Бүтээлийн нэр
Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах нэгдсэн бодлого, суурь эрх зүйн зохицуулалт бий эсэх, түүнд хийсэн дүн шинжилгээ
Хэлбэр
Нийтлэл
Салбар
Байгаль орчины эрх зүй
Бүтээлийн товч
Сүүлийн жилүүдэд урьд өмнөх арван жилүүдтэй харьцуулахад дэлхий даяар цаг агаарын эрс хувьсамтгай өөрчлөлтүүд бий болж, зуны улиралд олон жилийн дунджаас өндөр температуртай байх, хур тунадас ихээр орох, улмаар үер усны гамшиг нүүрлэх явдал олширчээ. Манай улсын хувьд мөн адил зуны улиралд хэт их халах, хур тунадас ихээр орох эсхүл цас эрт унаж хахир өвөл болох, зарим тохиолдолд хожуу өвөл болж, түүнийхээ хэрээр богино хугацаанд хур, тунадас их орох гэх мэт үзэгдэл багагүй ажиглагдах болсон.
Уур амьсгалын өөрчлөлт өөс үүдэлтэй цаг агаарын аюулт болоод гамшигт үзэгдлийн давтамж ихсэж, дэлхий даяар үүнд анхаарлаа хандуулж байгаа ч, улс орон бүр бэлтгэлтэй, өөрсдийн гэсэн дасан зохицох, даван туулах чадавхтай байхыг сүүлийн 30 орчим жилийн турш холбогдох байгууллагуудаас эрчимтэй анхааруулж байна. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлт дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Монгол орон оршдог дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын Азийн эх газарт дэлхийн бусад нутгаас илүү дулаарч, хур тунадас, ерөнхийдөө буурах, хуурайших, байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэх хандлага давамгайлж байгааг судалгааны дүн харуулж байна. Газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог нөхцөл байдлаас шалтгаалан Монгол орон дэлхийн бусад бүс нутгаас илүү эрчимтэй дулаарах, нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл нь илүү таагүй байх боломжтой гэдгийг салбарын эрдэмтэн судлаачид тэмдэглэжээ.
Иймд Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах, цаашлаад сааруулах арга хэмжээнүүдийг бодлогын болоод практик түвшинд авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэхүү нийтлэлээрээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах талаар манай улс тодорхой бодлого баримталдаг эсэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах талаар холбогдох чиг үүргийг зохицуулсан эрх зүйн зохицуулалт бий эсэхэд дүгнэлт өгч, тэдгээрийн онцлогийн талаар гүехэн судалснаа сийрүүлсэн болно.
Түлхүүр үг
уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, цаг уур, эрх зүйн суурь зохицуулалт, үндэсний бодлого
Бичигдсэн огноо
2023-11-12
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-11-13
Товч мэдээлэл үзсэн
1505
Бүрэн эхээр нь үзсэн
45
Эшлэлийн тоо
9
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Болормаа “Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах нэгдсэн бодлого, суурь эрх зүйн зохицуулалт бий эсэх, түүнд хийсэн дүн шинжилгээ” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1700
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Уул уурхайн эрх зүй судлалын сан ТББ-ийн судлаач, магистрант

[2] "Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар” гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгалийн болон зохицуулалттай экологийн тогтоцын бүтэц, нөхөн сэргэх чадвар буюу чанар үр өгөөж, мөн нийгэм эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа болон хүний эрүүл мэнд, ая таатай байдалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх физик буюу биологийн орчинд гарах өөрчлөлтийг илэрхийлнэ.

[3] Чухам уур амьсгалын өөрчлөлт гэж юу болохыг авч үзвэл НҮБ-ын суурь баримт бичигт “ уур амьсгал байгалийн жам ёсоороо хэлбэлзэх хугацааны туршид хүний шууд болон дам үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч буй өөрчлөлтийн дүнд бий болсон уур амьсгалын өөрчлөлтийг хэлнэ”[1] хэмээжээ.

[4] Д.Дагвадорж, Уур амьсгалын өөрчлөлтийг ухаалгаар тооцсон хөгжлийн загвар (Газар тариалангийн жишээн дээр)

[5] Ли Динжун, Монгол орны байгалийн янз бүрийн бүсүүд дэх нууруудын морфометрийн өөрчлөлт ба уур амьсгалын нөлөө, УБ, 2023

[6] Ч.Жавзан, Д.Одонцэцэг, С.Чинзориг ... нар, Хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өндөр эрсдэлтэй голын экологийн мониторинг, УБ, 2022

[7] https://climate.nasa.gov/solutions/earth-science-in-action/?page=0&per_page=40&order=publish_date+desc%2C+created_at+desc&search=&href_query_params=category%3Dapplied_science&url_suffix=%3Fcategory%3D147&category=147 Earth Science in Action, last seen 2023.11.12

[8] . Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн “тэгш хөгжлийн үзэл баримтлал” байх ба дараах үндсэн 2 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:

ü  Уур амьсгалын өөрчлөлтийг бий болгогч хүлэмжийн хий ялгаруулдаггүй хөгжлийн загвар

ü  Нэгэнт уур амьсгалын өөрчлөлтөд тогтвортой, дархлаажсан хөгжлийн загвар (Нэгэнт өөрчлөгдсөн уур амьсгалын нөхцөлд зохицон хөгжих загвар); гэсэн 2 ангилал юм.

[9] Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протокол, Аравдугаар зүйл, b хэсэг