Бүтээлийн нэр
Бие даасан байгууллагын томилгооны эрх зүйн зохицуулалт
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Захиргааны байгууллага, албан тушаалтны тухайд зөвхөн батлагдсан хуулийг ёсчлон дагаж мөрдөхөөс гадна хуулиар тодорхойлсон, хуулиар олгосон хүрээ хязгаарын дотор шийдвэр гаргах эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргадаг. Ийнхүү эрх зүйд захирагдах зарчмын дагуу захиргааны шийдвэр гарах учиртай байдагт л эрх зүйт төрийн захиргааг байгуулах, төлөвшүүлэхийн амин гол асуудал нь оршдог.

2016 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан тодорхойлолтоос үзэхэд захиргааны байгууллага нь (1)нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх, (2)бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг, (3)нийтийн эрх зүйн этгээд байна. Тиймээс захиргааны байгууллага нь нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд иргэн, хуулийн этгээдийг захирамжлах шийдвэр гаргадгаар уг байгууллагын онцлог оршино.

Хууль зүйн шинжлэх ухаанд нийтийн захиргааны ойлголтыг өргөн утгаар буюу гүйцэтгэх эрх мэдлийг бүхэлд нь хамаарсан ойлголт өөрөөр хэлбэл, төр болон нийтийн засгийн хэрэгжүүлэгч бусад этгээдийн бүхий л үйл ажиллагааг нэгтгэн ойлгоно. Харин хууль тогтоох ба шүүх эрх мэдлийн байгууллага хамаарахгүй. Энэ хандлагаар Захиргааны ерөнхий хуулийн 5.1.2-т “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага” гэж захиргааны байгууллагын тодорхойлолтод нэмж тусгажээ. Ийнхүү Захиргааны ерөнхий хуулийн 5.1.2-т заасан байгууллагад төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг , мөн чанар нь гүйцэтгэх эрх мэдлээс тусдаа байгуулагдаж, бүрэлдэхүүний, төсвийн, зохион байгуулалтын хувьд хараат бусаар ажиллахыг шаарддаг, хуульд тодорхойлсноор байгуулагддаг зохицуулах чиг үүрэгтэй бие даасан байгууллагууд хамаардаг.

Бие даасан байгууллага (агентлаг) нь Засгийн газрын агентлагаас ялгардаг онцлог нь хэм хэмжээ тогтоосон акт гаргах замаар салбартаа зохицуулалт хийх эрхтэй байдаг. Энэхүү хараат бус бие даасан байгууллагыг бүрдүүлэхдээ Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх зэрэг тал талын оролцоо (санал болгох, зөвшилцөх, томилох)-г хангаж бие даасан, тэнцвэртэй, төвийг сахисан байдлыг нь баталгаажуулахыг шаарддаг.

Энэ хүрээнд судлаачийн хувьд 1992 оноос хойшхи бие даасан, хараат бус байгууллагын томилгооны эрх зүйн зохицуулалтыг төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хооронд төдийгүй тэдгээрээс хараат бусаар ажиллах бие даасан байгууллагыг бүрдүүлэх, томилгооны өнөөгийн эрх зүйн зохицуулалтыг судалж, шийдвэрлэх асуудлыг тодорхойлж, дүгнэлт өгөхийг зорьсон болно.
Түлхүүр үг
Бие даасан байгууллага (агентлаг), томилгооны эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын Их Хурал, Захиргааны ерөнхий хууль, Legal regulations regarding the appointment to the Independent institutions
Бичигдсэн огноо
2023-12-31
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-03
Товч мэдээлэл үзсэн
857
Бүрэн эхээр нь үзсэн
19
Эшлэлийн тоо
39
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Төрболд “Бие даасан байгууллагын томилгооны эрх зүйн зохицуулалт” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1806
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

* Зохиогч энэхүү асуудлыг дэлгэрүүлэн судалж, Бие даасан агентлагийн томилгооны эрх зүйн зохицуулалт /Сонгуулийн байгууллагын томилгооны жишээ дээр/ хууль зүйн ухааны магистрын зэрэг горилсон. Харин энэхүү өгүүлэлд “Бие даасан агентлагийн томилгооны эрх зүйн зохицуулалт, тэр дундаа Монгол Улс дахь бие даасан агентлагийн томилгооны эрх зүйн зохицуулалт”-ын талаар хөндөхийг зорьсон болно.

[1] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар. (судалгаа, хэрэглээний). Анхны хэвлэл. (2017). УБ., 74 дэх тал.

[2] Захиргааны ерөнхий хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2015.07.24-ний өдрийн №28 дугаарт нийтлэгдсэн.

[3] Захиргааны хэргийн шүүх “Монгол дахь шинэчлэл, дэлхийн улсуудын жишиг” Ханнс-Зайделийн сан. (2004), УБ., 74-75 дахь тал.

[4] Р.Мухийт. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл. (2013), №2, 100 дахь тал.

[5] “Эрх зүйн боловсрол” академи, Хансс Зайделийн сан. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ.судалгааны тайлан. УБ., (2018), 62 дахь тал.

[6] Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэнгээс “бие даасан зохицуулах болон хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагууд” (independent regulatory and oversight organization) гэж нэрлэж байна.

[7] О.Мөнхсайхан. Ерөнхийлөгч: Эрх зүйн байдал, бүрэн эрх. УБ., (2022), 145 дахь тал.

[8] Eliot Bulmer. Independent Regulatory and Oversight (Fourth-Branch) institutions, international IDEA Constitution-Building Primer 19 (2019), 6 дахь тал.

[9] Мөн тэнд. 7 дахь тал.

[10] Д.Одбаяр. Үндсэн хуулийн үндсэн бүтцийн номлол. Үндсэнх хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал (онол, арга зүй, хэрэгжилт). УБ., (2017), 103 дахь тал.

[11] Б.Чимид. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. УБ., (2006), 89 дэх тал.

[12] Жишээ нь: АНУ-ын хувьд холбооны гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын тогтолцоонд Ерөнхийлөгч, Департмент, Засгийн газрын корпорацууд хараат бус бие даасан агентлагууд болон бусад байгууллагууд багтдаг байна.

[13] Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийг улс орон даяар эрхлэн явуулах процесст шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллага өөрөө мэдэж шийдвэрлэдэг. Энэ талаар судалгааны ажлын хэсэгт дэлгэрүүлэн үзэх болно.

[14] Монгол Улсын Их Хурлын Тамгын газар. Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж. Боть VIII, 194 дэх тал. БНМАУ-ын АИХ-ын 1991.12.04-ний өдрийн хуралдааны протокол. Б.Чимид. “Онцгой бүрэн эрх” гэдэг бол ач холбогдолтой үг. Энэ бол бусад байгууллага шийддэггүй асуудлыг хэнтэй ч хуваалцдаггүйг нь онцгой гэж байгаа юм. Хуваалцдагийг нь бол хуваалцах барих, харилцах нь бол мөн адил бусад бүрэн эрх гэж байгаа юм. Тийм учраас онцгой гэдэг бол хууль зүйн ач холбогдолтой үг. Өөрөөр хэлбэл цааш нь шилжүүлж болохгүй, манайхны ширүүхэн ярьдгаар үүний төлөө Их хурлаас өөр хэн ч хариуцахгүй гэсэн үг.

[15] Б.Хатантуул. Монгол Улсын Их хурлаас байгуулагддаг хараат бус, бие даасан байгууллагууд (агентлаг)-ын эрх зүйн зохицуулалт. УБ., (2005), 21 дэх тал.

[16] Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал нь эх газрын эрх зүйн системийн ойлголт, хандлагад тулгуурлан боловсруулагдсан бөгөөд Германы захиргааны эрх зүйн ойлголтыг чиг баримжаа болгож боловсруулагдсан болно. Ц.Цогт. Захиргааны хэргийн шүүх. УБ., (2019), 135 дахь тал.

[17] Зарим бие даасан байгууллагыг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийг оролцуулж байсан нь тэнцвэртэй, бие даасан бүрэлдэхүүн гаргахад чиглэж байсан ч энэ нь Ерөнхийлөгчид эрх мэдлийн хэт төвлөрлийг бий болгож, эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг алдагдуулж, Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн парламентын тогтолцооны мөн чанарт тохиромжгүй байсан. 2019 онд Үндсэн хуулийн 33.4-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Үндсэн хуульд илэрхий нэрлэн заагаагүй бүрэн эрхийг хуулиар Ерөнхийлөгчид нэмж олгохыг хориглосон тул бие даасан байгууллагуудыг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч шийдвэрлэх буюу санал болгох, зөвшилцөх, томилох байдлаар оролцох боломжгүй болсон.

[18] О.Мөнхсайхан. Ерөнхийлөгч: Эрх зүйн байдал, бүрэн эрх. УБ., (2022), 155 дахь тал.

[19] Parameters On The Relationship Between The Parliamentary Majority And The Opposition in A Democracy: A checklist,” Adopted by the Venice Commission at its 119th plenary Session (Venice, 21-22 June 2019), Opinion № 845/2016, CDL-AD (2019)015,

[20] Eliot Bulmer. Independent Regulatory and Oversight (Fourth-Branch) institutions, international IDEA Constitution-Building Primer 19 (2019), 24-29

[21] Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн үзэл баримтлал. https://forum.parliament.mn/projects/11162 сүүлд 2023.02.08-ны өдөр хандсан.

[22] Монгол хэлний их тайлбар толь бичигт “томилох” гэдэг үйл үгийн утгыг үйл ажилд хүний нэр зааж гаргах, ямар нэг ажил үүргийг гүйцэлдүүлэхээр нэр заан тушаах, ямар нэг албан тушаалд хэн нэгнийг нэр заан тавих; “өөрчлөх” гэдэг үгийг өөр ондоо болгох, хувиргах, өөрчлөлт шинэчлэлт хийх; “огцруулах” гэдэг үйл үгийг “огцрох” гэдэг үйл үгийн үйлдүүлэх хэв гээд эрхэлсэн албан тушаалаас буух, эрхэлсэн ажлаасаа хасагдан гарах, ажлаасаа халагдах гэж тус тус тайлбарлажээ. Харин Н.Лүндэндорж. Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбарт “огцрох”, “огцруулах” гэсэн ойлголт хоёул ямар нэг албан тушаалтан албан ажлаа орхихыг илэрхийлдэг хэдий ч “огцрох” нь тухай албан тушаалтан өөрийн санаачилга, хүсэл зорилгоор, харин “огцруулах” нь өөрийн санаачилга, хүсэл зоригийн гадуур албан тушаалаа орхихыг хэлдэг.

[23] Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь төсөл. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ. УБ., (2016), 78 дахь тал.

[24] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн  2020 оны №22 дугаарт нийтлэгдсэн.

[25] П.Амаржаргал. Парламентын бүрэн эрх: төлөвшил, хөгжлийн чиг хандлага. Хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон диссертаци. МУИС-ийн Номын сан. УБ., (2016), 230 дахь тал.

[26] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2006.09.21-ний өдрийн №35 дугаарт нийтлэгдсэн.

[27] Хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр баталсан бөгөөд Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2020.02.21-ний өдрийн №08 дугаарт нийтлэгдсэн.

[28] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2006.02.07-ны өдрийн №5 дугаарт нийтлэгдсэн.

[29] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 1996 оны №11 дугаарт нийтлэгдсэн.

[30] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2018.01.08-ны өдрийн №01 дугаарт нийтлэгдсэн.

[31] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2020.05.27-ны өдрийн №20 дугаарт нийтлэгдсэн.

[32] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2005.12.07-ны өдрийн №46 дугаарт нийтлэгдсэн.

[33] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 1994 оны №8 дугаарт нийтлэгдсэн.

[34] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2005.02.28-ны өдрийн №8 дугаарт нийтлэгдсэн.

[35] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 1997 оны №7 дугаарт нийтлэгдсэн.

[36] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2015.03.02-ны өдрийн №8 дугаарт нийтлэгдсэн.

[37] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2021.02.05-ны өдрийн №5 дугаарт нийтлэгдсэн.

[38] Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1.

[39] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2020.10.22-ны өдрийн №22 дугаарт нийтлэгдсэн