Бүтээлийн нэр
Эвтаназийн эрүүгийн эрх зүйн учир холбогдол
Зохиогч
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Нэг.
Өнөөгийн нийгэм дэх эмнэлгийн эрх зүйн тулгамдаад буй үндсэн асуудлуудын нэг болох эвтаназийн төлөв, дэлхийн бусад орнуудын чиг хандлага, Монгол улсад энэ тал дээр эрх зүйн зохицуулалтыг буй болгох эрэлт хэрэгцээ, шаардлагын талаар энэхүү нэг сэдэвт бүтээлд тусгасан болно.
Эвтанази нь нийгмийн олон талт харилцааны бүрдэл болохын хувьд энэ нь өөртөө ёс зүй, анагаах ухаан, хууль зүйн шинжлэх ухаан болон шашин, зан заншлын хэм хэмжээг өөртөө агуулсан цогц ойлголт юм. Мөн эвтаназийг тал бүрээс нь тайлбарлаж буй эдгээр бүрдэл буюу салбар шинжлэх ухаан болгон эерэг болон сөрөг байр сууринаас тайлбарладаг болохыг тогтоов. Магадгүй энэхүү шалтгаанаар эвтаназийг тайлбарлахдаа дэлхий нийтээр нэгдсэн нэг шийдэлд хүрч чадаагүй байна.
Хоёр.
Манай улсын болон гадаад орнуудын хууль зүй судлалын хөгжлийн төлөв, чиг хандлагаас урган гарсан эвтаназийн тухай асуудал нь байнга сөхөгдсөөр ирсэн авч өнөө хэр нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Учир юун гэвээс энэхүү асуудал нь хүний амьд явах эрхтэй шууд хамааралтай эмзэг сэдвийн нэг бөгөөд цаашид хүний амьдрах уу үхэх үү гэдгийг шийдэх өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүйд шууд нөлөөлөх сэдэв юм.
Энэхүү судалгаагаар эвтаназийг нийгэм-эрх зүйн бүрдэл институтын хүрээнд түүний үндсэн болоод онцлог шинжүүд, төрөл, хэлбэрийг судалж түүхийн болоод эрх зүйн үндэслэл, эвтаназийн хөгжлийн явц түүний хөдлөл зүйг орчин үеийн эрүүгийн эрх үүднээс судалж анализ хийсэн болно.
Гурав.
Түүхчилсэн судалгааны дүнд эвтаназийн эрх зүйн хөгжлийг гурван үе шатанд ангилах боломжтой ба эдгээрийг багцалбаас:
- эртний үе нь сайн сайхан үхэл буюу хүн өөрийн хувь заяаг шийдэх эрхгүй байсан үе;
- дундад зууны үе нь шашны сөрөг үзэл баримтлалын нөлөөлөл буюу түүхийн үүднээс авч үзвэл улс төр, эрх зүйн суут эрдэмтдийн олонх нь тэдгээрийн шашин шүтлэг, ёс суртахууны төлөвшилдөө тулгуурлан энэ асуудалд сөрөг байр сууринаас хандаж ирсэн байна;
- шинэ үе – хувь хүний эрх чөлөө, чөлөөт сонголт хийх эрхтэй болсон үе гэж тус тус ангилдаг байна.
Дөрөв.
Эвтанази нь эдгэршгүй хүнд өвчтэй хүнийг биеийн болоод сэтгэлийн тэсвэрлэшгүй их зовлон шаналалаас ангижруулахын тулд түүний үхлийн процессыг эмнэлгийн аргаар түргэсгэж буй үйл ажиллагаа юм.
Харин хууль зүйн хувьд эвтаназийн тохиолдолд гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар үгүйсгэгдэхээр байна. Иймд эвтанази нь үйлчлүүлэгчийн өөрийнх нь буюу эсхүл хамгийн ойр дотных нь хүмүүсийн чин сэтгэлийн хүсэл зориг учир хүний амийг егүүтгэх гэм буруугүй үйлдэл, эс үйлдэл юм.
Мөн эвтанази нь амиа хорлолтын хэлбэр ч биш юм. Учир юун гэвээс эвтанази нь эрх зүйн бүрдлээрээ амиа хорлолтоос ялгаатай: нэг талаас үйлчлүүлэгч өөрийн хувь заяаг өөрөө шийдэж байгаа бөгөөд, нөгөө талаас түүний амь насыг өөр нэг хүн тасалж байгаа явдал юм.
Хүний амь нас хамгаас илүү үнэтэй болохыг хүлээн зөвшөөрч, хувь хүний өөрийн онцлог, нэр төр, хүний эрх, эрх чөлөөг хангаж хүндэтгэх үүднээс эвтаназийг үгүйсгэж үл болох ба нөгөөтэйгүүр эдгэршгүй хүнд өвчтэй хүнийг егүүтгэж буй ухамсарт үйл ажиллагаа нь хүний амийг таслах онцгой ангилалд хамаарч байна. Энд мөн хүний амьд явах эрхийг эцсийн мөч хүртэл хангах ёстой гэдгийг санах хэрэгтэй.
Тав.
Мөн харьцуулсан судалгаагаар эвтаназийн эрх зүйн зохицуулалтыг Нидерланд, Бельги, Швейцарь, Франц, Герман, Люксембург, АНУ-ын Калифорни, Орегон, Вашингтон, Австралийн хойд бүс, Израиль, Япон болон ОХУ, тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудыг жишиг болгон судлав.
Зургаа.
Судалгааны үндсэн дээр эвтаназийн зохицуулалтын хэм хэмжээг бий болгохын тулд “эвтанази”-ийн обьект, субьект, болон сэдэлт, зорилгыг нягт нямбай тодорхойлж, эрүүгийн эрх зүйн хориглолтын хамрах хүрээ, эрүүгийн эрх зүйн бусад институтээс ялгарах онцлог, эвтаназийн ангилал, гүйцэтгэж буй хэлбэрээс хамаараад хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг тогтоох зэрэг ач холбогдолтой болохыг тогтоов.
Судалгааны төгсгөлд дүгнэхэд, эмнэлгийн эрх зүй болон эрүүгийн эрх зүйн зохицуулалтын хооронд эрс ялгаатай байгаа болохыг цохон тэмдэглэж байна.

Түлхүүр үг
Эвтанази, зовиургүй үхүүлэх, үхлийн жуулчлал, хүнийг санаатай алах ба эвтанази, бусдыг амиа хорлоход хүргэх ба эвтанази
Бичигдсэн огноо
2012-05-09
Хуудсын тоо
81
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2017-03-06
Товч мэдээлэл үзсэн
16072
Бүрэн эхээр нь үзсэн
326
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Цэрэнбат
“Эвтаназийн эрүүгийн эрх зүйн учир холбогдол” (2012), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/167
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !