Бүтээлийн нэр
Шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлэх ба тогтвортой хөгжлийн бодлого
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Энэхүү өгүүллээр шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын төслийг судалж, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын шүүх эрх мэдлийн талаарх үзэл санаа тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан эсэх, уялдаа холбоотой эсэх, хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгааг тодорхойлж, санал дэвшүүлэхийг зорьлоо. Шүүх эрх мэдлийн хараат бус байдал нь төрийн эрх мэдлийн тогтолцоонд шүүх бие даан оршиж байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал” гэсэн хоёр зарчмын нийлбэр гэх үзлээр Үндсэн хуульд томьёолсон байна.
Засаглалын тогтвортой хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл бол төрийн албаны хяналт, ил тод байдал, албан хаагчдын хариуцлага, ёс зүйн манлайллыг дээшлүүлэх, авлигыг устгах хүрээнд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах, шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол, нөлөөллөөс ангид байлгах зэрэг зорилтууд юм.
Шүүхийн бие даасан байдал, шүүгч нарын хараат бус байдлыг бэхжүүлэх талаар Монголын төр дорвитой алхам хийж, дэлхий нийтийн жишигт нийцсэн байдлаар хуульчлан тогтоосон боловч хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна.
Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэсэн бас нэг оролдлого нь шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсон явдал. Хэрэв ямар нэг албан тушаалтан, хувь иргэн шүүгчийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож айлгасан, дарамталсан, авилга, албан тушаал санал болгосон тохиолдолд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. Шүүгчийн мэргэжлийн хороо уг мэдүүлгийн мөрөөр шалгалт хийгээд нотлогдвол шүүгчид нөлөөлөх оролдлого хийсэн этгээд хуулийн хариуцлага хүлээдэг болсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үзэл санаа судалгаанд оролцогчдын 25.2 хувь нь хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хангалттай тусгагдсан гэж хариулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх үзэл санаа судалгаанд хамрагсдын 36.5 хувь нь хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ерөнхийдөө тусгагдсан гэж үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэх үзэл санаа судалгаанд оролцогчдын 34.8 хувь нь хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ерөнхийдөө тусгагдсан гэж хариулсан байна. Энэ судалгаанаас харахад Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын шүүх эрх мэдлийн талаарх үзэл санаа тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгалаа олж, ерөнхий байдлаар уялдаж байгаа боловч хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна.
Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг найдвартай хангах нь түүний төвийг сахисан байр суурийг хадгалах гол түлхүүр. Мөн шүүх бие даасан байх нь ард иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг бодитой хамгаалах хамгийн хүчирхэг механизм шүүх эрх мэдлийн эрх зүйн баталгаа болж өгдгөөрөө чухал ач холбогдолтой.
Шүүгчийг томилох шийдвэрийг шүүгчийн ур чадвар, туршлага, нөлөөнд үл автах чадавхад нь тулгуурлан гаргаж байхыг шүүгчийн сонгон шалгаруулалт болон томилгоог зохицуулдаг хууль тогтоомж эрх зүйн актад онцлон тусгах нь зүйтэй юм.
Шүүхийн бие даасан байдал, шүүгч нарын хараат бус байдлыг бэхжүүлэх талаар Монголын төр ахиц, дэвшил гарч, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын шүүх эрх мэдлийн талаарх үзэл санаа тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгалаа олж, ерөнхий байдлаар уялдаж, дэлхий нийтийн жишигт нийцсэн байдлаар хуульчлан тогтоосон боловч хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна.
Тогтвортой хөгжлийг хангахын тулд засаглал түүний дотор шүүх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын хувьд чухал асуудал. Өнөөгийн байдлаар хууль тогтоомжийн хэрэгжилт муу, хэрэгжилтэд нь тавих хяналт сул байна. Шүүх эрх мэдлийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн зохистой болон тогтвортой байдлыг хадгалах, төрийн албан хаагч албан тушаалдаа тогтвортой мэргэшиж ажиллах, шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлэх баталгааг хангах нь нэн чухал. Эдгээр асуудлыг амжилттай хэрэгжүүлвэл шүүх эрх мэдлийн тогтвортой байдал, хууль ёст тогтвортой хөгжлийн нийгмийг бүрдүүлж, эрх зүйт төрийг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, тогтвортой хөгжлийн засаглалын зорилтууд хангагдах үндсэн нөхцөл бүрдэнэ.
Тогтвортой хөгжлийн засаглалын үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Монгол Улс 2030 онд хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн байх зорилт хангагдана.
Түлхүүр үг
Шүүхийн хараат бус байдал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Урт хугацааны хөгжлийн бодлого
Бичигдсэн огноо
2020-12-30
Хуудсын тоо
16
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-02-07
Товч мэдээлэл үзсэн
1639
Бүрэн эхээр нь үзсэн
22
Эшлэлийн тоо
23
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлэх ба тогтвортой хөгжлийн бодлого” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1490
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Монгол Улсын Үндсэн хууль.УБ., 1992

[2] Л.Бямбаа. Шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлын тухай Үндсэн хуулийн эрх зүйн үндэслэл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц-илтгэлийн эмхэтгэл.УБ., 2007.68 дахь тал

[3] Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”.УБ., 2016

[4] Үндэсний хөгжлийн газар. Монгол Улсын хөгжлийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, уялдаанд хийсэн шинжилгээ.тайлан I. УБ., 2018.83 дахь тал

[5] ШУА-ийн Философийн хүрээлэн. “Тогтвортой хөгжил ба Үндсэн хууль” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл.УБ., 2020.96 дахь тал

[6] Монгол улсын Засгийн газар. “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого” төсөл.УБ., 2019.251 дэх тал

[7] Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн судалгаа, мэдээллийн төв, Олон Улсын онол-практикийн бага хурлын илтгэлийн эмхэтгэл-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүхийн захиргааны үүрэг, тулгамдсан асуудлууд.УБ., 2014.22 дахь тал

[8] Улсын Их Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ.УБ., 2016.110 дахь тал

[9] Ж.Хунан, П.Баттулга, М.Мөнхжаргал. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо.УБ., 2015.96-97 дахь тал

[10] Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 110 болон 111 дүгээр зарлиг.

[11] Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тайлбарт дээрх шүүгчдийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгч итгэл хүлээлгээгүй гэсэн байх боловч эдгээр шүүгчийг огцруулах, хууль зөрчсөн талаар Шүүхийн Ес зүйн хорооны шийдвэр, түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байна. Ж.Хунан, П.Баттулга, М.Мөнхжаргал, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо.УБ., 2015

[12] Улсын Их Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ.УБ., 2016.117 дахь тал

[13]Нээлттэй нийгэм форум. Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал судалгааны тайлан.УБ., 2016. дугаар 18.

[14]Улсын Их Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ.УБ., 2016.114 дэх тал

[15] НҮБ-ын Шүүхийн байгууллагын хараат бус байдлын талаарх үндсэн зарчмуудын 10 дахь хэсэгт http://www.unodc.org/unodc/en/treaties холбоосоор үзнэ үү.

[16] Шүүгчийн үүрэг болон ажлын бүтээмж, хараат бус байдлын тухай европын зөвлөмж http://www.unodc.org/unodc/en/treaties холбоосоор үзнэ үү.

[17] Мөн тэнд. 118 дахь тал

[18] Д.Солонго, Нээлттэй нийгэм форум. “Шүүхийн захиргааны талаарх судалгааны тойм.УБ., 2014.4-5 дахь тал

[19] Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн статистикийн тайлан.УБ., 2015

[20] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: хүний эрх, шүүх эрх мэдэл.УБ., 2014.147 дахь тал

[21] Улсын Их Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ.УБ., 2016.119 дэх тал

[22] Банглорын зарчимууд 4.1, 4.7, 4.15 дугаар заалт, Европын хүний эрхийн шүүх, Польш 2012 оны 1 дүгээр сарын 10-ны шүүхийн шийдвэрийг үзнэ үү. 35-38 дугаар хэсэг.

[23] Европын шүүгчдийн ёс зүйн дүрэм 1.7 дугаар заалт, Шүүх засаглалын хараат бус байдлын үндсэн зарчмууд 8-9 дүгээр заалт.