Бүтээлийн нэр
Америкийн Нэгдсэн Улсын хуульч бэлтгэх тогтолцооны талаарх тойм судалгаа
Зохиогч
Нээлттэй Нийгэм Форум А.Сэргэлэнтуяа
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Хууль & Технологи, Боловсрол
Бүтээлийн товч
Удиртгал
Үндсэн хуульт ардчилал, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх; хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад хуульчийн үүрэг, оролцоо чухал. Хуульчид мэдлэг, ур чадвараа бүрэн дайчилж мэргэжлийнхээ үнэт зүйлс, ёс зүйг ухамсарлаж ажилласнаар энэхүү үүрэг оролцоо нь биелдэг. Сайн хуульч бэлтгэн гаргах тогтолцоо нь олон хүчин зүйлээс хамааралтай боловч хамгийн чухал нь мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хуульчдыг бэлтгэн гаргахад анхаарах явдал юм.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хууль зүйн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр багагүй ажил хийгдсэн ба үүнд эрдэмтэн судлаач, хуульч, бодлогын шийдвэр гаргагч, хууль зүйн их, дээд сургууль, багш, оюутны тодорхой хүчин чармайлт оржээ. Тухайлбал, эрх зүйч мэргэжилтнийг төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад бэлтгэн гаргах болж, хуульчийн сонгон шалгаруулалт, мэргэшлийн шалгалтын тогтолцоог бүрдүүлэн, хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэн, мэргэжлийн хариуцлагын тогтолцоог зарим талаар бэхжүүлсэн зэрэг үйл ажиллагааг дурдаж болно.

Гэсэн хэдий ч аливаа шинэтгэлийн үйл явцыг тасралтгүй үргэлжлүүлж, бодит үр дүнг хүртэх нь чухал юм. Хууль зүйн ухааны доктор Б.Чимид бүтээлдээ “...эрх зүйн шинэтгэлийн тусагдахууны талаар таван үндсэн чиглэл баримтлах ёстой” гээд “...хууль тогтоомжийг шинэтгэх, хууль тогтоох, хуулийн гүйцэтгэлийг хангах, хууль хэрэглэх тогтолцоо, арга ажиллагааг шинэтгэх, хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх, хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх” зэргийг дурджээ.
Сүүлийн гурван жилийн байдлаар авч үзвэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу жил бүр хуульчийн мэргэжлийн шалгалтад 1,200 гаруй эрх зүйч оролцдогоос дунджаар 17-23 хувь нь тэнцдэг байна. Хууль зүйн бакалаврын түвшний сургалтад “Эрх зүйч” мэргэжлийн D380100 индекстэй, MNS 5323-39:2007 дугаар бүхий стандарт 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Гэвч Монголын хуульчдын холбооноос 2016 онд хийсэн судалгаагаар уг стандартын хэрэгжилт сургуулиудад харилцан адилгүй байгаа бөгөөд хангалтгүй дүн гарчээ.5 Дээрх нөхцөл байдал нь хуульч бэлтгэж буй өнөөгийн байдал, ялангуяа хууль зүйн дээд боловсрол, хуульчийн шалгалтын өнөөгийн тогтолцоог судалж, үнэлэлт дүгнэх өгөх шаардлага байгааг харуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт хуульчийн мэргэжлийн болон үргэлжилсэн сургалт, хууль зүйн чиглэлийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх талаар тусгасан.6 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд Монголын хуульчдын холбоо нь Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагаас гадна хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн стандарт, хууль зүйн сургуулийн багшлах бүрэлдэхүүн, боловсролын орчин, оюутны заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын стандарт зэргийг баталж мөрдүүлэхээр, хууль зүйгээр сурч буй оюутан 120 кредит цагийн сургалтыг дүүргэсэн байх, магадлан итгэмжлэлийг зургаан жил тутамд явуулахаар тус тус заасан байна.

Энэхүү тойм судалгаа нь дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, хяналт тавих, хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд холбогдох бодлого, дүрэм, журмын төсөл боловсруулахад мэдээлэл өгөх, эх сурвалж болох юм. Уг судалгаагаар аНУ-ын хууль бэлтгэх тогтолцоо нь Монгол Улсын эрх зүйн болон дээд боловсролын тогтолцоонд тохирох эсэх талаар аливаа үнэлэлт, дүгнэлт өгөхгүй. Харин цаашид хууль зүйн дээд боловсролын бакалаврын зэрэг олгож буй өнөөгийн сургалтын тогтолцоог цогцоор судалж үнэлэлт дүгнэлт хийх, төрийн болон хувийн өмчийн сургуулиуд нь хуульчийн мэргэжлийн зорилго, зорилтыг хангахуйц чанартай эрх зүйчдийг бэлтгэж чадаж байгаа эсэх, түүнд бодитой үнэлгээ, дүгнэлт хийдэг эсэх, хуульчийн мэргэжлийн шалгалтыг үр дүнтэй зохион байгуулдаг эсэх талаар тухайлсан судалгааны эх сурвалж болгон ашиглах боломжтой. Нэмж дурдахад эдгээр асуудлыг жич судлах хэрэгцээ шаардлага байгаа нь энэхүү судалгааг хийх явцад ажиглагдсан болно.

Уг тойм судалгаагаар аНУ-ын хуульч бэлтгэх тогтолцоо, хууль зүйн мэргэжлийн зэрэг олгодог сургалт, түүний сургалтын хөтөлбөр, магадлан итгэмжлэл, хуульчийн шалгалт, түүний агуулга, тэдгээрт холбогдох зохицуулалтын талаар танилцуулж, Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц зарим туршлагыг санал болгоно.
Түлхүүр үг
Хуульч бэлтгэх, туршлага, хуульчийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, сургалтын тогтолцоо, хуульчийн сонгон шалгаруулалт, хуульчийн шалгалт, Америкийн Нэгдсэн Улс, American Bar Association
Бичигдсэн огноо
2022-06-01
Хуудсын тоо
55
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-12-07
Товч мэдээлэл үзсэн
2375
Бүрэн эхээр нь үзсэн
41
Эшлэлийн тоо
127
Санал болгож буй эшлэлийн загвар
Нээлттэй Нийгэм Форум А.Сэргэлэнтуяа “Америкийн Нэгдсэн Улсын хуульч бэлтгэх тогтолцооны талаарх тойм судалгаа” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1412
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. 2017-2019 оны байдлаар авч үзвэл жилд дунджаар 2,200 гаруй оюутан эрх зүйч мэргэжлээр их, дээд сургууль төгсдөг бөгөөд энэ нь дээд боловсролын байгууллагын нийт төгсөгчийн 10 орчим хувь юм. Суралцагчдын тоогоор авч үзвэл дунджаар 12,100 орчим бөгөөд энэ нь нийт оюутны 8-10 хувийг эзэлж байна. Үндэсний статистикийн хороо, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан  http://www.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_2001_014V1&A1_ select_all=0&A1SingleSelect=_104_1&YearY_select_ all=0&YearYSingleSelect=_2019_2018_2017&viewtype=table 
  2. Б.Чимид, “Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал”, Хоёрдугаар дэвтэр, УБ., 2008, 16 дахь тал.
  3. Үндэсний статистикийн хороо, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан. https://www.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_2300_037V5&CR008_ select_all=0&CR008SingleSelect=_2_3&YearY_select_ all=0&YearYSingleSelect=_2020_2019_2018&viewtype=table 
  4. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын  10-ны өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан. https://estandard.gov.mn/standard/reader/5128#0-mqmkjpyoynwqwmic.jpg
  5. П.Нарантуяа, “Хууль зүйн боловсролын тогтолцоонд шинэ стандарт үйлчилнэ”
    (Ярилцлага), Монголын Хуульчдын холбоо, 2017, https://www.mglbar.mn/news/2450
  6. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан
    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
    4.4.3, https://www.legalinfo.mn/annex/details/11219?lawid=15586
  7. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-58.2.4, 58.7.
  8. Lawyer Legion, State Bar Associations https://www.lawyerlegion.com/associations/state-bar
  9. National Conference of Bar Examiners, Comprehensive Guide to Bar Admission
    Requirements https://reports.ncbex.org/comp-guide/charts/chart-1/#1610142352111-e56b1dc2-06b5
  10. Нью-Йорк мужийн давж заалдах шатны шүүхийн албан ёсны цахим хуудас
    http://ww2.nycourts.gov/attorneys
  11. Survey of Admission Rules in Federal District Courts (PDF), U.S, District Court for the
    District of Maryland, 2015.
  12. Мөн тэнд, 8 дахь талд.
  13. Мөн тэнд, 9 дэх талд.
  14. Мөн тэнд, 11 дэх талд.
  15. Law School Admission Council, “Thinking About Law School?” (PDF), p. 4, Archived
    from the original (PDF) on November 3, 2010, Retrieved October 29, 2010.
  16. New-York State Board of Law Examiners, Foreign Law Education
    https://www.nybarexam.org/foreign/foreignlegaleducation.htm
  17. The State Bar of California, Admissions https://www.calbar.ca.gov/Admissions/Requirements/Education
  18. https://barexam.virginia.gov/
  19. Уг дадлагыг хуулийн оффис, шүүхэд эсхүл мужийн хууль зүйн газар, улсын
    өмгөөлөгчийн газар, прокурорын газар, хууль зүйн туслалцааны төв зэрэг
    нийтийн байгууллагад хийх боломжтой. The Supreme Court of Delaware, Rules of
    the Supreme Court of the State of Delaware, Rule 52(8)
    https://www.courts.delaware.gov/rules/pdf/SupremeCourtRules-July2021.pdf
  20. National Conference of Bar Examiners, Comprehensive Guide to Bar Admission
    Requirements, 2020 https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2Fassets%2FBarAdmissionGuide%2FComp
    Guide2020_021820_Online_Final.pdf
  21. Мөн тэнд, 9-10 дахь талд.
  22. Rules of the Court of Appeals for the Admission of Attorneys and Counselors at Law,
    520.4 (a), https://www.nybarexam.org/Rules/Rules.htm#520.4
  23. Мөн тэнд, 520.4 (b).
  24. Англ., Multistate Professional Responsibility Examination (MPRE).
  25. National Conference of Bar Examiners, Jurisdictions Requiring the MPRE
    https://www.ncbex.org/exams/mpre/
  26. National Conference of Bar Examiners, MPRE Subject Matter Outline, 2013 https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2Fdmsdocument%2F2
  27. National Conference of Bar Examiners, Comprehensive Guide to Bar Admission
    Requirements, 2020, p. 26 https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2Fassets%2FBarAdmissionGuide%2FCompGuide2020_021820_Online_Final.pdf
  28. Жишээ сорилыг англи хэлээр дараах эх сурвалжаас үзнэ үү.
    https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2Fdmsdocument%2F3
  29. National Conference of Bar Examiners, Comprehensive Guide to Bar Admission
    Requirements, 2020, p. 5-6.
    https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2Fassets%2FBarAdmissionGuide%2FComp
    Guide2020_021820_Online_Final.pdf
  30. Мөн тэнд.
  31. The State Bar of California, Factors and Conduct Relevant to a Moral Character
    Determination https://www.calbar.ca.gov/Admissions/Moral-Character/Factors-and-Conduct
  32. Өр төлбөрт орж байсан нь дангаараа дээрх шаардлагыг хангахгүй гэж үзэхэд
    хүргэхгүй. Харин хайхрамжгүйгээсээ төлбөрийн чадваргүй байдалд хүрсэн эсхүл
    төлбөр авагчдыг хууран мэхлэх үүднээс дампуурсан эсхүл итгэмжлэн хариуцсан
    өмч хөрөнгийг залилсан зэрэг нь уг шаардлагыг хангахгүй гэж үзэхэд хүргэдэг
    байна, мөн тэнд.
  33. Мөн тэнд.
  34.  Adam S. Minsky, Court Cites Student Loans As Reason To Deny Bar Admission To
    New Lawyer, Forbes, Jan 23, 2020.
    https://www.forbes.com/sites/adamminsky/2020/01/23/court-denies-bar-admission-tonew-lawyer-due-to-student-loans/?sh=3fb76b09548f
  35. Wisconsin Court System, Diploma Privilege https://www.wicourts.gov/services/attorney/bar.htm
  36. Daniel R. Hansen, Do We Need the Bar Examination‒A Critical Evaluation of the
    Justifications for the Bar Examination and Proposed Alternatives?, 45 Case W. Rsrv., L.
    Rev. (1995), p. 1192, https://scholarlycommons.law.case.edu/caselrev/vol45/iss4/32
  37. National Conference of Bar Examiners, Jurisdictions That Have Adopted the UBE,
    https://www.ncbex.org/exams/ube/
  38. National Conference of Bar Examiners, Preparing for the MBE
    https://www.ncbex.org/exams/mbe/preparing/
  39. Дэлгэрэнгүй агуулгыг эндээс үзнэ үү.
    https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2 Fdmsdocument%2F226
  40. Загвар сорилыг эндээс үзнэ үү.
    https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2 Fdmsdocument%2F17
  41. National Conference of Bar Examiners, Jurisdictions Administering the MBE
    https://www.ncbex.org/exams/mbe/
  42. Дэлгэрэнгүй агуулгыг эндээс үзнэ үү.
    https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2 Fdmsdocument%2F227
  43. 2016 оны шалгалтын асуулт, түүнд хийсэн загвар дүн шинжилгээг эндээс үзнэ үү.
    https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2Fdmsdocument%2F294; 2021 оны шалгалтынасуултыг эндээс үзнэ үү. https://www.ncbex.org/pdfviewer/? file=%2Fdmsdocument%2F295
  44. National Conference of Bar Examiners, Multistate Essay Test, https://www.ncbex.org/
    exams/mee/
  45. National Conference of Bar Examiners, Multistate Performance Test
    https://www.ncbex.org/exams/mpt/preparing/
  46. 2021 оны шалгалтын даалгаврыг эндээс дэлгэрүүлэн үзнэ үү.
    https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2Fdmsdocument%2F296
  47. 2016 оны шалгалтын даалгавар, загвар дүн шинжилгээг эндээс дэлгэрүүлэн үзнэ үү. https://www.ncbex.org/pdfviewer/?file=%2Fdmsdocument%2F293
  48. Lawrence М. Friedman, A History of American Law (1973), p. 82.
  49. Charles E. Consalus, Legal Education During the Colonial Period, 1663-1776, 29 J. LEGAL EDUC., 295, 307 (1978).
  50. Marion R. Kirkwood and William B. Owens (n.d.), A Brief History of the Stanford Law
    School, 1893–1946 (PDF), S.U. School of Law (Report), p. 1, Marion R. Kirkwood and
    William B. Owens https://web.archive.org/web/20120407053200/http://www.law.stanford.edu/school/
    history/historysls.pdf
  51. https://core.ac.uk/download/pdf/233178562.pdf, р. 620.
  52. Moline, Brian J., Early American legal education, Washburn Law Journal, Vol. 42, p. 42
    https://contentdm.washburnlaw.edu/digital/collection/wlj/id/6369/
  53. Charles R. McManis, The History of First Century American Legal Education: A
    Revisionist Perspective, Washington University Law Quarterly (Vol. 59:597), p. 598.
    https://core.ac.uk/download/pdf/233178562.pdf
  54. Harno A., Legal Education in the United States, New Jersey, Lawbook Exchange, p. 50.
  55. James M. Concannon, The Other Law Schools of Early Day Kansas, J. KAN B.ASS’N,
    Nov. 1996, p. 24.
  56. The Harvard Law School Library, “What is the difference between the LL.B. degree and
    the J.D. degree?” https://asklib.law.harvard.edu/faq/115308
  57. 1961 он гэхэд Америкийн Барын холбооноос магадлан итгэмжлэгдсэн 15 сургууль
    эдгээр зэргийг хамтад нь олгож байсан.
  58. American Bar Association, Standards of the American Bar Association for Legal
    Education, 1969, 1(a), 1(b) https://www.americanbar.org/content/dam/aba/publications/misc/legal_education/
    Standards/standardsarchive/1969_aba_standards.pdf
  59. American Bar Association, Enrollment Data, 2018-2020.
    https://www.americanbar.org/groups/legal_education/resources/statistics/
  60. American Bar Association, 2021-2022, Standards and Rules of Procedure for Approval
    of Law Schools, Chapter 1, Standard 502 (a).
  61. Мөн тэнд, 502 (a), (b), (c).
  62.  Англ. Law School Admission Test (LSAT).
  63. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 503.
  64. Англиар Law School Admissions Council. Анх 1945 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
    Колумбийн хуулийн сургуулийн элсэлт хариуцсан захирлын зүгээс Коллежийн
    элсэлтийн зөвлөлд хандан “Хууль зүйн чадавх” шалгах сорил бий болгож, элсэлтийн шийдвэр гаргахад ашиглах тухай санал дэвшүүлсэн. 1945 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Колумби, Харвард, Йелийн их сургууль болон Коллежийн зөвлөлөөс нийт их сургуульд хандан хуулийн сургуульд элсэхэд уншиж ойлгох, үндэслэл гаргах чадварыг шалгах сорил авах, мөн уг сорилыг авах тусгай чиг үүрэг бүхий байгууллага байгуулж, санхүүжүүлэх тухай санал гаргажээ. Улмаар 1948 оны 2 дугаар сарын 28-ны өдөр анхны элсэлтийн шалгалт зохион байгуулжээ.
  65. Law school admission Test LSAT: The Law School Admission Council, LSAC. (n.d.),
    Retrieved September 11, 2021, from https://www.lsac.org/lsat.
  66. Жишиг сорилыг дараах холбоосоор орж үзэх боломжтой. https://www.lsac.org/sites/default/files/legacy/docs/default-source/jd-docs/
    sampleptjune.pdf
  67. Law School Admission Council
    https://www.lsac.org/lsat/taking-lsat/test-format/analytical-reasoning
  68. Мөн тэнд.
  69. Law School Admission Council, https://www.lsac.org/lsat/prep/types-lsat-questions
  70. Жишээ нь, тус байгууллагын цахим хуудсанд байрлуулсан жишиг даалгаварт
    нэгэн хувцасны дэлгүүр үйл ажиллагаагаа өргөтгөхөөр төлөвлөсөн ба үүнд
    ашигтай байх, урт хугацаанд санхүүгийн хувьд тогтвортой өсөлт хадгалах гэсэн
    шалгуурыг баримтлах шаардлагатайг дурдаад 1) улсын хэмжээнд ихээхэн эрсдэл
    гаргаж өргөжүүлэх боловч амжилттай хэрэгжвэл нэн ашигтай хувилбар, 2) орон
    нутгийн хэмжээнд өргөжүүлбэл тодорхой хэмжээний ашиг олохын зэрэгцээ үнэнч
    худалдан авагч, ажиллагсад, хамтрагсадтай байх хувилбарыг дэвшүүлж аль нэгийг
    сонгон эссе бичих тухай заажээ. https://www.lsac.org/lsat/lsat-prep/practice-test/writing-sample-topic
  71. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 301 (а).
  72. American Bar Association, Survey of Law School Curricula 2002-2010, p. 15.
  73. Мөн тэнд, p. 16.
  74. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 302 (a) – (d).
  75. Мөн тэнд, 16.
  76. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 303 (а).
  77. Christopher P. Banks, The American Legal Profession: The Myths and Realities of
    Practicing Law, Thousand Oaks: SAGE Publications, ISBN 9781506333137 (2017), p. 54.
  78. Мөн тэнд, р. 55.
  79. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 303 (b).
  80. Про боно ажлын хувьд Америкийн Барын холбооноос гаргасан Мэргэжлийн үйл ажиллагааны загвар дүрмийн 6.1-д хуульч нь хязгаарлагдмал боломжтой хувь
    хүн эсхүл байгууллагад зориулан про боно үйлчилгээ эрхлэхийг уриалсан байх ба
    хуулийн сургуулиуд ч эдгээр байгууллагад чиглэсэн про боног дэмждэг.
  81. Хуулийн холбогдолтой нийтийн үйлчилгээний үйл ажиллагаа гэдэгт иргэний
    эрх, эрх чөлөө, нийтийн эрхийг хамгаалахаар ажиллаж буй байгууллага, бүлэгт
    туслалцаа үзүүлэх, хууль зүйн туслалцаа авч үр дүнтэй төлөөлүүлэх боломжгүй сайн үйлс, шашин, иргэний нийгэм, засгийн газар, боловсролын байгууллагад туслалцаа үзүүлэх, хууль зүйн мэдээлэл авах боломжгүй иргэдэд мэдээлэл өгөх, эрх зүй, хуулийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаанд оролцох зэрэг байхаар тус дүрмийн тайлбарт тодорхойлжээ. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Interpretation 303-4.
  82. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 304 (b).
  83. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 304 (с).
  84. American Bar Association, Survey of Law School Curricula 2002-2010, 2010, p. 16.
  85. Мөн тэнд, 304 (d).
  86. Мөн тэнд, 305 (b).
  87. Мөн тэнд,305 (с).
  88. Мөн тэнд, 311 (a).
  89. Мөн тэнд, 311 (a), Interpretation.
  90. Мөн тэнд, 311 (b).
  91. Мөн тэнд, 310 (a) (b) and its interpretation.
  92. Мөн тэнд, 202 (а).
  93. Мөн тэнд, 202 (с) (d).
  94.  Мөн тэнд, 202 (е).
  95. Мөн тэнд, 311 (е).
  96. Reuters, First ABA-approved online J.D. program to debut next fall, September 14, 2021 https://www.reuters.com/legal/legalindustry/first-aba-approved-online-jd-program-debutnext-fall-2021-09-14/
  97. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 402.
  98.  American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 402 (Interpretation).
  99. Мөн тэнд, 403 (а).
  100. Мөн тэнд, Interpretation 403-1.
  101. Мөн тэнд, 404 (а).
  102. Мөн тэнд, 404 (а), (1) – (6).
  103. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 509.
  104. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 601.
  105. Мөн тэнд, Standard 605.
  106. Мөн тэнд, Standard 606 (b).
  107. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 702 (b).
  108. Мөн тэнд, Standard 316.
  109. American Bar Association, New data show bar passage scores increased during pandemic (May 21, 2021). https://www.americanbar.org/news/abanews/aba-news-archives/2021/05/bar-passagescores/
  110. American Bar Association, 2021-2022 Rules of Procedure, Rule 15(a).
  111. Мөн тэнд, Rule 15(b).
  112. Мөн тэнд, Rule 15(d).
  113. Мөн тэнд.
  114. American Bar Association, 2021-2022 Rules of Procedure, Rule 2.
  115. Preface, ABA Standards and Rules of Procedure for Approval of Law Schools
    2021-2022. https://www.americanbar.org/content/dam/aba/administrative/legal_education_and_
    admissions_to_the_bar/standards/2021-2022/2021-2022-aba-standards-and-rules-ofprocedure-preface.pdf
  116. Түр магадлан итгэмжлэлтэй сургууль нэг байгаа нь UNT Dallas College of Law юм.
  117. 2021 оны 9 дүгээр сарын 19-ний байдлаар дээд боловсролын 198 байгууллага бүрэн
    магадлан итгэмжлэгджээ. Үүнээс 87 нь нийтийн өмчийн сургууль байгаа бол 111
    нь хувийн өмчийнх байна. Их сургуулийн харьяанд бус бие даан үйл ажиллагаа
    явуулдаг сургууль 15 байна. Америкийн Барын холбооны албан ёсны цахим хуудас
    https://www.americanbar.org/groups/legal_education/resources/aba_approved_law_
    schools/
  118. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 102 (a).
  119. Мөн тэнд, Standard 102 (е).
  120. Мөн тэнд,Standard 102 (g).
  121. American Bar Association, 2021-2022 Rules of Procedure, Rule 22 (b).
  122. Мөн тэнд, Rule 20.
  123. Мөн тэнд, Rule 32.
  124. American Bar Association, 2021-2022 Rules of Procedure, Rule 39(b).
  125. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 105 (а).
  126. Мөн тэнд, Standard 106 (а), (1) - (5).
  127. American Bar Association, 2021-2022 Standards and Rules of Procedure for Approval of Law Schools, Chapter 1, Standard 106 (b)(1) - (3)