Бүтээлийн нэр
Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх зөрчил болон гэмт хэргийг ялган зүйлчлэх асуудал
Зохиогч
Цолмонгийн Цэлмэг Гончигийн Оюунцэцэг
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлэх барааны орох, гарах урсгалд хяналт тавьж Монгол улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж улсын төсвийн орлогыг бүрдүүлхэд томоохон хувь нэмэр оруулахаас гадна үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хууль бус бараа эргэлтийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлж ажилладаг билээ.
Гаалийн байгууллагын чиг үүрэг нь гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон улсын конвенцуудад нэгдэн орсон үүргээ биелүүлэх болон XXI зууны гаалийн байгууллага бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх, гаалийн зөрчлийг, эсхүл сэжигтэй үйлдлийг шалган шийдвэрлэхэд нь гаалийн хууль, дүрэм, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар анхаарах, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, зөрчлийг шалгах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх зэрэг байдаг.
Монгол улсад нэг жилд хичнээн гаалийн зөрчил болон эд зүйлийг улсын хилээр хууль бус нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэгдэж байгаа статистикийг судалсаны үндсэн дээр гаалийн улсын байцаагч нар гэмт хэрэг, зөрчлийг зөв ялган зүйлчилж байгаа эсэх, алдаатай шийдвэр гаргадаг эсэх, практикт ямар алдааг зонхилон гаргаж байгаа болох, зөрчилтэй тэмцэх, илрүүлэх, шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд оршиж буй зөрчил, дутагдлыг илрүүлэн засах арга хэмжээг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлыг судалсаны үндсэн дээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал дэвшүүлэхэд оршино.
Түлхүүр үг
Түлхүүр үг: Гааль, контрбанд, эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчил.
Бичигдсэн огноо
2023-09-15
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-12-01
Товч мэдээлэл үзсэн
493
Бүрэн эхээр нь үзсэн
6
Эшлэлийн тоо
11
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Цэлмэг Гончигийн Оюунцэцэг “Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх зөрчил болон гэмт хэргийг ялган зүйлчлэх асуудал” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1724
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1.     Монгол Улсын Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль.  2017 он.

2.      N.K. Abdramanova,  Z.T. Abdukarimova, Y.O. Alaukhanov. Latent Economic and corruption crime as an indicator of the Shadow Economy.  M 2020

3.     Sergey Ovchinnikov. Definition of Customs Offences in International Law. Mediterranean Journal of Social Sciences, Vol 6, No 3, S6, June 2015

4.      Төрийн мэдээлэл сэтгүүл №5. 2016 он, Монгол Улсын Хилийн тухай хууль.

5.   https://mojha.gov.mn   

6.      https://www.customs.gov.mn/

7.     www.Shuukh.mn  веб хуудас. Шүүхийн шийдвэрийн сан.