Бүтээлийн нэр
Хүрээлэн байгаа орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ойлголтын плюрализм ба нэхэмжлэл гаргах этгээдийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь
Тэмдэглэл
Энэхүү өгүүлэл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зохион байгуулсан "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд Дэд байрт шалгарсан өгүүлэл болно.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны процессын эрх зүй, Байгаль орчины эрх зүй
Бүтээлийн товч
Дэлхий дахины улсуудын байгаль орчны эрх зүйн салбар дахь чиг хандлага, Монгол Улсын Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, түүнд холбогдуулан өгсөн амлалт, “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” баримт бичгийг НҮБ-д хүргүүлсэн, цаашид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны маргаан улам нэмэгдэх зэрэг асуудалтай уялдаж хүрээлэн байгаа орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах нэхэмжлэл гаргах зохицуулалтыг боловсронгуй болгох, субъектийг өргөжүүлэн авч үзэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чамбайруулах шаардлагатай бодит үндэслэл байгаа учир судлаачдын зүгээс сэдвийн судлагдсан байдлыг ул суурьтай судлахыг эрмэлзэж, өмнө нь судалсныг аль болох давтахгүйгээр цаг үе, нийгмийн өөрчлөлтөд нийцүүлэн хүрээлэн байгаа орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалан нэхэмжлэл гаргах этгээдийн зохицуулалтыг тухайлан сонгож, боловсронгуй болгох санал дэвшүүлэхийг зорилоо. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгааны объект нь ЗХШХШтХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3-ын гагцхүү нэг хэсэг буюу хүрээлэн байгаа орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах этгээдийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал болно.
Түлхүүр үг
Хүрээлэн байгаа орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах; хүрээлэн буй орчны эрх зүй; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Environmental public interest litigation; EPIL; Парисийн хэлэлцээр; Paris Agreement; Tengger Desert Case; нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах этгээд; объектив эрх
Бичигдсэн огноо
2022-06-25
Хуудсын тоо
21
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-03-15
Товч мэдээлэл үзсэн
1403
Бүрэн эхээр нь үзсэн
64
Эшлэлийн тоо
48
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Бямба-Од С.Цэрэндолгор “Хүрээлэн байгаа орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ойлголтын плюрализм ба нэхэмжлэл гаргах этгээдийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1523
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2016) №9

[2] П.Баттулга, Т.Мөнх-Эрдэнэ, Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх (Улаанбаатар: Нээлттэй нийгэм форум, 2018 он), 7 дахь тал.

https://legaldata.mn/buteel/pdf?id=382 холбоосоор үзнэ үү.

[3] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2015) №25

[4] Хууль тогтоомжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болохоор заасан.

[5] Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх чиг үүрэг бүхий төрийн байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн бөгөөд тус хүрээлэнгээс 2018 онд ЗХШХШтХ-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхдээ 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, 70 дугаар зүйлүүдийг тус тус сонгон авсан байх боловч 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн практик хэрэгжилтэд гэхээсээ зохицуулалтыг тодотгон тайлбарласан шинжтэй судалгааны тайлан болсон байх бөгөөд ялангуяа хүрээлэн байгаа орчны асуудлаар гаргах нийтийн ашиг сонирхлын нэхэмжлэлийг дэлгэрүүлэн авч үзээгүй байна.

ХЗҮХ-гийн холбогдох судалгааны тайланг https://nli.gov.mn/?p=5022 хаягаас үзнэ үү.

[6] Судлаачдын хувьд гагцхүү нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах боломжтой байсан бөгөөд цаг хугацаа, хүний нөөц, судалгааны цар хүрээ зэргийг харгалзан төрийн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагын архиваас мэдээлэл цуглуулах боломжгүй байсныг дурдах нь зүйтэй.

[7] Нэг судлаачийн илтгэл “Шүүх эрх мэдэл” сэтгүүл болон цахим сан зэрэгт давхардан байршсаныг хэлэв.

[8] Судлаач Т.Мөнх-Эрдэнэ “Нийтийн ашиг сонирхлыг тодорхойлох нь” сэдвээр МХХ-ноос 2017 онд зохион байгуулсан “Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нь” хэлэлцүүлэгт илтгэл тавьсан. Бүрэн эхээр нь https://legaldata.mn/buteel/pdf?id=143 хаягаас үзнэ үү. Мөн судлаачийн “Нийтийн ашиг сонирхол, түүнийг тодорхойлох онол, арга зүйн үндэс” сэдэвт өгүүлэл “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн 2017 оны №1 дугаарын 36-43 дахь талд нийтлэгдсэн. Мөн цахимаар https://legaldata.mn/buteel/pdf?id=885 хаягаас үзнэ үү.

[9] Судлаач Б.Сүндэръяагийн “ХБНГУ-ын Үндсэн хууль болон Монгол Улсын холбогдох хуулиуд дахь “нийтийн ашиг сонирхол” болон “төр”-ийн талаарх нэр томьёоны зохицуулалт” хэмээх өгүүллийг https://legaldata.mn/b/571 хаягаас үзнэ үү.

[10] Судлаач Б.Амарбатын “Нийтийн ашиг сонирхлыг тодорхойлох онолын зарим асуудал” сэдэвт бакалаврын судалгааны ажлыг https://legaldata.mn/buteel/pdf?id=462 хаягаас үзнэ үү. Жич: Хэдийгээр хэвлэн нийтлээгүй бакалаврын судалгааны ажлаас эшлэл авдаггүй боловч тус бакалаврын судалгааны ажил нь тодорхой хүрээнд хянан магадлагдаж (Удирдагч багш, шүүмжлэгч багш хамгаалуулах зөвлөл гм), нийтэд нээлттэй байршсан байх тул эшлэл авах боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

[11] Судлаач Ц.Цогтын “Байгаль орчныг хамгаалах асуудалд Захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдэвт илтгэлийг https://legaldata.mn/buteel/pdf?id=141 хаягаас үзнэ үү.

[12] Төрийн мэдээлэл эмхэтгэл (1995) №5-6

[13] Судлаач П.Баттулгын “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх” сэдэвт өгүүллийг https://legaldata.mn/buteel/pdf?id=135 хаягаас үзнэ үү.

[14] Д.Баяр, Р.Мөнхзул, Д.Бадамцэцэг, С.Билгүүн, Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн практик (Улаанбаатар: Нээлттэй нийгэм форум, 2019 он), https://legaldata.mn/buteel/pdf?id=860 холбоосоор үзнэ үү.

[15] ХЗҮХ, supra note 5.

[16] Судлаач С.Сүхчулууны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэлэг зохицуулалт, түүний асуудал” сэдэвт өгүүллийг https://legaldata.mn/buteel/pdf?id=510 хаягаас үзнэ үү.

[17] П.Баттулга, Т.Мөнх-Эрдэнэ, supra note 2.

[18] “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, https://old.legalinfo.mn/law/details/12109?lawid=12109 [Сүүлд үзсэн: 2022.06.21.]

[19] Lei Xie, Lu Xu, “Environmental Public Interest Litigation in China:  A Critical Examination” Transnational Environmental Law, Volume 10, Issue 3, November 2021, pp. 441 – 465.   

https://www.cambridge.org/core/journals/transnational-environmental-law/article/abs/environmental-public-interest-litigation-in-china-a-critical-examination/32B095503967FD688EBB67FC36F0D561 [Сүүлд үзсэн: 2022.06.21.]

[20] Дотоодын эрдэм шинжилгээний бүтээлд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд субъектив эрхийн хамгаалалтын талаар хангалттай дурдсан байх тул энэхүү илтгэлд гагцхүү объектив эрхийг авч үзсэн болно.

[21] П.Баттулга, Т.Мөнх-Эрдэнэ, supra note 2, 35-37 дахь тал.

[22] БОХтХ-д “олон нийтийн байгууллага” гэсэн томьёоллоор хуульчилсан боловч судлаач С.Сүхчулуун, Т.Мөнх-Эрдэнэ, П.Баттулга нарын бүтээлд ТББ-тэй дүйцүүлэн ойлгож бичсэнийг илтгэл бичигч судлаачдын зүгээс дэмжиж, тийнхүү томьёоллоор авав.

[23] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2012) №22

[24] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2012) №22

[25] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2017) №24

[26] П.Баттулга, Т.Мөнх-Эрдэнэ, supra note 2, 34 дэх тал.

[27] Ibid.

[28] Д.Баяр, Р.Мөнхзул, Д.Бадамцэцэг, С.Билгүүн, supra note 14.

[29] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2021) №7

[30] Эдийн засгийн үйл ажиллагааны ангилал 4.0 (англ. International Standard Industrial Classification of All Economic Activities) нь аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын олон улсын стандарт бөгөөд Монгол Улс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо албан ёсоор хэрэглэдэг.

[31] НҮБ-аас баталсан англи хувилбарыг https://unstats.un.org/unsd/publication/seriesm/seriesm_4rev4e.pdf холбоосоор, Монгол хэлээрх ерөнхий жагсаалтыг http://metadata.1212.mn/variabledata.aspx?id=u0Oh4feml7DkcIf8wOn78MKwFNsx8AXiyW4y2zpHKNA= холбоосоор, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны чиглэлийн кодын дэлгэрэнгүй жагсаалтыг http://aanb2016.ubstat.mn/isic.aspx холбоосоор тус тус үзнэ үү. [Сүүлд үзсэн: 2022.06.22.]

[32] Төрийн мэдээлэл эмхэтгэл (1997) №3

[33] Lei Xie, Lu Xu, supra note 19.

[34] Тухайлбал, ИБУИНХУ-ын Оксфордын их суруулийн дэргэдэх “Оксфордын хүний эрхийн төв” (англ. Oxford Human Rights Hub)-өөс бэлтгэдэг нийтийн ашиг сонирхлын маргааны талаарх цахим сургалтад Энэтхэг, Өмнөд Африкийн асуудал, жишиг, туршлагыг түлхүү багтаасан байна. Сургалтын мэдээллийг https://ohrh.law.ox.ac.uk/ холбоосоор үзэх боломжтой.

[35] Lei Xie, Lu Xu, supra note 19.

[36] Ibid.

[37] Ibid.

[38] CCTV News, 6 Sept. 2014, http://m.news.cntv.cn/2014/09/06/ARTI1410011258266870.shtml, Lei Xie, Lu Xu, supra note 19-өөс дам эшлэв.

[39] All you need to know about Public Interest Litigation (PIL), iPleaders.in, Feb 23 2021, https://blog.ipleaders.in/need-know-public-interest-litigation-pil/#Who_can_file_a_PIL [Сүүлд үзсэн: 2022.06.20.]

[40] Hima Kohli, “Public Interest Litigation in Environmental Cases”

https://www.ajne.org/sites/default/files/event/7/session-materials/h.-kohli.-session-7-public-interest-litigation-justice-hima-kohli.pdf [Сүүлд үзсэн: 2022.06.20.]

[41] Энэтхэг Улсын Үндсэн хуулийн Эрх чөлөөтэй байх эрх (англ. Right to Freedom) хэсгийн 21 дүгээр зүйлд “Амь нас, хувийн эрх чөлөөг хамгаалах” /Protection of life and personal liberty/ талаар баталгаажуулан хуульчилжээ. https://legislative.gov.in/sites/default/files/COI.pdf

[42] M C Mehta v Kamal Nath & Ors – Critical Analysis of Span Motels Case, https://lawcorner.in/m-c-mehta-v-kamal-nath-ors-critical-analysis-of-span-motels-case/ [Сүүлд үзсэн: 2022.06.22.]

[43] “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, https://old.legalinfo.mn/law/details/12109?lawid=12109 [Сүүлд үзсэн: 2022.05.04.]

[44] Монгол Улсын Гадаад хэргийн яам, Парисын хэлэлцээрийн албан ёсны орчуулга, 2016.04.11. Хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн а.

[45] Mongolia – High-level Segment Statement COP 26, 2021.11.01., https://unfccc.int/sites/default/files/resource/MONGOLIA_cop26cmp16cma3_HLS_EN.pdf [Сүүлд үзсэн: 2022.06.22.]

[46] Anna-Julia Saiger, “Domestic Courts and the Paris Agreement's Climate Goals: The Need for a Comparative Approach”, Transnational Environmental Law, Volume 9, Issue 1, March 2020, pp. 37 – 54, https://doi.org/10.1017/S2047102519000256 [Сүүлд үзсэн: 2022.06.22.]

[47] Ibid.

[48] Төрийн мэдээлэл эмхэтгэл (2012) №2