Бүтээлийн нэр
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хууль хэрэглээний нэгдмэл байдалд дүн шинжилгээ хийх нь An analysis of the uniform application of law in civil proceedings of Mongolia
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл, Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын шүүхийн практикт, ялангуяа иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль хэрэглээний нэгдмэл байдал нь бүрэн хэрэгжихгүй, хүний эрх зөрчигдсөн хэвээр байна. Хууль хэрэглээний нэгдмэл байдал нь шударга ёсны шалгуур, хүний эрхийг хамгаалах арга байхаас гадна шүүхийн гол хүч болох шүүхийн практикийг хөгжүүлэх нэг гол хүчин зүйл нь билээ. Иймд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг эрх зүйн шинжлэх ухааны үүднээс тодорхойлох, улмаар Монгол Улсын Шүүхийн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хууль хэрэглээний нэгдмэл зарчмын хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж, алдаа зөрчлийг арилгах арга замыг тодорхойлох зорилготой эмперик судалгааны түвшинд “Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хууль хэрэглээний нэгдмэл байдалд дүн шинжилгээ хийх нь” сэдэвт судалгааны өгүүлэлийг бичсэн болно. “Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хууль хэрэглээний нэгдмэл байдалд дүн шинжилгээ хийх нь” сэдэвт өгүүлэл нь хууль хэрэглээний шинжлэх ухааны ойлголт, түүний хэрэглээг сайжруулах, улмаар шүүхийн ажиллагаа шударга ёсны урлаг болон хөгжихөд ач холбогдолтой юм.

There are human rights violations due to a lack of uniform application of law in the judicial practice of Mongolia, especially in civil proceedings. In addition to being a criterion of justice and a method to protect human rights, the uniform application of the law is also one of the main factors in the development of judicial practice, which is the vital force of the judiciary. Therefore, at the level of empirical research, this academic paper aims to determine the uniform application of law from the point of view of legal science, to analyze the implementation of the principle of application of the law uniformly in the civil proceedings of Mongolia, and to determine the ways to eliminate mistakes and violations. The academic paper entitled "An Analysis of the Uniform Application of Law in Civil Proceedings of Mongolia” is critical to improving the understanding of the application of law and its practice, then the development of judicial proceedings as an art of justice.
Түлхүүр үг
хуулийн хэрэглээ, хууль хэрэглээний нэгдмэл байх зарчим, хууль ёс, хууль дээдлэх ёс, шүүхийн практикийн нэгдмэл байдал
application of the law, the principle of uniform application of the law, legality, the rule of law, uniformity of judicial practice
Бичигдсэн огноо
2023-03-06
Хуудсын тоо
19
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-11
Товч мэдээлэл үзсэн
432
Бүрэн эхээр нь үзсэн
25
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
Х.Сэлэнгэ “Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хууль хэрэглээний нэгдмэл байдалд дүн шинжилгээ хийх нь An analysis of the uniform application of law in civil proceedings of Mongolia” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1827
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Монгол улсын Үндсэн хуулийн 14 –р зүйлийн 14.1, 14.2. https://legalinfo.mn/mn

[2] Тайлбар: “Эрх зүйг хэрэглэнэ гэдэг бол эрх зүйн хэм хэмжээг амьдралын тодорхой тохиолдолд буулгаж, асуудлыг шийдвэрлэх үйл явц юм” гэжээ. Баярсайхан. Д. Эрх зүйн онол. УБ. 1996.х- 79   

[3] Рафиков Рустам Рафисович Судебное правоприменение: теоретико-правовой анализ . http://www.unn.ru/

[4] Монгол улсын Үндсэн хуулийн 19 –р зүйлийн 19.1. https://legalinfo.mn/mn

[5] Постановление Европейского суда по правам человека по делу «Кот против России» от
18 января 2007 г., жалоба No 20887/03 // СПС КонсультантПлюс.

[6] Вишневский. Г.А. Единство судебного правоприменения как способ обеспечения верховенства права. https://cyberleninka.ru/

[7] Монгол улсын Шүүхийн тайлан. УБ. 2021. х-241-254

[8] Мэндсайхан. Т. “Орон сууцны талбайн маргаан бүхий иргэний хэрэг ба иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ”. УБ. Шүүх эрх мэдэл. 2019/1

[9] Тайлбар: “Т-А” ХХК нь Баянгол дүүргийн “Алтай” хотхонд орон сууцны талбайн хэмжээ 6.68 м.кв-р дутуу орон сууцыг иргэн С –д шилжүүлсэн тухай  маргааныг  2017 онд иргэний хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүх шийдвэрлэхдээ мөн л нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан бөгөөд энэ жишиг хяналтын шүүхэд байсаар байна.  

[10] Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19 –ны өдрийн 182/ШШ2018/ 01320, 2018 оны 10 дугаар сарын 22 –ны өдрийн 182/ШШ2018/ 02090 дугаар шийдвэрүүд  www.shuukh.nm

[11] Мэндсайхан. Т. “Орон сууцны талбайн маргаан бүхий иргэний хэрэг ба иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ”. УБ. Шүүх эрх мэдэл. 2019/1

[12] Дам ишлэв. Н. Анхбаяр “Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасныг үндэсэлэж шийдвэрлэж буй шүүхийн практик \Орон сууц худалдах худалдан авах гэрээнд  заасан орон сууцны талбайн хэмжээг тооцох тухай маргаан\ Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Судалгааны тайлангийн эмхэтгэл \2017 он\ УБ.2018 он 50 – 66 –р тал Мэндсайхан. Т. “Орон сууцны талбайн маргаан бүхий иргэний хэрэг ба иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ”. УБ. Шүүх эрх мэдэл. 2019/1

[13] Кают Ё.  нар. Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар. УБ. 2010.  х- 331

[14] Тайлбар: Улсын Дээд Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар “Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт, шүүхийн практик, анхаарах асуудал” Зөвлөмжид: “Гэрээний зүйл болох орон сууц зөвхөн талбайн хэмжээгээр бус өрөөний тоо, давхар, аль хотхонд байрлалтай, дэд бүтцийн хөгжил, гадаад орчин, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газартай ойр дөт байдал, орон сууцны цонх ертөнцийн аль зүг рүү харсан зэрэг олон шалгуураар тодорхойлогддог тул эдгээрээс нь аль нь гол нөхцөл болохыг гэрээний талуудаас тодруулах, гэрээг тайлбарлаж дүгнэх шаардлагатай” гэж тайлбарлаж, шүүхэд буруу жишиг тогтоож байна.

[15] Норовсамбуу Н, Пүрэвбаатар Р. Орон сууцны талбайн хэмжээнээс үүдсэн зөрүү мөнгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, дүн шинжилгээ. Эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа. УБ. 2019. х - 18

[16] Тайлбар: док.Б.Буянхишиг Худалдах, худалдан авах гэрээний үүргийг үндсэн ба бусад үүрэг гэж ангилаад “өмчлөх эрхээ шилжүүлэх”, “эзэмшил шилжүүлэх”, “доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх” үүргийг худалдагчийн үндсэн үүрэг, “үнийг төлөх” нь худалдан авагчийн үндсэн үүрэг гэж үзсэн. Буянхишиг. Б. Иргэний эрх зүйн тусгай анги. Тавдугаар хэвлэл. III-I УБ. 2019. х – 39 -46

[17] Тайлбар: Док.Т. Мөнхжаргал нь гэрээнд заасан тоо, хэмжээ, нэр төрөл, зохих чанартай эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг тодорхойлохдоо “гэрээгээр тодорхойлсон” гэх шинжийг чухалчилдаг. Мөнхжаргал Т, Монгол Улсын Иргэний эрх зүй, УБ. 2015. х – 14-16

[18] Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг үзнэ үү.

[19] Мэндсайхан Т. “Орон сууцны талбайн маргаан бүхий иргэний хэрэг ба иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ”. УБ. Шүүх эрх мэдэл. 2019/1. х – 15

[20] Мэндсайхан Т. “Орон сууцны талбайн маргаан бүхий иргэний хэрэг ба иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ”. УБ. Шүүх эрх мэдэл. 2019/1. х – 18

[21] http://www.supremecourt.mnМонгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” Зөвлөмж

[22] Рафиков Рустам Рафисович Судебное правоприменение: теоретико-правовой анализ .  http://www.unn.ru