Бүтээлийн нэр
Парламентын сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх хэргийн харьяалал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Сонгуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь процессын шинжтэй, хэн хэзээ, ямар үйл ажиллагааг зохион байгуулах болон түүнийг хугацааг хуулиар нарийвчлан тодорхойлсон онцлогтой байдаг. Иймд энэхүү онцлогт нийцсэн маргаан хянан шийдвэрлэх эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэхээр харьяаллыг тодорхойлсон. Гэвч нөгөө талаас сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь захиргааны акт учраас захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал гэх зэргээр сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдуулан гаргасан маргааны харьяаллын талаар нэгдсэн байр суурь, шийдэлд хүрээгүй байна. Тухайлбал сонгуулийн төв байгууллагын гаргасан ямар шийдвэр Үндсэн хуулийн цэцийн харьяалалд байх, ямар шийдвэр нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын байх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүд, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд болон судлаачдын байр суурь зөрүүтэй байна.

Энэхүү маргаантай асуудлаар Үндсэн хуулийн цэцээс 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02, 2006 оны 05, 2010 оны 07 дугаар дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлтүүдээр сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц дангаар хянан шийдвэрлэх, Сонгуулийн байгууллага өөрөө хянан шийдвэрлэх, Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх гэсэн гурван өөр агуулга бүхий дүгнэлт байна. Энэ нь цаашид энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэргийн харьяаллын хувьд тодорхой бус байдалд хүргэж, улмаар хууль тогтоох байгууллагаас сонгуулийн хуулийн шинэчлэл бүрд маргаан хянан шийдвэрлэх харьяаллыг өөр өөрөөр тодорхойлон хуульчлах нэг шалтгаан болсон.

1992-2012 онд зохион байгуулсан сонгуулиуд ихээхэн маргаан дагуулж байсан шалтгааныг тухайн үеийн хууль тогтоомжид маргааныг хянан шийдвэрлэх процесс тодорхойгүй байсантай холбон тайлбарлаж байв. Иймд сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад сонгуулийн төв байгууллагаас гаргасан шийдвэр нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд уг маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл, хэргийн харьяаллын зохист хувилбарын талаар санал дэвшүүлэхийг зорилоо. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай, Сонгуулийн дүнг өргөн мэдүүлэх тухай Сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан болохыг нарийвчлан хуульчлах шаардлагатай юм.
Түлхүүр үг
сонгууль, сонгуулийн маргаан, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
Бичигдсэн огноо
2022-12-01
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-02-08
Товч мэдээлэл үзсэн
1334
Бүрэн эхээр нь үзсэн
49
Эшлэлийн тоо
19
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Бат-Эрдэнэ “Парламентын сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх хэргийн харьяалал” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1493
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, (2019 он).
  2. Мөнхсайхан Одонхүү, “Захиргааны шүүхийн хяналтаас гарч дураараа авирлах гэсэн Засгийн газрын хүслийг Улсын Их Хурал зогсоож чадна” эрдэм шинжилгээний нийтлэл өгүүлэл, (2018 оны хавар): 2, https://legaldata.mn/buteel/pdf?id=727 (2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр үзэв)
  3. Эрдэнэцогт Адилбиш, Монгол Улсын захиргааны процессийн эрх зүй, нэмж засварласан 2 дахь хэвлэлт (Улаанбаатар: Адмон принт хэвлэлийн компани 2014 он ), 102-104
  4. Чимид Бяраа, Сонгуульд суралцахуй (Улаанбаатар: Адмон принт хэвлэлийн компани, 2008 он, 280)
  5. Чимид Бяраа, Сонгуульд суралцахуй (Улаанбаатар: Адмон принт хэвлэлийн компани, 2008 он, 282)
  6. Чимид Бяраа, Сонгуульд суралцахуй (Улаанбаатар: Адмон принт хэвлэлийн компани, 2008 он, 46)
  7. IDEA international, “Зүй ёсны сонгууль” орчуулга, (Улаанбаатар, 2011 он, 38)
  8. German Federal ministry Of Justice, Basic Law for the Federal Republic of Germany, 93 1.4с, https://www.gesetze-im-internet.de/englisch_gg/englisch_gg.html#p0199 (2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр үзэв)
  9. German Law archive, Federal Constitution Court Act, 13 3, 3а, https://germanlawarchive.iuscomp.org/?p=221, (2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр үзэв)
  10. German Law archive, Federal Electoral Law, 52 1, https://germanlawarchive.iuscomp.org/?p=221, (2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр үзэв)
  11. Electoral knowledge network, Electoral dispute resolution, Constitutional court model, https://aceproject.org/ace-en/topics/lf/lfb12/lfb12a/lfb12a04, (2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үзэв)
  12. Эрхэмбаяр Батболд, (2013 оны хавар) “Улс төрийн намын бүртгэл, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх асуудал” судалгааны ажил, 9, https://legaldata.mn/b/58, (2022 оны 11 дугаар сарын 20-ны өдөр үзэв)
  13. НҮБ Хөгжлийн хөтөлбөр “Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” судлгааны ажил, (2013 он), 33-34
  14. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт (2006 он 05)
  15. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт (2010 он 07)
  16. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт (2010 он 07)
  17. Чимид.Б “Сонгуульд суралцахуй” УБ., 2008, 280 дугаар тал
  18. Эрдэнэцогт Адилбиш, Монгол Улсын захиргааны процессийн эрх зүй, нэмж засварласан 2 дахь хэвлэлт (Улаанбаатар: Адмон принт хэвлэлийн компани 2014 он /), 101-104
  19. IDEA international, “Зүй ёсны сонгууль” орчуулга, (Улаанбаатар, 2011 он, 38)