Бүтээлийн нэр
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуульч бэлтгэх тогтолцоо
Тэмдэглэл
Энэхүү судалгааг ННФ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Боловсрол
Бүтээлийн товч
ХБНГУ-д (цаашид Герман гэх) хуучны Пруссийн засгийн газраас авч хэрэгжүүлж байсан нэгдмэл сургалтын тогтолцоо нь 1877 оноос эхлэн шүүгч, өмгөөлөгч, прокурор болон бусад бүх л хуулийн мэргэшлийн үндэс суурь болсоор иржээ. Энэхүү тогтолцоо нь улсын шалгалтаар төгсдөг их сургуулийн дөрвөн жилийн сургалтыг хоёр жил болгон богиносгосон, хуульч бэлтгэх дадлагын практик сургалтаас бүрддэг. Германд хуульч болохын тулд хоёр шатны шалгалт өгөх ёстой бөгөөд нэгдүгээр улсын шалгалтыг их сургууль төгсөхдөө өгнө. Нэгдүгээр улсын шалгалт нь заавал үзэх ёстой салбар гурван эрх зүй, их сургуульд сонгон суралцсан хичээл буюу гүнзгийрүүлэн судалсан салбар хичээлийн агуулгаас бүрдэнэ. 2002 онд хийсэн шинэтгэлийн хүрээнд сонгон суралцах хичээлээр авдаг байсан их сургуулийн шалгалтыг нэгдүгээр улсын шалгалтын нэг хэсэг болгож өөрчилсөн байна.

Ийнхүү их сургууль төгсөж нэгдүгээр улсын шалгалтад тэнцэн, хуульч бэлтгэх дадлагад амжилттай хамрагдсан бол хоёрдугаар улсын шалгалт өгөх эрхтэй болох бөгөөд түүнд тэнцсэнээр мэргэшсэн хуульч болно. Энэхүү тогтолцооны гол давуу тал нь оюутанд шинжлэх ухааны гүнзгий мэдлэг эрчимтэй олгож, эрх зүйн ээдрээтэй маргааныг шийдвэрлэхэд сургах ба хоёр шатны шалгалт нь суралцагчийн чадварыг үнэлэх оновчтой шалгуур хэмээн үздэг. Хуульч бэлтгэх сургалтыг 1970-1980 онд нэг үе шаттай болгох оролдлого хийсэн ч энэ нь төдийлөн амжилтад хүрээгүй байна. Харин сургалтыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх чиглэлээр хэд хэдэн шинэтгэл хийгджээ.

Германы хуульч бэлтгэх тогтолцоо нь шүүгчийн ур чадварыг суралцагчдад эзэмшүүлсэн байх ёстой хэмээх үзэл баримтлалд суурилдаг. Өөрөөр хэлбэл, шүүгчээр ажиллах ур чадвар эзэмшсэн хуульч бусад бүх төрлийн хуульчийн ажлыг хангалттай гүйцэтгэх ур чадвартай гэж үздэгтэй холбоотой. Үүнийг Einheitsjurist буюу хуульч бэлтгэх нэгдмэл тогтолцоо гэж нэрлэдэг. Ийм үзэл баримтлалд суурилдаг тул Холбооны Шүүгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн зохицуулалт нь хуульч бэлтгэх эрх зүйн үндэслэл болдог байна.1 Олон улсын эрх зүйн холбогдол бүхий хөтөлбөрөөр 2002 оноос их сургуулийн сургалтын агуулгыг баяжуулж, өмгөөлөл төвтэй хичээлүүдийг нэмж оруулжээ.
Герман Улсын 16 муж улсад хуульчийн шалгалтын тусдаа журам үйлчилдэг хэдий ч эдгээр журам, зохицуулалтын үндсэн агуулга адил, холбооны улс даяар нэгдмэл зарчим баримталдаг.
Түлхүүр үг
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, ХБНГУ, хуульч бэлтгэх тогтолцоо, боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, нийтийн эрх зүй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй
Бичигдсэн огноо
2019-06-01
Хуудсын тоо
47
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-05-17
Товч мэдээлэл үзсэн
1288
Бүрэн эхээр нь үзсэн
33
Эшлэлийн тоо
20
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Сүнжид “Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуульч бэлтгэх тогтолцоо” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1587
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. 5 дугаар зүйл. Шүүгчийн албаны шалгуур. 1. Шүүгчийн алба хашихын тулд их сургуульд эрх зүйн боловсрол эзэмшсэн байх, үүний дараа дадлагын алба дүүргэж, улсын хоёр дахь шалгалт өгсөн байна. Эхний шалгалт нь тухайн их сургуулийн мэргэшүүлэх гүнзгийрүүлсэн салбар эрх зүйн шалгалт байх ба заавал өгөх улсын салбар эрх зүйн шалгалтаас бүрдэнэ. https://www.gesetze-im-internet.de/drig/  5. html

  2. Б.Тэмүүлэн, Б.Буянхишиг, “ХБНГУ-ын эрх зүйн боловсролын тогтолцоо  Олон улсын хурлын илтгэлийн эмхэтгэл”, 2013, 77 дахь тал http://buyana2013.blogspot.com/2013/08/blog-post_16.html#more         үзсэн      огноо 2021.08.15.

  3. https://www.justiz.nrw.de/JM/jumiko/beschluesse/2011/fruehjahrskonferenz11/I_1.pdf

  4. www.aplus.mn

  5. https://www.jura.uni-muenchen.de/info_erstsemester/studienablauf/index.html

  6. https://www.gesetze-im-internet.de/rdg/index.html

  7. http://www.europaeische-juristenausbildung.de/Laender/deutschland.htm

  8. https://www.jura.uni-muenchen.de/studium/studienberatung/beratung_hauptfach/ studberatung_examen/infobroschuere_19.pdf

  9. https://www.jura.uni-muenchen.de/studium/studienberatung/beratung_hauptfach/ studberatung_examen/infobroschuere_19.pdf

  10. Бавари мужийн Хуульчийн боловсрол олгох, хуульчийн шалгалт авах журмын 2 дугаар зүйл, https://www.justiz.bayern.de/landesjustizpruefungsamt/ausbildungs- pruefungsordnung/

  11. Хууль зүйн үндэсний судалгааны хүрээлэн, Судалгааны тайлангийн эмхэтгэл 2014-2015 он, “Мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцоо”, 2017, 668-670 дахь тал,

  12. https://jurcase.com/rechtsreferendariat-sachsen-anhalt-leitfaden/

  13. https://www.landesrecht.sachsen-anhalt.de/bsst/document/jlr-JAPVSTpG3, §17.

  14. http://www.justiz.bayern.de/media/pdf/ljpa/japo/auszug_aus_der_vo_des_bmj.pdf

  15.  https://www.akkreditierungsrat.de/index.php/de/faq/tag/art-16-stakkstv

  16. https://www.akkreditierungsrat.de/index.php/de/akkreditierungssystem/agenturen/ agenturen

  17. https://www.akkreditierungsrat.de/de/akkreditierungssystem/agenturen/agenturen

  18. https://www.akkreditierungsrat.de/sites/default/files/downloads/2019/ Musterrechtsverordnung.pdf

  19. https://www.akkreditierungsrat.de/sites/default/files/downloads/2019/HRK_Gutachter_ VerabschiedetesVerfahrenzurBennungvonGutachternausderWissenschaft.pdf

  20. https://recht.nrw.de/lmi/owa/br_bes_text?anw_nr=2&gld_nr=2&ugl_nr=221&bes_ id=6928&aufgehoben=N&menu=1&sg=