Бүтээлийн нэр
Монгол Улс дахь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах асуудалд
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Нутгийн удирдлага
Бүтээлийн товч
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд нутгийн удирдлагын бие даасан байдлын онолын загвар, шалгуур үзүүлэлт, төвлөрлийг сааруулах, эрх мэдэл, хариуцлага, Монголын нутгийн удирдлагын бие даасан байдлыг сайжруулахад чиглэсэн гадаадын зарим орны орон нутгийн бие даасан байдлын судалгаатай харьцуулан судалж Монгол Улс дахь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулахад чиглэсэн санал дэвшүүлэхийг зорьсон болно.
Орон нутаг гэсэн ухагдахууныг Засаг захиргааны нэгж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хэмээн Үндсэн хуулиар тодорхойлсон төдийгүй аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг өөрийн удирдлага, засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор гэсэн иж бүрэн утга санаагаар илэрхийлсэн байна. Ийнхүү нэгдмэл улсын орон нутгийн байр суурь, чиг үүрэг, үзэл санааг хууль эрх зүй, нийгэм, улс төрийн цогц утгаар өөрчлөхдөө нутаг дэвсгэр, хүн ам, газар зүйн бөөгнөрөл, эдийн засгийн нөөц зэрэг олон хүчин зүйлсийг анхааран үзсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуульд аймаг, нийслэл, сум, дүүрэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн цогцолбор байхаар тодорхойлсон. Энэ бол нутгийн өөрөө удирдах байгууллага аль болохоор бие даан ажиллах чөлөөт байдлын бодит үндэс, баталгаатай байх агууллагатай зохицуулалт билээ. Уг зохицуулалт нь нутаг дэвсгэрийн нэгжийн хил хязгаарын өөрийгөө тэтгэх боломж бүхий эдийн засагтай байх шаардлагын хэмжээнд тогтоох, тэр нутаг дэвсгэр дэх эдэлбэр газрыг шат шатны хуралд хувиарлан эзэмшүүлэх асуудал юм.
Орон нутгийн бие даасан байдал нь орон нутгийн засаг захиргаа нь дээд шатны байгууллагуудаас дарамт шахалтгүйгээр өөрийн эрх зүйн байдалд нийцүүлэн орон нутгийн оршин суугчдын сонирхлыг хангахад чиглэсэн үр нөлөө бүхий үйл ажиллагааг чөлөөтэй явуулж, хариуцлага хүлээх эрх болон чадвар мөн.
Орон нутгийн бие даасан байдлын талаарх судалгаанд анхны /орчин үед/ чухал нэлээд сонирхол татах санал санааг дэвшүүлсэн хүн бол Гордон Кларк юм. Г.Кларк “Орон нутгийн засаг захиргаа бол тодорхой зорилго бүхий, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эрх мэдлээ өсгөх эрмэлзэлтэй рационал тоглогчид мөн” гэж үзээд түүнийг тодорхойлогч зарчим бол нэгд, асуудлыг өөрийн сонирхолд нийцүүлэн зохицуулах, хуульчлахтай холбоотой санаачлах эрх (power of initiation), хоёрт, дээрээс даралт шахалт ирнэ гэж айхгүйгээр ажиллахтай холбоотой дархлаатай байх эрх (power of immunity) гэсэн хоёр эрхээр тодорхойлогдоно гэж үзжээ.
Орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлэх гол арга нь төвлөрлийг сааруулах, эрхжүүлэх, эрх эдлэх, хариуцлага хүлээх чадварыг орон нутагт бүрдүүлэх явдал байдаг. Төвлөрлийг сааруулах нь бүс нутгийн болон анхан шатны нэгжид эрх хэмжээ бүхий байгууллагыг байгуулах, засаг захиргааны бүх түвшинд сонгууль явуулдаг болох, нэгэнт байгуулагдсан бүс нутгийн болон анхан шатны байгууллагуудад зохих хэмжээний эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг шилжүүлэн өгөх, дээрээс тавьдаг элдэв хяналтыг болиулах, багасгах, орон нутагт эрх эдлэх, хариуцлага хүлээх чадавхийг бүрдүүлдэг. Орон нутгийн нэгжүүдийн бие даасан байдлыг тодорхойлоход Монгол Улс дахь орон нутгийн бие даасан байдлын төвшин С ангилал буюу “Орон нутгийн байгууллага төлөөллийн бие даасан байдалтай” байна.
Орон нутгийн төсвийн орлого /дэмжлэг/, төсвийн зарлага зэрэг үзүүлэлтээс харахад Монгол Улс дахь орон нутгийн төсөв санхүүгийн бие даасан байдал бүрэн хараат байдлын түвшинд байна.
Швед, Финлянд улс орон нутгийн байгууллагын бүрэн бие даасан байдалтай. Бельги, Дани, Итали, Испани, Герман, Франц, Чех, Словак, Литва, Люксембург зэрэг улсууд орон нутгийн байгууллагын хэвийн бие даасан байдалтай. Унгар, Нидерланд, Эстони, Кипр, Румын, Польш, Португал, Ирланд, Австри, Латви, Грек, Словен, Англи, Болгар зэрэг улсууд орон нутгийн байгууллага төлөөллийн бие даасан байдалтай. Мальта улс орон нутгийн байгууллагын бие даасан байдал хязгаарлагдмал байдалтай байна.
Улс орны төрийн байгууламжийн хэлбэрээс үл хамааран орон нутгийн бие даасан байдал нь тухайн орны хөгжлийн үндэс суурь болдог бөгөөд нутгийн удирдлагын байгууллагын бие даасан, хараат бус байдлыг сайжруулахын тулд орон нутагт эрх мэдэл, чиг үүргийг нэмэгдүүлэх, шилжүүлэх, түүнийг эрхжүүлэх шаардлагатай байна. Орон нутгийг эрхжүүлэх нь орон нутгийн бие даасан байдлыг хангах, түүний чадвар, хариуцлага дээшилнэ.
Түлхүүр үг
Орон нутаг, нутгийн удирдлага, нутаг дэвсгэрийн нэгж, шалгуур үзүүлэлт, бие даасан байдал, төвлөрлийг сааруулах, эрх мэдэл, хариуцлага, бие даасан байдлыг сайжруулах
Бичигдсэн огноо
2017-09-09
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-03-02
Товч мэдээлэл үзсэн
1147
Бүрэн эхээр нь үзсэн
38
Эшлэлийн тоо
17
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Монгол Улс дахь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах асуудалд” (2017), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1512
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Г.Маналжав. М.Мандах. Монгол улсын орон нутаг, түүний удирдлага. УБ.,2012.5 дахь тал

[2] Ш.Цогтоо. Засаг захиргаа.УБ.,2007.10 дахь тал

[3] Gordon L. Clark.  A Theory of Local Autonomy. Article published online: 23 FEB 2005 DOI: 10.1111/j.1467-8306.1984.tb01448.x

[4] Ted R. Gurr and Desmond King. The State and the City. Univ of Chicago Press, 1987

[5] Hal Wolman, Robert McManmon, Michael Bell and david Brunori. Comparing Local Government Autonomy Across Stattes. GWIPP working Paper. The George Washington University.<http:// www2.gwu.edu/~gwipp/Comparing Local Governments Across

[6] European Charter of Local Autonomy: art 3, paragraph 1

[7] Б.Чимид Монгол Улсын Үндсэн хуулийн Үзэл баримтлал: Нутгийн удирдлага гуравдугаар дэвтэр Уб.,2004.19 дахь тал

[8] Махвуд П. 1997. Марк Тойнэр ба Давид Хулмегийн нарын зохиосон “Засаглал, захиргаа ба хөгжил: төрийг ажиллуулах нь” Macmillan Press 1997, 160 дахь тал. 

[9] Д.Лүндээжанцан. Эрх мэдэл ба ардчилал.УБ.,2015.54 дэх тал

[10] Мөн тэнд.56 дахь тал

[11] Дэлхийн банк. Орон нутгийн засаг захиргааны бие дааж шийдэх эрх мэдэл ба хариуцлагын тогтолцоо: Орон нутгийн засаглалын оношилгооны хүрээ. Local Governance and Accountability Series, Paper №113/ .July 2008.

[12] Б.Чимид, 2006, Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр. 108 дахь тал.

[13] Зохиогч. 2016.9.9

[14] Су.Батболд. Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх асуудал. УБ., 2010.60 дахь тал

[15] МНУХ. Орон нутгийн эрх зүйн шинэчлэл.УБ.,2015.59 дэх тал

[16] Су.Батболд. Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх асуудал. УБ., 2010.143 дэх тал

[17] МНУХ. Орон нутгийн эрх зүйн шинэчлэл.УБ., - 2015.27 дахь тал