Бүтээлийн нэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн "хангалттай сонирхол илэрхийлсэн байх" зохицуулалтын хэрэглээ
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч
2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид ЗХШХШтХ гэх)-ийн шинэчилсэн найруулга батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байна. Тус хуулийн 52 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна: 52.5.5 нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээ дийн хувьд маргаж буй асуудлын талаар хангалттай сонир хол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонир-хол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэж заажээ.
Энэхүү судалгаа нь дээрх “хангалттай сонирхол илэрхийлсэн байх” зохицуулалтын талаарх хууль тогтоогчийн үзэл санаа болон шүүхийн шийдвэр дэх тус зохицуулалтын хэрэглээ хоорондын харилцан хамаарлыг илрүүлэх зорилготой юм.

ЗХШХШтХ-ийн 18 дугаар зүйлд зааснаар хуулиар тусгай-лан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ нь мөн хуулийн 52.5.5 дахь заалтын “хангалттай сонирхол илэрхийлсэн байх” зохи-цуулалттай салшгүй холбоотой. Энэ чиглэлээр цөөнгүй судал-гааны бүтээл гарсан байдаг (Хавсралт 1-ийг үзнэ үү). Захир-гааны эрх зүйн сурах бичигт “хангалттай сонирхол илэрхийлсэн байх” зохицуулалтын тухайд зөвхөн дурдагдах төдий байдлаар хязгаарлагдаж байна.

Дээрх судалгааны бүтээлийн ихэнх нь нийтийн ашиг сонирх лыг төлөөлөн нэхэмжлэл гаргахтай холбоотой онолын үзэл санаа болон шүүхийн практикийг илрүүлэх чиглэлээр хийгд жээ. Харин “хангалттай сонирхол илэрхийлсэн байх” зохицуулалтын талаарх хууль тогтоогчийн үзэл санаа болон шүүхийн шийдвэрт хэрэглэгдэж буй байдал, тэдгээрийн харил-цан холбоог тухайлан судалсан судалгааны бүтээл хараахан байхгүй байна.
Түлхүүр үг
Шүүхийн шийдвэрийн төлөөлөх чадвар, иргэн, нийтийн ашиг сонирхол, хангалттай сонирхол илэрхийлэх
Бичигдсэн огноо
2022-12-01
Хуудсын тоо
55
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-05-05
Товч мэдээлэл үзсэн
1390
Бүрэн эхээр нь үзсэн
22
Эшлэлийн тоо
30
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Сүхчулуун “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн "хангалттай сонирхол илэрхийлсэн байх" зохицуулалтын хэрэглээ” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1566
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Энд “хууль тогтоогчийн үзэл санаа” гэдэгт хуулийн төсөл хэлэлцүүлэх үе шатанд гарч байсан зарчмын зөрүүтэй санал зэргийг судалж, хууль тогтоогч ямар агуулгаар “хангалттай сонирхол илэрхийлсэн байх” гэсэн томьёололд хүрсэн талаарх үндэслэл, тайлбар зэргийг багтаасан болно.

2. Г.Банзрагч бүтээлдээ нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээ нь хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлын аль нэг   нь байхыг тэмдэглэжээ. Мөн ЗХШХШтХ-ийн 106.3.10-д нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах харилцаанд нэхэмжлэлийн төрлөөр хязгаарлалт тогтоосон нь оновчгүй гэж дүгнэжээ. Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, УБ., 2019, 226-227 дахь тал (ISBN 978- 9919-22-620-6). Тус бүтээлийн 227 дахь талд “... хангалттай ашиг сонирхол илэрхийлсэн байх...” гэж бичсэн нь бичиглэлийн алдаатай болжээ. Засах хувилбар нь “...хангалттай сонирхол илэрхийлсэн байх...” юм.

3. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр (Лхагва гараг)-ийн хуралдааны тэмдэглэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай (шинэчилсэн найруулга) болон холбогдох бусад хуулийн төсөл (Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг), 43-44 дэх тал. http://www.parliament.mn/n/dweo 2022.04.27-ны өдрийн хандалт.

4. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2016 оны 1 дүгээр сарын 26- ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл, 10-11 дэх тал. http://www.parliament.mn/n/ caeo 2022.04.27-ны өдрийн хандалт.

5. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан https://shuukh.mn. Тус түлхүүр үгийн хайлтыг эцсийн байдлаар 2022.04.24-ний өдөр хийсэн болно.

6. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол болон мөн сумын Засаг даргын захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.08-ны өдрийн 113 ШШ2019/0001 дүгээр шийдвэр (113/2018/0013/3), 12-13 дахь тал. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, https://shuukh.mn/single_case/4876?start_ date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1 2022.04.27-ны өдрийн хандалт.

7. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол болон мөн сумын Засаг даргын захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.04-ний өдрийн 221/ МА2019/0194 дугаар магадлал (113/2018/0013/3), 4 дэх тал. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, https://shuukh.mn/single_case/2729?start_date=&end_date= &id=2&court_cat=3&bb=1 2022.04.27-ны өдрийн хандалт.

8. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол болон мөн сумын Засаг даргын захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.06.19-ний өдрийн 221 дугаар тогтоол (113/2018/0013/3), тал 7. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, https://shuukh.mn/single_case/1949?start_date= &end_date=&id=3&court_cat=3&bb=1 2022.04.27-ны өдрийн хандалт.

9. Өмнөх эшлэл (6) 10 дахь тал.

10. Өмнөх эшлэл (6) 12 дахь тал.

11. Өмнөх эшлэл (7) 3 дахь тал.

12. Өмнөх эшлэл (8) 5 дахь тал.

13. Өмнөх эшлэл (8) 5 дахь тал.

14. Дорноговь аймгийн Д сумын Засаг дарга, нэр бүхий ХХК-ийн хооронд байгуулагдсан захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.22-ны өдрийн 115/ШШ2020/0008 дугаар шийдвэр (115/2020/0002/3), 20-21 дэх тал, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, https://shuukh.mn/single_case/6485?daterange=2020-01-01%20-%202021- 08-15&id=1&court_cat=3&bb=1 2022.04.27-ны өдрийн хандалт.

15. Дорноговь аймгийн Д сумын Засаг дарга, нэр бүхий ХХК-ийн хооронд байгуулагдсан захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.11-ний өдрийн 221/МА2020/0478 дугаар магадлал (115/2020/0002/3), 11 дэх тал, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, https://shuukh.mn/single_case/3760?start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb=1 2022.04.27-ны өдрийн хандалт.

16. Дорноговь аймгийн Д сумын Засаг дарга, нэр бүхий ХХК-ийн хооронд байгуулагдсан захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай Улсын Дээд шүүхийн 2020.12.21-ний өдрийн 001/ХТ2020/0437 дугаар тогтоол (115/2020/0002/3), 6дахь тал, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, https://shuukh.mn/single_ case/2586?start_date=&end_date=&id=3&court_cat=3&bb=1 2022.04.27-ны өдрийн хандалт.

17. Өмнөх эшлэл (14), 17 дахь тал.

18. Өмнөх эшлэл (14), 19-20 дахь тал.

19. Өмнөх эшлэл (16), 5 дахь тал.

20. “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийн хянан хэлэлцлээ, 2019.10.02-ны өдрийн мэдээлэл, Улсын Дээд шүүхийн албан ёсны цахим хуудас, http://www. supremecourt.mn/news/475 2022.04.27-ны өдрийн хандалт. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.10-ны өдрийн 221/ ШШ2019/0008 дугаар шийдвэр (221/2019/0005/3) нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд байршигдаагүй.

21. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох тухай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019.10.02-ны өдрийн 295 дугаар тогтоол (221/2019/0005/3), 11-12 дахь тал. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, https://shuukh.mn/single_case/1965?start_ date=&end_date=&id=3&court_cat=3&bb=1 2022.04.27-ны өдрийн хандалт.

22. Өмнөх эшлэл (21) 9 дэх тал.

23. Өмнөх эшлэл (21) 9 дэх тал.

24. Өмнөх эшлэл (21) 9-10 дахь тал.

25. С.Нарангэрэл: “нийтийн ашиг сонирхол” гэдэгт “...нийтийн эрх зүйд төрөөс хүлээн зөвшөөрсөн ба эрх зүйгээр зохицуулагдсан нийгэмшлийн нийтлэгийн ашиг сонирхол, тэдгээрийн оршин тогтнох болон хөгжихийг хангах нөхцөл ба баталгаа;” гэж тодорхойлжээ. С.Нарангэрэл, Монголын эрх зүйн эх толь бичиг, дөрөв дэх хэвлэл, 2015 он, 278 дахь тал (ISBN 978-99973-0-698-2). Бусад бүтээлд“нийтийн ашиг сонирхол” гэх ойлголт нь хувьсан өөрчлөгдөж байдаг тул хуульд тогтсон тайлбар хийх нь зохимжгүй бөгөөд шүүх тухайн тохиолдолд ямар ашиг сонирхол “нийтийн ашиг сонирхол”-д хамаарахыг үнэлэхэд чухал үүрэгтэй болохыг тэмдэглэжээ. Эрх зүйн боловсрол академи, Ханнс-Зайделийн сан, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ, УБ., 2018, 181 дэх тал. Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан https://legaldata.mn/buteel/pdf?id=428 2022.04.24- ний хандалт.

26. С.Нарангэрэл: “субьектив эрх” гэдэгт “... тодорхой үйлдэл (зан үйл) бие даан үйлдэх боломж, түүнчлэн бусад этгээдээс тодорхой зан үйл (үйлдэл хийх буюу үйлдлээс түдгэлзэх) шаардах боломж багтана. ... зөрчигдсөн тохиолдолд түүнийг зөрчигчид гомдлын шаардлага гаргах замаар шүүх буюу хуулиар тогтоосон төрийн бусад байгууллагад хандаж, хуулиар албадан хамгаалуулна.” гэж бичжээ. С.Нарангэрэл, Эрх зүйн эх толь бичиг, хоёр дахь хэвлэл, УБ., 2008, 385 дахь тал (ISBN 978-99929-0- 353-8). Ц.Цогт бүтээлдээ Монголын захиргааны эрх зүйд Standing question; Standing issue буюу тухайн этгээд нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй уг захиргааны шийдвэрийн талаар шүүхэд хянан шийдвэрлэхэд оролцогч болж маргах эрхтэй мөн эсэхийг тогтооход “субьектив эрх”-ийн ойлголт дүйцэхээр байна гэж дүгнэжээ. Ц.Цогт, Захиргааны хэргийн шүүх, УБ., 2019, 76 дахь тал (ISBN:978-9919-22- 619-0).

27. Д.Баяр, Д.Бадамцэцэг, С.Билгүүн, Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: шүүхийн практик, УБ., 2020, 15-16; 75 дахь тал (ISBN 978-9919-9574-3-8) Нээлттэй Нийгэм Форум цахим хуудас, https://www. forum.mn/index.php?sel=resource&f=resone&obj_id=1139&menu_id=3&resmenu_id=2 2022.04.27-ны өдрийн хандалт.

28. Нэр бүхий ХХК-ний эзэмшилд байх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг АМГТГКХД-д даалгах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.15-ны өдрийн дугаар 180 шийдвэр (128/2016/0127/3), 19 дэх тал. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, https://shuukh.mn/single_ case/6136?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1 2022.04.27-ны өдрийн хандалт.

29. Нэр бүхий ХХК-ний эзэмшилд байх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг АМГТГКХД-д даалгах тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.10-ны өдрийн дугаар 221/МА2019/0473 магадлал (128/2016/0127/3),9 дэх тал. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, https://shuukh.mn/single_case/ 3024?start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb=1 2022.04.27-ны өдрийн хандалт.

30. Нэр бүхий ХХК-ний эзэмшилд байх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг АМГТГКХД-д даалгах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2019.12.09-ний өдрийн дугаар 404 тогтоол (128/2016/0127/3). Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, https://shuukh.mn/single_case/2129?start_date=&end_date=&id=3&court_ cat=3&bb=1 2022.04.27-ны өдрийн хандалт.