Бүтээлийн нэр
Яагаад Яаралтай Арбитрч Монголд Хэрэгтэй вэ?
Тэмдэглэл
Тус бүтээл нь Хууль Дээдлэх Ёс Сэтгүүлийн 2022 оны 4 дүгээр улирлын 90 дэх дугаарт хэвлэгдсэн болно (хуудас 63-71)
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Монгол Улсын тэргүүлэх арбитрын байгууллага, Монголын Олон Улсын Арбитр (МОУА) нь хэдий 2017 онд ЮНСИТРАЛ-ын Олон Улсын Арилжааны Арбитрын тухай Загвар Хуульд нийцсэн Арбитрын тухай хууль батлагдсаны дараагаар шинэ Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрмээ баталсан ч тус дүрмийг зөвхөн загвар хуулийн хүрээнд батлан, загвар хуульд тусгагдаагүй ч дэлхийн ихэнхи орны арбитрын байгууллагуудын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмүүдэд тусгагдсан байдаг Яаралтай арбитрчийн талаарх зохицуулалтыг оруулаагүй байна. Яаралтай арбитрч нь 1990 оноос хойш арбитрын байгууллагууд өөрсдийн дүрмэндээ оруулан хэрэглэх болсон, арбитрын бүрэлдэхүүн бүрдэхээс өмнө нэн яаралтай түр арга хэмжээ авахуулах шаардлагатай байгаа тал бүрэлдэхүүн бүрдэхийг хүлээлгүйгээр эсвэл шүүхэд хандан цаг алдалгүйгээр арбитрын байгууллагын удирдлагад хандан зөвхөн тухайн яаралтай түр арга хэмжээ авахуулах хүсэлтийг шийдвэрлэх нэг яаралтай арбитрчийг томилуулан түр арга хэмжээ авахуулах тухай хүсэлтээ шийдвэрлүүлэх тогтолцоо юм. Тус зохицуулалтыг ихэнхи олон улсын арбитрууд өөрсдийн дүрмэндээ тусгасан бөгөөд уг судалгааны нийтлэл Азийн (Хонг Конг, Япон, болон Солонгосын) арбитруудын энэ талаарх зохицуулалтыг судалсны үндсэн дээр МОУА-ын Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэмд үлгэрлэн тусгаж болох яаралтай арбитрчийн талаарх хоёр ерөнхий зохицуулалтыг боловсруулан, тус заалтуудыг дүрэмд тусгахыг санал болголоо.
Түлхүүр үг
Арбитрын эрх зүй, Түр арга хэмжээ, ЮНСИТРАЛ-ын Олон Улсын Арилжааны Арбитрын тухай Загвар Хууль, Монголын Олон Улсын Арбитр
Бичигдсэн огноо
2022-12-15
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-02-04
Товч мэдээлэл үзсэн
1836
Бүрэн эхээр нь үзсэн
54
Эшлэлийн тоо
28
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Мөнхнаран “Яагаад Яаралтай Арбитрч Монголд Хэрэгтэй вэ?” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1489
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Т.Мөнхжаргал, Монгол дахь Арбитрын Шүүхийн Товч Түүх, УБ, МҮХАҮТ-ын дэргэдэх Хэвлэх Үйлдвэр, 2015, 45 дахь тал

2. Арбитрын тухай хууль, 2003 он; https://legalinfo.mn/mn/detail/51  [Сүүлд үзсэн: 2022.11.14]

3. Арбитрын тухай хууль, 2017 он; https://legalinfo.mn/mn/detail/12456 [Сүүлд үзсэн: 2022.11.14]

4. Marc J. Goldstein, “A Glance into History for the Emergency Arbitrator,” Fordham International Law Journal 40, no. 3 (April 2017): 779-798

5. Ихэнхи олон улсын арбитрын байгууллагуудад тухайн арбитрын дарга эсвэл ерөнхий нарийн бичгийн дарга яаралтай арбитрчийг томилдог.

6. Ghaffari, Amir and Walters, Emmylou “Emergency Arbitrator: The Dawn of a New Age?”, Arbitration International, Vol. 30, Issue 1 (2014): 153-168

7. Монголын Олон Улсын Арбитр, Бидний тухай, 2017-2019 онд Арбитраар шийдвэрлэгдсэн хэргийн тоо, http://www.arbitr.mn/index.php/about-us [Сүүлд үзсэн: 2022.12.12]

8. 19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг, Арбитрын тухай хууль, 2017 он

9. 13 дугаар зүйл, Арбитрын тухай хууль, 2003 он

10. Загвар хуулийг баталсан ихэнхи орнууд түр арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг талууд арбитр болон шүүхийн аль алинд нь гаргах боломжтойгоор хуульчилсан байдаг.

11. МОУА-ын Арбитрчдын зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04 тоот тогтоолоор батлагдсан Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг; http://www.arbitr.mn/index.php/law-rule-menu/2019-10-14-05-29-06 [Сүүлд үзсэн: 2022.11.14]

12. МОУА-ын Арбитрчдын зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04 тоот тогтоолоор батлагдсан Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг; http://www.arbitr.mn/index.php/law-rule-menu/2019-10-14-05-29-06 [Сүүлд үзсэн: 2022.11.14]

13. Marc J. Goldstein, “A Glance into History for the Emergency Arbitrator,” Fordham International Law Journal 40, no. 3 (April 2017): 779-798

14. 2018 оны 59/18 дугаартай “Ньюсиян” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Саян Майнинг” ХХК-д холбогдох хэргийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн урьдчилсан хуралдаанаар нэхэмжлэгч “Ньюсиян” ХХК-ийн гаргасан түр арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг хэлэлцэн арбитрын бүрэлдэхүүний гаргасан 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 22 тоот шийдвэр. Тус хэргийн материалыг эрдэм шинжээлгээний зорилгоор шинжлэн судлахад нээлттэй байх талаар талууд 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн урьдчилсан хуралдаанаар тохиролцсон тул талуудын нэрийг мэдээллэсэн. Гэвч зарим нэгэн объектын талаарх нарийн мэдээллийг талуудын хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүднээс оруулаагүй болно.

15. 2019 оны 41/19 дугаартай “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй “Ганболд металл” ХХК-д холбогдох хэргийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн урьдчилсан хуралдаанаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын гаргасан түр арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг хэлэлцэн арбитрын бүрэлдэхүүний гаргасан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 306 тоот шийдвэр. Тус хэргийн материалыг эрдэм шинжээлгээний зорилгоор шинжлэн судлахад нээлттэй байх талаар талууд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн урьдчилсан хуралдаанаар тохиролцсон тул талуудын нэрийг мэдээллэсэн. Гэвч хариуцагчийн банкны дансны талаарх нарийн мэдээллийг талуудын хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүднээс оруулаагүй болно.

16. Зарим тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн урьдчилсан хуралдаан хийхээс өмнө түр арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх хуралдааныг тусад нь хийсэн кэйсүүд байхыг үгүйсгэхгүй.

17. Jason Fry, “The Emergency Arbitrator - Flawed Fashion or Sensible Solution,” Dispute Resolution International 7, no. 2 (November 2013): 179-198 (at 181), see Articles 808 and 809 of the French Code of Civil Procedure, ICC Rules for Pre-Arbitral Referee Procedure (1990), Article 2.1.

18. Schedule 4, HKIAC, “Administered Arbitration Rules”, see HKIAC, Arbitration Rules & Practice Notes, “Administered Arbitration Rules” (2018) see (Oct 13, 2022) https://www.hkiac.org/arbitration/rules-practice-notes/administered-arbitration-rules/hkiac-administered-2018-2#S4

19. Schedule 4, HKIAC, “Administered Arbitration Rules”, see HKIAC, Arbitration Rules & Practice Notes, “Administered Arbitration Rules” (2018) see (Oct 13, 2022) https://www.hkiac.org/arbitration/rules-practice-notes/administered-arbitration-rules/hkiac-administered-2018-2#S4

20. Paragraph 1 and 4 of Article 2, the Appendix 3 of KCAB “International Arbitration Rules”, (2016), see KCAB, “Rules and Law: KCAB International Arbitration Rules” (2016), (Oct 13, 2022) http://www.kcabinternational.or.kr/main.do

21. JCAA Commercial Arbitration Rules, (2021); see JCAA, “Arbitration: Arbitration Rules”, (2021) (Oct 13, 2022) https://www.jcaa.or.jp/en/arbitration/rules.html

22. JCAA Commercial Arbitration Rules, (2021); see JCAA, “Arbitration: Arbitration Rules”, (2021) (Oct 13, 2022) https://www.jcaa.or.jp/en/arbitration/rules.html

23. Paragraph 4, Article 76, JCAA Commercial Arbitration Rules, (2021); see JCAA, “Arbitration: Arbitration Rules”, (2021) (Oct 13, 2022) https://www.jcaa.or.jp/en/arbitration/rules.html

24. KCAB, “International Arbitration Rules”, Appendix 3 (2016), see KCAB, “Rules and Law: KCAB International Arbitration Rules” (2016), see (Oct 13, 2022) http://www.kcabinternational.or.kr/main.do

25. JCAA Commercial Arbitration Rules, (2021), (2019) (Oct 13, 2022) https://www.jcaa.or.jp/en/arbitration/rules.html

26. Arbitration Law of Japan, (2003), see (Nov 15, 2022) https://japan.kantei.go.jp/policy/sihou/arbitrationlaw.pdf

27. United Nations Commission on International Trade Law, “Status: UNCITRAL Model Law on International Commercial Arbitration (1985), with amendments as adopted in 2006” (November 14, 2022) https://uncitral.un.org/en/texts/arbitration/modellaw/commercial_arbitration/status

28. МОУА, “Монголын Олон Улсын Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрмийг Боловсронгуй Болгох Ажлын Хэсгийн Хурал Зохион Байгуулагдлаа”, 2020 оны 7 дугаар сарын 31, http://www.arbitr.mn/index.php/2019-10-10-09-21-18/55-2020-08-12-01-44-28 [Сүүлд үзсэн: 2022.11.04]