Бүтээлийн нэр
Цагдаагийн албаны тухай хуулийн зарим зүйл, хэсгийн хэрэгжилт
Тэмдэглэл
Нээлттэй Нийгэм Форумын зүгээс Цагдаагийн албаны тухай хуулийн тодорхой ажиллагаа явуулах зохицуулалтын хэрэгжилтэд үнэлгээ хийж, тулгамдсан асуудлуудыг тодруулах судалгааны ажлыг судлаач Г.Оюунболд, Э.Ганцэцэг, П.Намуун нарын гүйцэтгэсэнээр хүргэж байна.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй, Нийтийн алба
Бүтээлийн товч
Иргэд, олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, зарим төрлийн арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж, улмаар хүний эрхэд халддаг, хүний эрх зөрчдөг гэсэн үзэл, хандлага давамгайлах болсон. Харин хууль сахиулагчдын хувьд иргэд, олон нийтийн дунд хуулийг үгүйсгэх үзэл газар авч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зориуд саатуулсан, цагдаагийн алба хаагчийн эсрэг чиглэсэн, үүний улмаас албаны нэр хүндэд халдсан үйлдэл нэмэгдсэн гэсэн байр суурьтай байна. Иймд хөндлөнгийн байр сууринаас асуудлыг судалж, нотолгоонд суурилсан дүгнэлт хийн, асуудлыг шийдвэрлэх арга зам санал болгох зорилгоор энэ судалгааг хийж гүйцэтгэв.

Цагдаагийн албаны тухай хууль дахь хүний эрхийг хязгаарлах (тодорхой арга хэмжээ)-аар зохицуулсан зарим заалтыг (тус хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 23 дугаар зүйл. Шаардлага тавих, 24 дүгээр зүйл. Тайлбар авах, 25 дугаар зүйл. Хүний бичиг баримт шалгах, 26 дугаар зүйл. Түр саатуулах, 27 дугаар зүйл. Хуулийн этгээдийн баримт бичиг шалгах, 28 дугаар зүйл. Орон байр, бусад газарт нэвтрэн орох, 29 дүгээр зүйл. Үзлэг хийх, 30 дугаар зүйл. Эд зүйл, баримт бичиг түр хураан авах, 31 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, 32 дугаар зүйл. Согтуурсан, мансуурсан байдлыг шалгах) хэрэгжүүлэх явцад хүний эрхийн зөрчил гарч байгаа эсэхийг тодорхойлоход оршино.
Түлхүүр үг
цагдаа, цагдаагийн алба, цагдаагийн байгууллага, цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн албаны тухай хуулийн хэрэгжилт, цагдаа тайлбар авах, бичиг баримт шалгах
Бичигдсэн огноо
2022-11-23
Хуудсын тоо
162
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-01-08
Товч мэдээлэл үзсэн
1452
Бүрэн эхээр нь үзсэн
25
Эшлэлийн тоо
17
Санал болгож буй эшлэлийн загвар
Нээлттэй Нийгэм Форум Г.Оюунболд Э.Ганцэцэг, П.Намуун “Цагдаагийн албаны тухай хуулийн зарим зүйл, хэсгийн хэрэгжилт” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1445
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх