Бүтээлийн нэр
Арбитрт заншлын эрх зүйг хэрэглэх нь: харьцуулсан судалгаа
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Олон Улсын хувийн эрх зүй, Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
21 дүгээр зуунд дэлхий ертөнц даяаршихын зэрэгцээ Монгол Улс олон улс орнуудтай худалдаа арилжаа хийх, шинжлэх ухааны олон салбаруудад хамтран ажиллах бусад байдлаар гадаад орнуудтай ихээр харилцаж байна. Үүний хэрээр улс орнуудын хооронд маргаан гарах тохиолдол багагүй байх бөгөөд үүнийг арбитраар шийдвэрлүүлэх хандлага нэмэгдэж байгааг уншигч та мэдэх болов уу.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээлийн нийгэмтэй Монгол Улс 300, 200 жилийн түүхтэй чөлөөт зах зээлийн тогтолцоотой улс орнуудтай маргаан гарсан тохиолдолд маргаанаа шийдвэрлүүлэхээр арбитр, шүүхэд хандахад заншлын эрх зүйн талаарх ойлголт сул байдаг. Улмаар Монгол Улс шүүх, арбитрын маргаанд ялагдах, эсхүл ялагдах эрсдэл өндөр байдаг. Иймээс, нэгдүгээрт, олон улсад өөрийн улс орны эрх ашгийг хамгаалахад энэ талаарх ойлголтыг зайлшгүй мэдэх хэрэгтэй болж байгаа юм.
Мөн өнөөгийн нийгэмд Монгол Улсын хууль тогтоомж эрх зүйн хийдэл ихтэй, эсхүл хуулийн зохицуулалт хоорондоо зөрчилдөх, хоёрдмол утга санааг илэрхийлэх зэрэг асуудлууд их гардаг ба заншлын эрх зүй нь хууль тогтоомжоор зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Үүнээс үзэхэд олон улс орны жишигт үндэслэн өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн заншлын эрх зүйг хөгжүүлснээр дотоодын эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд давуу талтай болж байгаа юм.
Иймд заншлын эрх зүйн мөн чанар, хэрхэн хэрэглэх талаарх ойлголтыг таниулах, Монгол Улс дахь заншлын эрх зүйн хөгжилд бага ч атугай өөрийн хувь нэмрийг оруулах, өөрийн орны өвөрмөц хэв маягт нийцсэн заншлын эрх зүйн талаарх зохицуулалтыг дотоодын хууль тогтоомжид тусгахад өөрийн саналыг оруулахад уг нийтлэлийн маань гол зорилго оршино.
Түлхүүр үг
Заншлын эрх зүй, арбитр, улсын практик, opinion juris, хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хүний эрх, эрх чөлөө, урт хугацаа, нийтэд тогтсон хэв журам,
Бичигдсэн огноо
2022-10-01
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-10-19
Товч мэдээлэл үзсэн
2103
Бүрэн эхээр нь үзсэн
37
Эшлэлийн тоо
31
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Нямжаргал “Арбитрт заншлын эрх зүйг хэрэглэх нь: харьцуулсан судалгаа” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1373
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Christopher Greenwood, “Sources of International Law: An Introduction”нийтлэл https://legal.un.org/avl/pdf/ls/greenwood_outline.pdf

2.  The registrar of the International Court of Justice, “The International Court of Justice: Handbook”, 10-17 дахь тал. https://www.icj-cij.org/public/files/publications/handbook-of-the-court-en.pdf

3. Т.Мэндсайхан, “Олон улсын хувийн эрх зүй”, 2008, УБ., 64 дэх тал

4. С.Нарангэрэл, “Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг: анхны хэвлэл”, 2021, УБ., 148 дахь тал

5. Mark W.Janis, “An Introduction to International Law”, 1988, Toronto, 35-38 дахь тал

6. Д.Баярсайхан, “Эрх зүйн онол”, 2020, УБ., 40 дэх тал

7. Х.Болормаа, А.Солонго, “Эрх зүйн үндэс”, 2022, УБ., 5 дахь тал

8. Bryan A.Garner, “Black’s Law Dictionary”, 2019, Texas., 485 дахь тал

9. Додонов В.Н, Панов В.П, Румянцев О.Г, “Международное право словарь-справочниз”, 1998, Москва., 159 дэх тал

10. 이진기, “민법의 관습법개념에 대한재조명을 위하여” эрдэм шинжилгээний нийтлэл http://legalhistory.or.kr/lawhist/book/53/07.pdf 198 дахь тал

11. Luigi Condorelli, “Customary International Law: The Yesterday, Today, and Tomorrow of General International Law” нийтлэл https://academic.oup.com/book/9331/chapter-abstract/156100914? redirectedFrom=fulltext

12. С.Нарангэрэл, “Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг: анхны хэвлэл”, 2021, УБ., 148 дахь тал

13. Э.Байгал, “Олон улсын хувийн эрх зүй”, 2016, УБ., 49 дэх тал

14. МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Эрх зүйн дээд боловсрол ба хууль зүйн шинжлэх ухаан”, 2021, УБ., 148 дахь тал, М.Уянга, “Монгол Улсын эрх зүйн тогтолцоо дахь олон улсын заншлын хэм хэмжээ ба түүний практик хэрэглээ”

15. Malcolm D.Evans, “International Law”, 2005, New York., 125-127 дахь тал

16. Улсын практик гэж орчуулсан бөгөөд албан ёсны хэллэгээрээ State Practice гэсэн байгаа.

17. Улсын үзэл бодол, итгэл үнэмшил гэж орчуулсан бөгөөд албан ёсны хэллэгээр view and conviction of state гэж орчуулсан байдаг

18. Antonio Cassese, “International Law: second edition”, 2005, New York., 156-160 дахь тал

19. Bryan A.Garner, “Black’s Law Dictionary”, 2019, Texas., 1702 дахь тал

20. Antonio Cassese, “International Law: second edition”, 2005, New York., 156-160 дахь тал

21. Anthony Aust, “Handbook of International Law: second edition “ Cambridge., 6 дахь тал

22. “Legal Information Institute” dictionary https://www.law.cornell.edu/wex/opinio_juris_(international_law)

23. С.Нарангэрэл, “Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг: анхны хэвлэл”, 2021, УБ., 148 дахь тал

24.  МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Эрх зүйн дээд боловсрол ба хууль зүйн шинжлэх ухаан”, 2021, УБ., 150-151 дэх тал, М.Уянга, “Монгол Улсын эрх зүйн тогтолцоо дахь олон улсын заншлын хэм хэмжээ ба түүний практик хэрэглээ”

25. Э.Байгал, “Олон улсын хувийн эрх зүй (баримт бичгийн эмхтгэл) -гуравдахь хэвлэл”, 2014, УБ., 677-745 дахь тал

26. Д.Дүгэржав, “Арбитрын тухай хуулийн товч тайлбар”, 2017, УБ., 101-102 дахь тал

27. Орос хэл дээр “обычаи делового оборота” буюу “бизнесийн харилцааны заншил” гэж орчуулах бөгөөд худалдааны заншил гэдгийг “коммерчисие обычаи” хэлнэ.

28. ОХУ-ын Арбитрын процессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_37800/19d2fd4814b43584f43ffc1e75ed91a46df4d5df/

29. Заншил гэдгийг англиар “custom” гэж хэлэх бөгөөд Япон болон Франц Улсуудын хуульд “usage” буюу “нийтэд тогтсон хэв журам” гэдэг үгээр хэрэглэсэн байна. Заншил гэдэг нь хууль, дүрэм журам гэж ойлгох бол нийтэд тогтсон хэв журам гэдэг нь олон нийтэд олон удаа давтагдсанаар тухайн нийгэмдээ хэвшсэн үйлдлийг ойлгоно.

30. Хойд далайн тивийн гүехэн газар гэж орчуулсан бөгөөд уг нэр томьёог англиар North Sea Continental Shelf гэсэн байгаа.

31. Уг конвенцын албан ёсны нэр нь 1958 Geneva Convention on the Continental Shelf болно.