Бүтээлийн нэр
Ёс зүй ба Хуулийн харилцан хамаарал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрх зүйн онол & Философи
Бүтээлийн товч
Энэхүү өгүүллээр ёс зүй ба хуулийн онолын үзэл баримтлал, ёс зүй ба хуулийн харилцан хамаарлыг судалж, хуулийг ёс зүйд үндэслэх, хүн хүнтэйгээ харьцах ёс зүй, хууль нийгмийн үнэт зүйлсийг амьдралд зөв ашиглах, зөв амьдрах, ёс зүйн үнэт чанарыг эзэмшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээг ухамсарлуулах, эрх зүйн үндсийг зөв тодорхойлох талаар санал дэвшүүлэхийг зорьсон.
Ёс зүй, хууль хоёр нь үүсэл хөгжлийн хувьд хоорондоо ямагт холбоотой байдаг. Ёс зүй нь үүслийн хувьд хуулиас өмнө үүссэн бөгөөд нийгмийн хөгжлийн явцад ёс зүйн хэм хэмжээний агуулга, хэлбэр өөрчлөгдөн хөгжиж иржээ.
Ёс зүй, хууль аль аль нь хүмүүсийн зан байдлыг зохицуулах талаар адил төстэй бас нэг нь нөгөөгөөсөө ялгаатай талууд ч байдаг. Ёс зүй нь гүн ухааны нэгэн салбар бөгөөд ёс зүйн талаар асуултуудыг (сайн эсвэл муу, зөв эсвэл буруу, сайн үйл эсвэл муу үйл, хууль дүрэм эсвэл гэмт хэрэг гэх мэт) судлана. Ёс зүйн хэм хэмжээ нь нийгмийн амьдралд хэрэгжүүлэхэд итгүүлэх болон олон нийтээр гэмшүүлэх арга ажиллагаанд тулгуурладаг. Харин эрх зүйн хэм хэмжээг хуулиар урьдчилан тогтоосон төрийн албадлагын аргын баталгаатай хэрэглэдэг.
Аристотель бол хуулийн учир холбогдлыг анхлан сайтар тодорхойлогч юм. Тэрээр “төр улсын сайн сайхан байдал хуулиас хамаардаг, хууль бол төрийн ажил хэрэг дэх ур чадварын бүтээл, хууль бол албадлагын шинжтэй, сайн зохиогдсон хуулиуд гол нь боломжийн хэрээр, бүхнийг өөрөө тодорхойлсон байх ёстой, шүүгчийн дур зоргод аль болох бага зүйл үлдээсэн байх учиртай” гэжээ. Учир нь “төрийн хуулиа улсынхаа онцлогт тохируулж хийх, хууль тогтоохдоо зөвхөн мэргэшсэн шударга хуульчдын санааг авах, хууль тогтоогчид гаргаж буй хуулиа улсынхаа төлөө гэж хийх ёстой, өчүүхэн хувийн эрх ашгаа хууль тогтоогчид гол зүйлд бодож болохгүй” ингэж ёс зүй, хууль хоёр нэгдмэлээр холбогддог. Гэтэл энэ уялдаа холбоо манай одоогийн хуулиудад хэрэгжиж чадаж байгаа эсэх нь хуулийн давхардал, хийдэл, зөрчил хуулиудад тодорхойгүй байдал их байна эдгээрийг арилгах, нарийвчлах, хууль цэвэрлэх ажлыг хийх хэрэгтэй байна. Үндсэн хуулиас гадуур эрх зүй, ёс зүй гэж байж таарахгүй билээ.
Эрх зүйт төртэй хамгийн сайн засаглалтай орон байхыг хүсвэл улс орон бүр ёс зүйн хэм хэмжээг иргэн бүрт ялангуяа балчирхан үрсүүддээ бид нар заан сургаж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах өсвөр залуу үеийнхэндээ ёс зүй, хууль гэх мэт нийгмийн үнэт зүйлс болон тулгуур ойлголтууд түүнийг амьдралд зөв ашиглах, зөв амьдрах зэргийг заан сургаснаар эрх зүйн үндсийг бид зөв хөрсөнд суулгаж чадна.
Хүнийг хүн болгож төлөвшүүлэх цогц арга хэмжээ буюу цэцэрлэг, сургуулийн тоог нэмж, эцэг, эхийг ажилтай болгох, бүх шатны сургалтад гэр бүл, ёс зүйн хичээлийн хөтөлбөрийг нэмэх, сэтгэл зүйчдийн баг ажиллуулах, хууль сахиулах байгууллагын анхан шатанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шатны хэлтсүүд бий болгох, шинээр гэр бүл бологсдод гэр бүлийн үүрэг, хариуцлага, төлөвшил суулгах богино хэмжээний сургалтуудыг зохион байгуулж боловсролыг ёс зүйд үндэслэх нь өнөөгийн цаг үеийн хэрэгцээ, шаардлага бий болсон байна.
Монгол хүүхдийг монгол хүн болгон хүмүүжүүлж, ёс суртахууныг нь төлөвшүүлэхийн тулд монгол хүний, гэрийн, төрийн ёсны уламжлал, тухайн хүний ухамсар, соёлын хэмжээг илтгэдэг нийтийн ёс горим, ёс зүйн эгэл хэм хэмжээ, зарчим, үндсэн ойлголтуудын талаарх суурь мэдлэгийг төрхөөс нь эхлээд гэр бүлд нь, цэцэрлэг, сургуульд нь уян хатан, прагматик хувилбартай эзэмшүүлэн “…хүмүүнлэг, үндэсний дэвшилтэт ёс заншил, ёс зүйн соёлыг эзэмшсэн, эх оронч, хууль ёсыг дээдэлдэг үзэл төлөвшсөн” иргэн болгох нь бид бүхний үүрэг билээ.
Ёс зүй нь хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, ёс бус буруу үйлдлээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст, зөв сайн, ёс зүйтэй, оюунлаг, хүнлэг “зөв хүн” иргэн төлөвшихийн суурь юм. Хүн хүнтэйгээ харьцах ёс зүйн үнэт чанарыг эзэмшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээг ухамсарлуулах хэрэгтэй байна.
Ёс зүйн эрхэм чанарт үндэслэн хууль гаргах шаардлагатай байна. Ёс зүйн эрхэм чанарыг иргэн бүр адилхан ойлгодог учраас түүнд тулгуурласан хууль нь тэдэнд хэрэгтэй гэдэг үүднээс хүмүүс өөриймсөгөөр хүлээн авч хууль хэрэгждэг.
Түлхүүр үг
Ёс суртахуун, эрх зүй, хэм хэмжээ, нийгмийн үнэт зүйлс, уялдаа холбоо, харилцан хамаарал
Бичигдсэн огноо
2018-09-29
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-02-09
Товч мэдээлэл үзсэн
1868
Бүрэн эхээр нь үзсэн
35
Эшлэлийн тоо
21
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Ёс зүй ба Хуулийн харилцан хамаарал” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1496
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Б.Даш-ёндон.Эртний грекийн философи сэтгэлгээний эх сурвалж.эмхтгэл III боть.УБ.,2012.477 дахь тал

[2] Б.Даш-ёндон. Монголын хөгжлийн философи (асуудал, аргачлал, ашиг тус).УБ.,2017.131 дэх тал

[3] Д.Бямбасүрэн. Орчлонгийн хүрд.(сэргэн мандахын гүн ухааны товчоо)....,УБ.,2000.190 дэх тал

[4] Н.Цагаанхүү. Монгол түмний ёс зүй, ёс суртахууны тухай ойлголт.УБ.,2017.9 дэх тал

[5] Аристотель. Никомахын ёс зүй.319 дэх тал.УБ.,2008

[6] С.Нарангэрэл.Чингис хааны сүр хүч.УБ.,2013.227 дахь тал

[7] http://itoim.mn.2018.5.11

[8] https://www.coursehero.com. 2018.5.11

[9] Күнз. Шүүмжлэл, өгүүлэл. УБ.,2013.124 дэх тал

[10] Монгол ардын зүйр цэцэн үгийн гурван мянган дээж.УБ.,1999.158 дахь тал

[11] Чингис хааны товчоон.394 дэх тал

[12] С.Нарангэрэл. Чингис хааны ёс суртахуун-эрх зүйн шастир.УБ.,2014.230 дахь тал

[13] Монголчуудын түүх. 24-25 дахь тал

[14] Нитобэ Иназо. Бушидо япон үндэстний ёс зүйн цогц...Ниппон ньюс сонины газар.УБ.,2007

[15] Б.Галиндэв. Хүн байх ухаан.УБ.,2016.61 дэх тал

[16] Джордж Эдвард Мур. Природа моральной философи.М.,328 дахь тал

[17] Ф.Бастиа. Хууль.УБ.,2007.93 дахь тал

[18] Мөн тэнд.УБ.,2007.97 дахь тал

[19] А.Гулыга.Кант.М.,с.1981,239 дэх тал

[20] Б.Даш-ёндон.Эртний грекийн философи сэтгэлгээний эх сурвалж.эмхтгэл III боть.УБ.,2012.477 дахь тал

[21] Б.Даш-ёндон. Монголын хөгжлийн философи (асуудал, аргачлал, ашиг тус).УБ.,2017.131 дэх тал