь тал

106. http://www.supremecourt.mn/ , Хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх танхимын нийт шүүгчдийн хуралдаан [2021.03.01-2022.03.01]

107. Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монгол Улсын Шүүхийн тайлан 2018 он (УБ., 2019). https://www.judcouncil.mn/site/news_full/8704 , 216-217 дахь тал

108. Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монгол Улсын Шүүхийн тайлан 2019 он (УБ., 2020). https://www.judcouncil.mn/site/news_full/10084 , 216-217 дахь тал

109. Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монгол Улсын Шүүхийн тайлан 2020 он (УБ., 2021). https://www.judcouncil.mn/site/news_full/11129 , 195-196 дахь тал

110. Р.Оюундэлгэр, Улсын Дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүрэг ба хяналтын журмаар гаргах гомдолд хязгаарлалт тавих асуудал, түүний учир холбогдол, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүх эрх мэдэл мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэл, Дугаар №3 (УБ., 2021). 141 дэх тал

111. Ottavia Dora Lo Sardo, 88 дахь тал

112. М.Маралмаа, Б.Мягмарсүрэн, 5 дахь тал

113. 2021.04.09 Иргэний хэргийн нийт шүүгчдийн хуралдааны зар, http://www.supremecourt.mn/home?page=judgments&id=17&pr=0&tp=list&h=0

114. Тус гомдлыг хяналтын шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн шийдвэрийн тогтоол, 2021.05.03, №001/ХТ2021/00446, https://shuukh.mn/single_case/7852?daterange=2021-05-10%20-%202021-05-15&id=3&court_cat=1&bb=1 

115. Хавсралт 1-ээс дэлгэрүүлэн үзнэ үү

116. Р.Оюундэлгэр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2 дахь заалтын хэрэгжих боломж ба хүндрэл (Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулах тухай), Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ойд зориулсан “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал, шийдэл” Эрдэм шинжилгээний илтгэлийн эмхэтгэл (УБ., 2021). 201 дэх тал

117. Мөн тэнд

118. Одоогийн байдлаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зохион байгуулагдаагүй байна.

119. Монгол Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаяр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танаа “Тайлбар хүргүүлэх тухай”, 2021.06.24, УИХ 03/5752

120. Ж.Амарсанаа нар, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын эмхтгэл (1959-2010), Хоёр дахь хэвлэлт (Шүүхийн ерөнхий зөвлөл, 2015), 37 дахь тал

121. Монгол Улсын Дээд шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын эмхтгэл /Тав дахь удаагийн хэвлэл/ (УБ., 2010). 3 дахь тал

122. Мөн тэнд

123. О.Мөнхнасан, 1 дэх тал

124. А.Базар, 52 дахь тал

125. М.Маралмаа, Б.Мягмарсүрэн, 5 дахь тал

126. Өмнө нь албан ёсны тайлбар гарсан эрх зүйн асуудлын хувьд ч нийгмийн харилцааны өөрчлөлтийг харгалзан Дээд шүүхийн тайлбар байнга шинэчлэгдэж байх ёстой бөгөөд Дээд шүүхийн албан ёсны тайлбар нэгэнт гарсан бол эрх зүйн хөгжлийг үл харгалзан хөдөлшгүй зогсонги байж таарахгүй. Дээд шүүх шийдвэрээ тухайн нийгмийн харилцаанд тохируулан хөгжүүлэх ёстой.

127. Хууль тогтоомжийн тухай хууль (2015) 24 дүгээр зүйлийн 24.1-т Нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг харгалзан тухайн хуульд нэмэлт оруулах, хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, эсхүл тодорхой зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох асуудлаар хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулна.

128. Хууль тогтоомжийн тухай хууль (2015) 25 дугаар зүйлийн 25.1-д Дараах тохиолдолд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулна: 1.өмнө нь тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орсон бол; 2.хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны улмаас хуулийн бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох бол; 3.хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь өөрчлөхөд хүргэсэн нэмэлт, өөрчлөлт орох бол; 4.тухайн хуулиар зохицуулж байгаа нийгмийн харилцааны төлөв байдал, агуулгад ихээхэн өөрчлөлт гарч, түүнтэй уялдуулан хуулийг шинэчлэн батлах шаардлагатай болсон.

129. Хууль тогтоомжийн тухай хууль (2015) 23 дугаар зүйлийн 23.1-д “Хууль санаачлагч нийгмийн харилцааны төлөв байдал, тулгамдсан асуудлыг судалсны үндсэн дээр шинээр үүссэн харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай, эсхүл тухайн нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэ хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулна” гэж заасан.

130. Жишээлбэл, УИХ-ын 2020 оны №2 тогтоолын хавсралт дахь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьт зааснаар “Үндэсний баялгийн сангийн тухай хууль” болон “Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль”-ийг анхдагч хууль болгон батална хэмээн тусгасан байдаг.

131. УДШ-ийн шүүх хуралдааны тогтоол, 2021.06.23, Дугаар 001/XT2021/00825, https://shuukh.mn/single_case/8216?daterange=2021-06-20%20-%202021-06-25&id=3&court_cat=1&bb=1, 7 дахь тал

132. УДШ-ийн шүүх хуралдааны тогтоол, 2021.06.04, Дугаар 001/ХТ2021/00658, https://shuukh.mn/single_case/8011?daterange=2021-06-01%20-%202021-06-10&id=3&court_cat=1&bb=1, 8 дахь тал

133. Р.Оюундэлгэр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2 дахь заалтын хэрэгжих боломж ба хүндрэл (Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулах тухай) 198 дахь тал

134. Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол, 2021 оны 06 сарын 23 өдөр

135. Дугаар 001/ХТ2021/00824, https://shuukh.mn/single_case/8215?daterange=2021-06-20%20-%202021-06-25&id=3&court_cat=1&bb=1

136. ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ

137. Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

138. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана

139. Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол, 2021 оны 06 сарын 21 өдөр, Дугаар 001/ХТ2021/00778, https://shuukh.mn/single_case/7767?daterange=2021-06-20%20-%202021-06-25&id=3&court_cat=1&bb=1

140. Nikolina Katic, Matea Basic and Morana Briski, supra, 72 дахь тал

141. The paradigm shift: The “Leave to Appeal System” and Guidance and Developing Law as the Prevailing Tasks of the Supreme Court, p.296

142. Uzelac and C.H. van Rhee, Uniform Application of Law and Promotion of its Development as a New Role of Supreme Courts (2014). 310 дахь тал

143. Nikolina Katic, Matea Basic and Morana Briski, supra, 73 дахь тал

144. Үүнд дараах үндэслэлүүд багтдаг: (i) Fundamental significance; (ii) In order to establish case law Creating precedent; (iii) Focus on law-making decisions; (iv) A legal point of view; (v) Crucial legal important; and (vi) Points of law

145. Nikolina Katic, Matea Basic and Morana Briski, supra, 70 дахь тал

146. Монгол Улсын дээд шүүх, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танаа “Тайлбар хүргүүлэх тухай”, 2021.08.27, №02/3466

147. Монгол Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаяр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танаа “Тайлбар хүргүүлэх тухай”, 2021.06.24, УИХ №03/5752

148. Монгол Улсын их хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 2021.01.05-ны өдрийн Хуралдааны тэмдэглэл

149. Оюутны хувьд, тус байр суурьтай санал нэг байна. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн хөгжлийг өнгөрснөөр дүгнэх бус, цаашид шийдвэрээрээ шүүхийн тогтолцоонд оруулах хувь нэмэр, ач холбогдлыг тооцоолон хналтын гомдол гаргах механизмыг Дээд шүүхийг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байдлаар хуульчлах шаардлагатай.

150. Мөн тэнд.

151. Мөн тэнд.

152. Эрдэмтэн Ц.Сарантуяа, Шүүхүүд өдөр тутам хэрэг маргаан шийдвэрлэн гаргасан шийдвэрээрээ хэрэглэж байгаа хуулиа талуудад болон бусад этгээдэд ямагт тайлбарлаж байдаг. Энэ бол шүүх гэдэг байгууллагын дүр төрх, давтагдашгүй онцлог  гэсэн байна. 

153. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, эрх зүйг хөгжүүлэх төгс систем байхгүй тул улс орны хяналтын журмаар гомдол гаргах шалгуур түүнд тэмүүлж, хамгийн боломжит байдлаар тус зорилгыг хэрэгжүүлэхээр тусгагдсан байна. Энэ шалгуур нь олон зууны туршид хөгжиж, өнөөгийн гомдол гаргах түгээмэл шалгуур шигшигдэж үлдсэн.

154. T. Domej, What is an important case? Admisibility of appeals to the Supreme Court in the German-speaking Jurisdiction? (2014). 278 дахь тал

155. A.Galic, The paradigm shift: The “Leave to Appeal System” and Guidance and Developing Law as the Prevailing Tasks of the Supreme Court (2015). 298 дахь тал

156. Rimvydas Norkus (President of the Supreme Court of Lithuania), supra, 2 дахь тал

157. Art 95(1), Basic Law for the Federal Republic of Germany, 1949

158. Basic Law for the Federal Republic of Germany, 1949. Art 95. A chamber common to the Federal Courts guarantees a uniform application of the law within the different Federal Courts.

159. Ottavia Dora Lo Sardo, 102 дахь тал

160. The organizational law of the court. Art 132. (1). A Grand Senate for Civil Matters and a Large Senate for Criminal Matters are formed at the Federal Court of Justice

161. Dr. Carsten Günther (Judge at the Federal Administrative Court), Administrative Justice in Europe – Report for Germany (Leipzig Administrative Justice in Europe), 8 дахь тал

162. Urs Kramer and Tim Hinrichsen, German Law of Administrative Court Procedure: an Overview, Journal of Siberian Federal University. Humanities & Social Sciences 10 (2015 8) 2050-206, p2058

163. А.Бямбажаргал, Улсын Дээд шүүхийн чиг үүргийн талаар харьцуулсан шинжилгээ, 126 дахь тал

164. Мөн тэнд

165. Дам ишлэв. П.Соёл-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр ба хууль тайлбарлах арга, Шударга ёсны хэмжүүр сэтгүүл, 2012.06 сар №06 /006/, 31 дэх талаас; Хууль зүйн Үндэсний төв, Шүүх, эрх зүйн шинэчлэлт төсөл, Гадаад орнуудын захиргааны хэргийн шүүх, Цуврал 6, УБ хот ,2005 он, 8 дахь тал

166. А.Базар, 19 дэх тал

167. Art 107(2), Constitution of Republic of Korea, 1948

168. Jae Hyung Kim (Korean Supreme Court Justice), Formulating the Korean Supreme Court’s Stature and Roles: with a Focus on the Relationship Between Legislation and Presedens (Conference of Chief Justices of Asia and the Pacific in Tokyo, 2017). p136

169. Мөн тэнд, p138

170. Хууль тайлбарлах praeter legem (бичвэрээс гадуур хуулийн тайлбар хийх аргыг хууль тогтоомжид эрх зүйн дутагдал, доголдол байгаа тохиолдолд уг хийдэл, дутагдлыг нөхөх), contra legem (бичвэрт суурилж хэлний тайлбар) гэсэн хоёр тайлбарын аргыг ашигладаг.

171. Дээд шүүх нь хууль тогтоогчоос хууль тогтоомжийг сайжруулах, боловсронгуй болгохыг хүлээхийн оронд тайлбараар дамжуулан тус хуулийн текстийн муу утга агуулгыг засаж, сайнаар хэрэглэдэг.

172. Jae Hyung Kim (Korean Supreme Court Justice), 143-156 дахь тал

173. Supreme Court [S. Ct.], 2015Da200111, July 23, 2015 (S. Kor.).

174. Art 92(1), The Federal Constitutional Law of Austria, 1920

175. T. Domej, supra, 279 дэх тал

176. Association of Councils of State and Supreme Administrative Jurisdictions of The European Union, Tour to Europe Contribution of Austria (05/11/2015). 16 дахь тал, https://www.aca-europe.eu//en/eurtour/i/countries/austria/austria_en.pdf,

177. Ibid. 6 дахь тал

178. Парламентын судалгааны хүрээлэн, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зохицуулалтад холбогдох харьцуулсан судалгаа, 467 дахь тал

179. Норвеги Улсын Дээд шүүх ямар хэрэг шийдэхээ эсэх тухай шийдвэрээ (The Court’s ability of deciding what to decide and of deciding what to not decide) өөрөө гаргана гэсэн зарчим мөрдөгддөг. Хяналтын гомдол гаргах үндэслэлд нь 1) The preliminary purpose of the filteing mechanism must be promote the Supreme Court’s functioning as a court of precedent, 2) The actual filtering-the decision on what to decide-must be carried out by the Supreme Court зэрэг багтдаг. Source: Arnfinn Bardsen (The Norwegian Surpeme Court Justice), 4 дэх тал

180. Дээд шүүх бол шүүхийн тогтолцоонд маргааныг эцэслэн шийдвэрлэдэг. Иймд дээд шүүхийн шийдвэрийг түүнээс өөр өөрчлөх этгээд байхгүй тул тус шийдвэрт агуулагдаж байгаа тайлбар ирээдүйд өөрчлөгдөх боломжтой байх ёстой үүднээс энэ үндэслэлийг хуульчлах шаардлагатай юм.

181. Ottavia Dora Lo Sardo, The role of Supreme Courts in the uniform application of law, p86

182. Монгол Улсын их хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 2021.01.05-ны өдрийн Хуралдааны тэмдэглэл

183. Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл /Пүрэв гараг 2021.01.14/, http://parliament.mn/n/qoion

184. С.Цэрэндолгор, 9 дэх тал

185. Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, №2, 2022.04.18 http://www.supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=2519&pr=14&tp=list&h=0

186. Дээд шүүх тухайн эрх зүйн асуудлаар өмнө нь гаргаж байсан шийдвэрээ эрх зүйн үндэслэл, тайлбарын хувьд баяжуулсан байх

187. БНСУ-ын Дээд шүүхэд тусгай журмаар маргаан шийдвэрлэх тухай хууль (Act on special concerning procedure for trial by Supreme Court)-ийн 4.4.4. Аливаа хууль, захирамж, дүрэм, захирамжийг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн жишиг журам байхгүй, эсхүл Улсын дээд шүүхийн өмнөх тогтоолыг өөрчлөх шаардлагатай бол хяналтын гомдлыг хүлээн авдаг байна.

188. Нийтлэг эрх зүйн бүлийн системд жишгээр шийдвэрлэх зарчмаас хазайж, өмнө гаргасан шийдвэрийг үл хэрэгсэхийн тулд тухайн жишиг тогтоосон шийдвэрийн үндэслэлийн чанар (quality of reasoning), тухайн жишгийг дагаж мөрдөх буюу шүүхийн практикт хэрэгжүүлэх боломжтой эсэх (workability of the precedent), тухайн жишиг нь бусад холбоотой шийдвэрүүдтэй нийцэлтэй эсэх, тухайн жишгийн үндэслэл болон пактын талаарх ойлголт өөрчлөгдсөн эсэх гэж мэт шалгуурыг баримталдаг байна /Эх сурвалж: Stare decisis буюу жишгээр шийдвэрлэх зарчим Монгол Улсын эрх зүйн системд нутагших эхлэл тавигдсан уу? (2021), https://legaldata.mn/  /