Бүтээлийн нэр
Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдлын талаарх эрдэмтдийн санаа бодол
Хэлбэр
Нийтлэл
Салбар
Эрх зүйн онол & Философи
Бүтээлийн товч
“Өнөөгийн монголын нийгмийн улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний илтгэлүүдэд Ёс суртахууны хариуцлага гэж юу вэ?, Нийгмийн ёс суртахууны төлөв байдал /эерэг, сөрөг талууд/, Нийгмийн ёс суртахууныг засаж сайжруулах арга зам гэсэн чиглэлээр контент анализийг хийж гүйцэтгэлээ.
Үүрэг бол ёс зүйн үндсэн ухагдахууны нэг юм. Хувь хүний ёс суртахуун нь хариуцлага хэмээх ёс зүйн ачааг бодит байдал дээр нь үүрч явдаг аж. Хариуцлагатай, ёс суртахуунтай нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд ёс зүйтэй хүн хэрэгтэй, хувь хүнээс гадуур ёс зүй гэж байдаггүй. Нийгмийн сэтгэл зүйд өөдрөг үзлийг бэхжүүлж шударгаар хөдөлмөрлөж, хариуцлагатай байснаар амьдралын чанарт ахиц гарна гэсэн итгэлийг олон нийтэд төрүүлэхэд төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын хариуцлага нэн чухал.
“Монголчуудын ёс суртахуун” үндэсний хөтөлбөр нь монголчуудын эртнээс уламжилж ирсэн шударга ёс, ичих нүүр, жудаг, нинжин сэтгэл, нэр төр, ах захаа хүндлэх ёсон, эелдэг зочломтгой нийтэч зан, тэсвэр тэвчээр, ам ажил нь зөрдөггүй чанарыг сэргээхэд оршино. Үүгээрээ “Би Монгол хүн” хэмээх бахархлыг дахин сэргээн бий болгоход энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго чиглэгдэнэ гэж тодорхойлжээ.
Түлхүүр үг
Түлхүүр үгс: Ёс суртахуун, төлөв байдал, санаа бодол, ёс зүй, ёс суртахууны хариуцлага
Бичигдсэн огноо
2023-01-30
Хуудсын тоо
7
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-10-19
Товч мэдээлэл үзсэн
818
Бүрэн эхээр нь үзсэн
13
Эшлэлийн тоо
1
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдлын талаарх эрдэмтдийн санаа бодол” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1675
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Удирдлагын Академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Стратеги Академи, МАН-ын ХЕХ-ны дэргэдэх Ёс зүйн хороо. (2018). Ёс зүй.  “Өнөөгийн монголын нийгмийн улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа асуудлууд” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл. УБ. 2018