Бүтээлийн нэр
Уул уурхайн салбарт байгаль орчинд нөхөн сэргээлт хийх үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол, нөхөн сэргээлтийн төлбөр гаргуулах тухай маргааныг шийдвэрлэж буй шүүхийн практикийг “бохирдуулагчаар төлүүлэх” зарчим (PPP) -тай уялдуулан авч үзэх нь
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Байгаль орчины эрх зүй, Ашигт малтмал
Бүтээлийн товч
Ашигт малтмалын тухай хууль /цаашид “АМтХ” гэх/-ийн 38 дугаар зүйл , 39 дүгээр зүйл , 53 дугаар зүйл болон 56 дугаар зүйлүүдэд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүрэгтэй, Байгаль орчныг хамгаалах тухай хууль /цаашид “БОХтХ” гэх/-ийн 49 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчинд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх” гэж тусгажээ.
Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-132/112 дугаар тушаалаар “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ыг, 2015 оны А-138 дугаар тушаалаар “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал"-ыг баталсан.
Уг аргачлалын дагуу уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага болон газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад даалгаж, аргачлалыг мөрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд даалгаж шийдвэрлэсэн.
Судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын шүүхийн практикт байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн зардлыг нэхэмжилсэн маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар судлахын зэрэгцээ “бохирдуулагчаар төлүүлэх” зарчмын талаар судалж, түүний агуулга, тус зарчмыг хэрэглэн шийдвэрлэсэн гадаад улсын шүүхийн шийдвэрийг судалсны үндсэнд Монгол Улсын хууль тогтоомжид уг зарчим тусгагдсан эсэх, цаашид энэхүү зарчимд үндэслэн хэрэг маргаан хянан шийдвэрлэх боломжтой эсэх талаар дүгнэж шүүхийн практик болон зарчмын уялдааг тодорхойлоход чиглэсэн болно.
Түлхүүр үг
Байгаль орчин, бохирдол, олон улсын зарчим, “бохирдуулагчаар төлүүлэх”, шүүхийн практик, нөхөн сэргээх, хохирол төлүүлэх, нөхөн төлбөр, “polluter compensation”, court practice, rehabilitation, damages, compensation, polluter pays principle (PPP)
Бичигдсэн огноо
2022-07-01
Хуудсын тоо
17
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-04-04
Товч мэдээлэл үзсэн
1861
Бүрэн эхээр нь үзсэн
38
Эшлэлийн тоо
62
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Бямба-Од “Уул уурхайн салбарт байгаль орчинд нөхөн сэргээлт хийх үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол, нөхөн сэргээлтийн төлбөр гаргуулах тухай маргааныг шийдвэрлэж буй шүүхийн практикийг “бохирдуулагчаар төлүүлэх” зарчим (PPP) -тай уялдуулан авч үзэх нь” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1537
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Polluter Pays Principle (англ.)  

[2] АМтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна.”

[3] АМтХ-ийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт “Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна.”, 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэгт “Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй.” гэж хуульчилсан.

[4] АМтХ-ийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх...байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй.”

[5] АМтХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтад “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх...үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”.

[6] Эрдэс баялгийн эрх зүйн тойм, Уб 2012 он, 152 дахь тал.

[7] Амархүү О. Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, хууль цааз, Уб 2000 он, 27 дахь тал

[8] Supra note 6.

[9] Сэнгэдорж Т. Экологийн эрх зүй, Уб 2009 он, 58 дахь тал, Амархүү О. Монголын орчин цагийн экологийн эрх зүй, Уб 2009 он, 73 дахь тал.

[10] Supra note 6. p.155. Их засаг хуульд: Газар, газрын хэвлий, ашигт малтмалын эрх зүйн асуудлаар энэ хуульд “өвс ургасан хойно газар нүхлэвээс цаазлана” гэж заасан бөгөөд “газар нүхлэх” гэдэг зан үйлд газрын хэвлийгээс ашигт малтмал олборлохоор түүнийг хөндөх, ухах, малтах, тэсэлж дэлбэлэх зэрэг ажиллагаа нь агуулгын хувьд багтана гэснээс үзвэл уг хуульд газар, газрын хэвлий, ашигт малтмалын эрх зүйн зохицуулалт байсан гэж үзэж болохоор байна. Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичигт: Байгаль орчныг хамгаалах асуудлыг өмнөх хуулиудаас илүү өргөн хүрээг хамарч олон чухал асуудлыг хуульчлан тусгасан, уг хуульд байгалийн ил, далд, ашигт малтмалыг хамгаалах, зүй зохистой ашиглах асуудлыг анх удаа хуульчилсан нь өнөөгийн ашигт малтмалын болон газрын хэвлийн хуулиудын эх үүсвэрийг тавьсан гэж үздэг. Халх журамд: Хот суурины ногоон бүс тогтоож хамгаалах, улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг бий болгох, газар эзэмшиж ашиглах асуудлыг шинээр бий болгосноороо онцлог байсан бөгөөд “сангийн чулуу, нүүрс, шохой хулгай хийвэл гурван ест” гэж заасан бөгөөд үүнийг хориглох байдлаар байгалийн баялгаа хамгаалж байсан гэж үзэж болохоор байна.

[11] Ibid.

[12] Ibid. p.156-157.

[13] Уул уурхайн салбар дахь тэргүүн туршлага-тогтвортой хөгжлийн хөтөлбөр, 2016 оны 8 дугаар сар, 1 дэх тал.

[14] Supra note 6. p.162.

[15] http://monpolymet.mn/nsbodlogo/ Сүүлд үзсэн: 2022.05.30

[16] Supra note 13.

[17] Supra note 6. р.163.

[18] Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалын 4 дүгээр зүйл.

[19] Ibid.

[20] Ibid. 5 дугаар зүйл.

[21] Supra note 15.

[22] Supra note 6. р.163.

[23] Supra note 13. р.42-43.

[24] Ibid.

[25] Supra note 6. p.15.

[26] Ibid. p.164.

[27] Supra note 13. р.12.

[28] Voluntary Approaches to Environmental Protection: Lessons from the Mining and Forestry Sectors, OECD Global Forum On International Investment, p.7-8.

[29] https://www.lawnow.org/important-concepts-in-environmental-law-polluter-pays/ Сүүлд үзсэн: 2022.05.31

[30] 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас энэхүү Тунхаглалыг дэмжсэн тогтоол гарч байжээ. https://legalinfo.mn/mn/detail/6367 Сүүлд үзсэн: 2022.05.31

[31] https://www.lse.ac.uk/granthaminstitute/explainers/what-is-the-polluter-pays-principle/ Сүүлд үзсэн: 2022.05.31

[32] Оюунтунгалаг Ж., Байгаль хамгаалах олон нийтийн хөдөлгөөн, үндэсний болон олон улсын туршлага. Уб 2021 он, 2 дахь тал. https://legaldata.mn/b/980 Сүүлд үзсэн: 2022.06.02

[33] 2021 оны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын албан ёсны цахим хуудас, https://ukcop26.org/the-conference/cop26-outcomes/ Сүүлд үзсэн: 2022.05.31

[34] Ibid. Тус хэлэлцээрээр дэлхийн дулаарлын хэмжээг 1.5 градусаас хэтрүүлэхгүй байхаар, энэ зорилгын хүрээнд ихээхэн хэмжээний үл сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэрэглээгээ хангадаг орнууд үе шаттайгаар үл сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ багасгаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар, байгалийн шавхагддаг нөөцийн олборлолтыг бууруулах, үл олборлох байдлаар ажиллахаар тохирсон.

[35] https://www.eea.europa.eu/signals/signals-2020/articles/interview-does-the-polluter-pay Сүүлд үзсэн: 2022.05.31

[36] Ibid.

[37] University of Victoria Environmental Law Centre, Polluter Pays, р.8.

[38] Ibid.

[39] Ibid.

[40] Ibid.

[41] https://www.lawcian.com/post/m-c-mehta-vs-union-of-india-1987-air-1086 Сүүлд үзсэн: 2022.06.03

[42] https://lawsisto.com/legalnewsread/OTA0NA==/Case-Analysis-Vellore-Citizens-Welfare-Forum-vs-Union-of-India Сүүлд үзсэн: 2022.06.03

[43] https://indiankanoon.org/doc/1964392/ Сүүлд үзсэн: 2022.06.04

[44] https://lawcorner.in/m-c-mehta-v-kamal-nath-ors-critical-analysis-of-span-motels-case/ Сүүлд үзсэн: 2022.06.03

[45] https://lawsuperior.com/indian-council-for-enviro-legal-action-v-union-of-india/#Judgment Сүүлд үзсэн: 2022.06.03

[46] Supra note 32. p.2.

[47] Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан.

[48] Supra note 32. p.4.

[49] БОХтХ-ийн 3 дугаар зүйл. “байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй.”

[50] Дээрх үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ.

[51] Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг.

[52] УДШ-ийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 01383 дугаар тогтоолын ХЯНАВАЛ хэсэгт “байгаль орчинд учирсан хохирол болон хохирлын нөхөн төлбөр гэж тусдаа эрх зүйн ойлголт байна” гэжээ. https://shuukh.mn/single_case/3314?start_date=&end_date=&id=3&court_cat=1&bb=1 Сүүлд үзсэн: 2022.06.03

[53] Сүхчулуун С. Байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг бохирдуулагч компаниас гаргуулах тухай нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ, “Хэрэв байгаль орчинд учирсан хохирол үүссэнээс хойш олон жил өнгөрсөн зэрэг шалтгаанаар байгаль орчны хохирлын мөнгөн дүнг сэргээн тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаж эхэлбэл цаашид байгаль орчинд учирсан хохирол, түүний нөхөн төлбөрийг тогтоох үйл ажиллагаа үр дүнгүй болох, улмаар байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаа хариуцагч этгээдгүй болох, байгаль орчны хохирлын нөхөн төлбөрийн шаардлагатай мөнгөн дүнг хэн хариуцан гаргах нь тодорхойгүй болох зэрэг олон асуудал үүсгэхээр байна.” гэж тэмдэглэжээ.  https://legaldata.mn/buteel/pdf?id=825 Сүүлд үзсэн: 2022.06.02

[54] Supra note 32. p.1.

[55] БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Нөхөн сэргээлтийн бодлого, эрх зүйн орчин 2016 он, илтгэл, хэлэлцүүлэг, 5 дахь тал.

[56] Supra note 53. p.4,8.

[57] http://new.shuukh.mn/irgenanhan/69874/view Сүүлд үзсэн: 2022.06.02

[58] Supra note 53. p.2.

[59] https://shuukh.mn/single_case/14811?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1 Сүүлд үзсэн: 2022.06.02

[60] https://shuukh.mn/single_case/8734?start_date=&end_date=&id=3&court_cat=1&bb=1 Сүүлд үзсэн: 2022.06.02

[61] https://shuukh.mn/single_case/99498?daterange=2020/01/01%20-%202021/01/15%20&id=1&court_cat=1&bb=1

[62] https://shuukh.mn/single_case/20969?daterange=2022-01-01%20-%202022-06-02&id=2&court_cat=1&bb=1