Бүтээлийн нэр
ХМХ | Шатахууны олдоц хомс үед бүтээгдэхүүн худалдан авбал шатахууны талон өгөх урамшуулал зарласан нь хууль зөрчив
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Захиргааны эрх зүй, Зөрчил, Өрсөлдөөний эрх зүй
Бүтээлийн товч
Нэхэмжлэгч нь мах, махан бүтээгдэхүүний худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2021 онд шатахууны олдоц хомс үед мах худалдаж авсан тохиолдолд ойролцоо байрлах шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авах эрх өгөх урамшуулал зарлажээ. Энэ нь ӨтХ-д заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн, барааг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар борлуулсан гэх зөрчилд хамаарч байна хэмээн үзэж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хууль (“ЗтХ”)-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Нэхэмжлэгч нь дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав.
Түлхүүр үг
Захиргааны эрх зүй, өрсөлдөөний эрх зүй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, ШӨХТГ, шийтгэлийн хуудас
Бичигдсэн огноо
2024-01-08
Хуудсын тоо
2
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-08
Товч мэдээлэл үзсэн
507
Бүрэн эхээр нь үзсэн
5
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy “ХМХ | Шатахууны олдоц хомс үед бүтээгдэхүүн худалдан авбал шатахууны талон өгөх урамшуулал зарласан нь хууль зөрчив” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1825
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх