Бүтээлийн нэр
Шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын эрх зүйн зохицуулалт
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Хураангуй: Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр Монгол Улсын Үндсэн хууль, 2021 онд баталсан Шүүхийн тухай хууль, олон улсын эрх зүйн баримт бичигт шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн тулгамдаж буй асуудлыг судалж, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорьлоо.
Шүүгчийн ажил үүрэгт ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохыг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн түвшинд хориглодог. Энэ зохицуулалт бол нэг талаар шүүгч албан тушаалын хувьд хараат бус байх, нөгөө талаар ерөөс гадны бусад нөлөөнд орохгүй байх чухал баталгаа юм. Шүүгчийн үйл ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх гадны нөлөө гэдэгт нэг талаас шүүгчийг томилдог этгээд, гэр бүл, найз нөхөд, хамт олон, танил тал, ерөнхий шүүгч, бусад шүүгч, хэргийн оролцогч, бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан зэрэг хөндлөнгийн этгээдээс аливаа хэлбэрээр шүүгчид гаднаас нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй хамаарна.
Хэрэв шүүгч улс төрийн таашаал, намын итгэл үнэмшлийг илэрхийлэх гэвэл “шүүх биш болно” гэж Оросын эрдэмтэн Б.А.Страшун, А.А. Мишин нар бичсэн нь аргагүй үнэн юм. Шүүгчийн хувьд гагцхүү хуульд захирагдах явдал мөн. Үндсэн хууль дахь шүүхийн шинэчлэлээр шүүгчийн хараат бус байдал, сахилга, хариуцлагын асуудлыг улс төрийн нэг бүтцээс хамааралтай байдлыг халж, шүүхийн өөрийн оролцоо, удирдлагыг хангах шинэ загварыг бий болгожээ.
Шүүгчид нөлөөлөхийг хуулиар тусгайлан хориглосон боловч оногдуулах шийтгэлийн талаар Шүүхийн тухай хуульд тодорхой нарийвчлан тусгах шаардлагатай байна. Шүүгчийг сонгох, томилох тусгай шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож мөрдөх нь нэн чухал юм. Шүүгчийг томилох шийдвэрийг шүүгчийн ур чадвар, туршлага, нөлөөнд үл автах чадавхад нь тулгуурлан гаргаж байхыг шүүгчийн сонгон шалгаруулалт болон томилгоог зохицуулдаг Шүүхийн тухай хуульд нарийвчлан тодорхой тусгах нь зүйтэй юм. Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох оролцоог хязгаарлаж шүүгчийг хамгаалахын тулд төрийн зүгээс шүүгчдийг сонгох, томилох дэвшүүлэх, үнэлж дүгнэх, хариуцлага тооцох тогтолцооны шударга, ил тод, нээлттэй байдлыг хангах шаардлагатай байна.
Түлхүүр үг
Түлхүүр үг: Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, олон улс, эрх зүйн баримт бичиг
Бичигдсэн огноо
2023-08-19
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-09-15
Товч мэдээлэл үзсэн
900
Бүрэн эхээр нь үзсэн
13
Эшлэлийн тоо
11
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын эрх зүйн зохицуулалт” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1643
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] [Конституционное право зарубежных стран. Т-2. М., 1995, стр. 299]

[2] [О.Мөнхсайхан. Хуульчийн ёс зүйн сургалтын гарын авлага. УБ., 2014]

[3] [Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал. УБ., 2017. 271 дэх тал]

[4] [Конституционное право зарубежных стран. Т-2. М., 1995, стр. 299]

[5] [ГХЯ, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр. Хүний эрх: олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн эмхэтгэл. УБ., 1998. 3-4 дэх тал]

[6] [Н.Лүндэндорж нар. Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь бодлогын тойм судалгаа. УБ., Нээлттэй нийгэм форум. 2010/.39]

[7] [Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: хүний эрх, шүүх эрх мэдэл. хоёрдугаар дэвтэр. УБ., 2004. 121 дэх тал]

[8] [Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Азийн сан. Шүүгчийн ёс зүй. Сургалтын гарын авлага. УБ., 2018. 37-41 дэх тал]

[9] [Монголын Хуульчдын холбоо. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм. УБ., 2013]

[10] [НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн алба. Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим /2002/ түүний тайлбар /2007/. 86 дахь тал]

[11] [Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судалгааны тайлангийн эмхэтгэл. УБ., 2016. 236 дахь тал]