Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн цэцийн маргааны харьяалал, бие даасан, мэргэшсэн байдлыг дээшлүүлэх нь
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процесс
Бүтээлийн товч
Дарангуй дэглэмийг халж, либерал ардчиллыг цогцлуулахыг тэмүүлж буй дийлэнх улсад үндсэн хуулийн шүүхийг байгуулсан. Дэлхийн II дайны дараа Герман, Итали, ардчилах үйл явцын дараа Испани, Португали, Зөвлөлт холбоот улс нурсны дараа Төв болон Зүүн Европын улсууд (мөн, Монгол) үндсэн хуулийн шүүхийг байгуулсан. Энэ шүүх хууль тогтоомж болон бусад акт үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг. Үндсэн хуулийн шүүх нь үндсэн хуулийн биш хэргийг шийдвэрлэдэггүй бөгөөд ердийн шүүх хууль тогтоомжийн үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэггүй. Европ загвар үндсэн хуулийн хяналтыг ердийн шүүхэд өгөхөөс татгалзаж, зөвхөн үндсэн хуулийн шүүхэд өгсөн хэвээрээ бөгөөд үүгээрээ бүх ердийн шүүх уг хяналтыг хэрэгжүүлдэг Америк загвараас ялгаатай.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (Цэц) бол үндсэн хуулийн шүүх мөн. Цэцийн хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн хяналтын хамгийн гол зорилт нь бусад үндсэн хуулийн шүүхийн нэгэн адил “Үндсэн хууль дээдлэх ёсыг хангах, Үндсэн хууль шууд хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрх мэдлийг хязгаарлах, хүний эрхийг хамгаалах явдал юм.”

Энэхүү судалгаа нь хоёр үндсэн бүлэгтэй. “Цэцийн маргааны харьяаллыг эргэн харах нь” гэсэн 1-р бүлэгт Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн гомдлыг хүлээн авдаг болох үндэслэл, үндсэн хуулийн гомдлыг зөвшөөрөхийн зэрэгцээ Цэцийн ачааллыг тохируулах боломж, иргэний мэдээлэл (actio popularis)-ээс татгалзах үндэслэл, УИХ-ын нийт гишүүний аравны нэгээс доошгүйн хүсэлт (хийсвэр хяналт) болон аль ч шатны шүүхийн хүсэлт (тодорхой хяналт) гаргах боломжийг нээх хэрэгцээ, Хүний эрхийн үндэсний комиссын хүсэлтийг зөвшөөрөх эсэх асуудлыг товч судална. “Үндсэн хуулийн цэцийн бие даасан, мэргэшсэн байдлыг бэхжүүлэх нь” гэсэн 2-р бүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүний хууль зүйн өндөр мэргэшлийг хангах, 9 жилээр зөвхөн нэг удаа томилдог болох эсхүл 6 жилээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглох үндэслэлийг танилцуулна.
Түлхүүр үг
Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн томилгоо, Үндсэн хуулийн шүүх, өргөдөл, мэдээлэл, үндсэн хуулийн гомдол,
Бичигдсэн огноо
2023-01-31
Хуудсын тоо
41
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-12
Товч мэдээлэл үзсэн
694
Бүрэн эхээр нь үзсэн
40
Эшлэлийн тоо
119
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн цэцийн маргааны харьяалал, бие даасан, мэргэшсэн байдлыг дээшлүүлэх нь” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1828
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1 Америк болон Европ загварын тус тусын онцлог, төстэй талыг дараах өгүүллээс уншина уу. О.Мөнхсайхан, “Үндсэн хуулийн хяналтын хоёр загвар: онцлог ба төстэй тал,” Эрх зүй 31, Дугаар 1 (2015): 9–28.

2 Ж.Амарсанаа, “Үндсэн хуулийн хяналт, түүнийг хэрэгжүүлэх арга зам,” Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (өгүүлэл, илтгэлийн эмхтгэл) дотор, ред. Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа (УБ, 2007), 439.

3 Мөн тэнд, 17–19.

4 Хувь хүн үндсэн эрхээ хамгаалуулахын тулд үндсэн хуулийн шүүхэд хандах олон янзын журам байдгийг энэ судалгааны хүрээнд бүгдийг нь хэлэлцэх боломжгүй. Эдгээр журмын талаарх дэлгэрэнгүй судалгааг харна уу. European Commission for Democracy through Law (Venice Commission), Study on Individual Access to Constitutional Justice

(Council of Europe Publishing, 2010),

http://www.venice.coe.int/WebForms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2010)039rev-e.  

5 Gerhard Dannemann, “Constitutional Complaints: The European Perspective,” International and Comparative Law Quarterly 43 (January 1994): 142.

6 Gotthand Wuhrmann, “Introduction,” in Gezetz Uber Das Bundesverfassungsgericht: Law on the Federal Constitutional Court Rules of Procedure of the Federal Constitutional Court (Deutscher Bundestag, 1995), 16.

7 European Commission for Democracy through Law (Venice Commission), Study on Individual Access to Constitutional Justice, 23.

8 Dannemann, “Constitutional Complaints: The European Perspective,” 152.

9 Human dignity гэх энэ ойлголтыг Монгол хэл рүү албан ёсоор “хүний нэр төр” гэж орчуулдаг, заримдаа “хүний эрхэм чанар,” “хүний үнэлэмж,” “хүний эрхэмсэг оршихуй,” “хүн цэнэ,” “хүний сүр сүлд” гэх зэргээр орчуулах саналуудыг дэвшүүлсэн байдаг.

10 Donald P. Kommers, The Constitutional Jurisprudence of the Federal Republic of Germany, 2nd ed. (Duke University Press, 1997), 27–29.

11 Wuhrmann, “Introduction,” 17.

12 Jorn Ipsen, “Constitutional Review of Laws,” in Main Principles of the German Basic Law: The Contributions of the Federal Republic of Germany, ed. Christian Starck, 1. Aufl (Nomos Verlagsgesellschaft, 1983), 128.

13 О.Мөнхсайхан, “Иргэний өргөдөл, мэдээлэлтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг оновчтой тодорхойлох боломж,” Монгол Улсын Хууль зүйн шинжлэх ухаан: өнөө ба ирээдүй, Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл (УБ: Соёмбо 2015), 64-81; Х.Тэмүүжин, Jus Frast буюу Ёст үг (УБ, 2003), 231;

14 Jorn Ipsen, “Constitutional Review of Laws,” in Main Principles of the German Basic Law: The Contributions of the Federal Republic of Germany, ed. Christian Starck, 1. Aufl (Nomos Verlagsgesellschaft, 1983), 128. 

15 Kommers, The Constitutional Jurisprudence of the Federal Republic of Germany, 27.

16 Б.Чимид, “‘Төрийн хуулиас иргэний хууль руу’ лекцийн тэмдэглэл” (Нээлттэй нийгэм форум, 2007.01.11),

http://www.forum.mn/pdf/public_meeting/TuriinKhuuliasIrgeniiKhuuliRuu20070111.pdf;

О.Машбат, “Манайх ядуу хэвээрэй байх болно,” My Political Articles (blog), May 2, 2007,

http://mashbatpoliticalarticles.blogspot.com/.

17 Munkhsaikhan O., Towards Better Protection of Fundamental Rights in Mongolia: Constitutional Review and Interpretation, 110–113, 197–212.

18 Herman Schwartz, The Struggle for Constitutional Justice in Post-Communist Europe, 1st ed. (University of Chicago Press, 2002), 107.

19 Jesse H. Choper et al., Constitutional Law: Cases - Comments - Questions, 10th ed.

(West Group, 2006), 1554.

20 John Rawls, Lectures on the History of Moral Philosophy, ed. Barbara Herman (Harvard University Press, 2000), 39.

21 Halmai, “The Hungarian Approach to Constitutional Review:,” 209.

22 European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised Report on Individual Access to Constitutional Justice, CDL-AD(2021)001, §32. 

23 Мөн тэнд, §36.

24 Мөн тэнд, §34.

25 Мөн тэнд, §75.

26 Мөн тэнд, §79.

27 Мөн тэнд, §81.

28 Мөн тэнд, §83.

29 Мөн тэнд, §84.

30 Ignacio Borrajo Iniesta, “Limits Of Fact, Law And Remedies: Myths And Realities Of Constitutional Review Of Judicial Decisions Constitutional Court Of Spain Experience,” in The Limits Of Constitutional Review Of The Ordinary Court ́s Decisions In Constitutional Complaint Proceedings, Brno, Czech Republic, 14-15 November 2005, CDL-JU(2005)068, 3.

31 European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised Report on Individual Access to Constitutional Justice, CDL-AD(2021)001, §86. 

32 Мөн тэнд, §89. 

33 Мөн тэнд, §92. 

34 Мөн тэнд, §99, 100. 

35 Ignacio Borrajo Iniesta, “Limits Of Fact, Law And Remedies: Myths And Realities Of Constitutional Review Of Judicial Decisions Constitutional Court Of Spain Experience,” in The Limits Of Constitutional Review Of The Ordinary Court ́s Decisions In Constitutional Complaint Proceedings, Brno, Czech Republic, 14-15 November 2005, CDL-JU(2005)068,

36 European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised Report on Individual Access to Constitutional Justice, CDL-AD(2021)001, §102-107. 

37 Мөн тэнд, §103. 

38 Мөн тэнд, §154. 

39 Мөн тэнд, §161. 

40 Ignacio Borrajo Iniesta, “Limits Of Fact, Law And Remedies: Myths And Realities Of Constitutional Review Of Judicial Decisions Constitutional Court Of Spain Experience,” in The Limits Of Constitutional Review Of The Ordinary Court ́s Decisions In Constitutional Complaint Proceedings, Brno, Czech Republic, 14-15 November 2005, CDL-JU(2005)068,

41 European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised Report on Individual Access to Constitutional Justice, CDL-AD(2021)001, §163. 

42 Мөн тэнд, §184. 

43 Ignacio Borrajo Iniesta, “Limits Of Fact, Law And Remedies: Myths And Realities Of Constitutional Review Of Judicial Decisions Constitutional Court Of Spain Experience,” in The Limits Of Constitutional Review Of The Ordinary Court ́s Decisions In Constitutional Complaint Proceedings, Brno, Czech Republic, 14-15 November 2005, CDL-JU(2005)068, 13.

44 European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised Report on Individual Access to Constitutional Justice, CDL-AD(2021)001, §184. 

45 Ignacio Borrajo Iniesta, “Limits Of Fact, Law And Remedies: Myths And Realities Of Constitutional Review Of Judicial Decisions Constitutional Court Of Spain Experience,” in The Limits Of Constitutional Review Of The Ordinary Court ́s Decisions In Constitutional Complaint Proceedings, Brno, Czech Republic, 14-15 November 2005, CDL-JU(2005)068, 9.

46 Ignacio Borrajo Iniesta, “Limits Of Fact, Law And Remedies: Myths And Realities Of Constitutional Review Of Judicial Decisions Constitutional Court Of Spain Experience,” in The Limits Of Constitutional Review Of The Ordinary Court ́s Decisions In Constitutional Complaint Proceedings, Brno, Czech Republic, 14-15 November 2005, CDL-JU(2005)068, 3.

47 Laszlo Solyom and Georg Brunner, Constitutional Judiciary in a New Democracy: The Hungarian Constitutional Court (University of Michigan Press, 2000), 81.

48 European Commission for Democracy through Law (Venice Commission), Study on Individual Access to Constitutional Justice, 21.

49 Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт ¹08, 2010.11.24.

50 Durr, “Comparative Overview of European Systems of Constitutional Justice.” 

51 European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised Report on Individual Access to Constitutional Justice, CDL-AD(2021)001, §41. 

52 Durr, “Comparative Overview of European Systems of Constitutional Justice.” 

53 A.Byambajargal, A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia (Dissertation), (Seoul: Kookmin University, 2015), 118.  

54 Мөн тэнд. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тамгын газраас эрхлэн гаргасан хэргийн хөдөлгөөний судалгаа (2015, УБ). 

55 European Commission for Democracy through Law (Venice Commission), Study on Individual Access to Constitutional Justice, 21.

56 О.Мөнхсайхан, “Монгол Улсын Үндсэн хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хориглоогүй,” Эрх зүй ¹2 (34) (МУИС-Хууль зүйн сургууль 2016), 1-30.

57 Үндсэн хуулийн цэц 2022.06.27-ны өдрийн 01 дугаар тогтоолоороо энэхүү ноцтой алдаагаа засаж, Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгосон. Энэ тогтоолд дараах байр суурийг илэрхийлсэн нь сонгуулийн пропорциональ элемэнт бүхий тогтолцоог сонгох боломжийг нээгээд зогсохгүй тэгш сонгох эрхийг хамгаалсан түүхэн ач холбогдолтой болжээ: “Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ..." гэж зааснаар Үндсэн хуулийн үзэл баримтлал, иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах сонгуулийн зарчмын хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон тодорхойлох, сонгуулийг зохион байгуулах журмыг хуульчлах бүрэн эрхийг хууль тогтоогчид олгосон байна.” Үндсэн хуулийн цэц, Тогтоол №01, 2022.06.27.

58 А.Бямбажаргал, “Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам,” Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа шинжилгээний тойм дотор (УБ, 2019), 408-409.

59 A. Stone Sweet, “Constitutional Courts and Parliamentary Democracy,” West European Politics 25, no. 1 (2002): 87.

60 John Ferejohn and Pasquale Pasquino, “Constitutional Adjudication: Lessons from Europe,” Texas Law Review 82 (2004 2003): 1689.

61 Эдгээр улсад үндсэн хуулийн шүүх ердийн шүүхийн шийдвэрийг хянах дөрөв дэх шатны шүүх шиг харагдаж, дээд шүүх шиг үйл ажиллагаа явуулах нь гэж заримдаа шүүмжлэгддэг ч үндсэн хуулийн шүүх болон ердийн шүүх хооронын эрх хэмжээний ялгаа зааг нь үндсэн хууль болон ердийн хуулийн асуудал гэдгээрээ тодорч хэвшиж байна. Schwartz, The Struggle for Constitutional Justice in Post-Communist Europe, 25.

62 Jorn Ipsen, “Constitutional Review of Laws,” in Main Principles of the German Basic Law: The Contributions of the Federal Republic of Germany, ed. Christian Starck, 1. Aufl (Nomos Verlagsgesellschaft, 1983), 115.

63 European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised Report on Individual Access to Constitutional Justice, CDL-AD(2021)001, §45. 

64 Францад албан ёсоор нийтлэгдсэн хууль Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах тухай үзэлд нэлээн шүүмжлэлтэй ханддаг байсан. Гэвч, 2008 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэн хуулийн асуултыг Үндсэн хуулийн зөвлөл рүү явуулах бүрэн эрхийг Францын хоёр дээд шүүхэд өгсөн. The French Constitutional Council, “Priority Preliminary Rulings on the Issue of Constitutionality,” Conseil Constitutionnel, accessed April 3, 2011, http://www.conseil-constitutionnel.fr/conseil-constitutionnel/english/homepage.14.html; Federico Fabbrini, “Kelsen in Paris: France’s

Constitutional Reform and the Introduction of A Posteriori Constitutional Review of Legislation,” German Law Journal 9, no. 10 (2008): 1297; A. Stone Sweet, “The Constitutional Council and the Transformation of the Republic,” Cahiers Du Conseil Constitutionnel 25, no. Special Issue on the 50th Anniversary of the Council (2008): 65.

65 Lorenza Carlassare, “Interlocutory Review – Abstract Review,” in Science and Technique of Democracy No. 15: The Protection of Fundamental Rights by the Constitutional Court

(Council of Europe Publishing, 1995), 130.

66 Lech Garlicki, “Constitutional Courts Versus Supreme Courts,” International Journal of Constitutional Law 5, no. 1 (January 1, 2007): 51.

67 Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт ¹04, 2006.4.12; Үндсэн хуулийн цэц, Тогтоол ¹022006.6.15; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт ¹02, 2011.06.15.

68 Шүүхийн тухай хуулийн 73.2-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ.” гэж заасан.

69 European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised Report on Individual Access to Constitutional Justice, CDL-AD(2021)001, §49. 

70 Мөн тэнд, §62. 

71 Мөн тэнд, §64. 

72 Мөн тэнд, §65. 

73 Мөн тэнд, §67. 

74 Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.12.20): 39-41, Монгол Улсын Үндсэн хуулийн архивын сан (CD) дотор.

75 Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт ¹2, 2010.04.02; Үндсэн хуулийн цэц, Тогтоол ¹2, 2010.06.09.

76 Хууль эсхүл бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэдгийг тогтоосон Цэцийн дүгнэлтийн дийлэнхийг хүлээн зөвшөөрөхөөс УИХ татгалздаг. Гэвч, УИХ дахь олонхын намаас нэр дэвшигчийн нэрийг хассан тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Үндсэн хуульд нийцсэн гэж тогтоосон Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс нэг удаа татгалзаж байсан. Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт ¹5, 1996.06.20; Улсын Их хурал, Тогтоол ¹24, 1996.08.01. 

77 Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт ¹10, 2008.12.12; Үндсэн хуулийн цэц, Тогтоол ¹3, 2009.01.10. Энэ маргааныг хянан шийдвэрлээд Цэц дүгнэлтээ УИХ-д оруулсан. УИХ тухайн үеийн хуульд зааснаар 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байсан ч зургаан сарын турш ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Иймээс, Цэц Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30.1.2-т заасны дагуу өөрийн дүгнэлтээр Үндсэн хуульд нийцээгүйг нь тогтоосон хуулийн заалтыг УИХ-ын шийдвэргүйгээр хүчингүй болгож, эцсийн шийдвэр буюу тогтоолоо гаргасан. Цэцийн энэ тогтоол нь Цэцийн эрх хэмжээг тогтоож, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан юм. УИХ-аас хууль заасан хугацаанд Цэцийн дүгнэлтийн талаар шийдвэрээ гаргахгүй бол Цэцээс УИХ-ын шийдвэр ирээгүй гараагүй байсан ч эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэдэг санааг анх Академич Ж.Амарсанаа дэвшүүлж байв. Ж.Амарсанаа, Д.Мөрөн, С.Болд, Үндсэн хуулийн цэцийн чадавхыг бэхжүүлэн нь, 38.

78 Үндсэн хуулийн цэц, Тогтоол ¹2, 2009.05.27. Энэ тогтоолд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг УИХ шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн гэдгийг Цэц тогтоож, уул заалтыг хүчингүй болгосон. Мөн, Цэцээс хүчингүй болгосон хуулийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн гэж хүчингүй болгосон Цэцийн дараах шийдвэрийг харна уу: Үндсэн хуулийн цэц, Тогтоол №1, 2008.01.23. 

79 Монгол Улсын Үндсэн хуулийн төсөл (1990.12; 1991.01.14; 1991.03.04): 21-22, Монгол Улсын Үндсэн хуулийн архивын сан (CD) дотор.

80 Ц.Элбэгдорж, Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.10.20): 142; Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.10.20): 145, 146; Товуусүрэн, Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.10.18): 46, Монгол Улсын Үндсэн хуулийн архивын сан (CD) дотор.

81 Г.Лхагважав, Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.12.16): 26;

Х.Чойжилжав, Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.12.16): 8, Монгол Улсын Үндсэн хуулийн архивын сан (CD) дотор.

82 Б.Нямбуу, Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.12.16): 41; О.Дашбалбар, Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.12.16): 22; Д.Энхбаатар, Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.12.16): 14, Монгол Улсын Үндсэн хуулийн архивын сан (CD) дотор.

83 Монгол Улсын Үндсэн хууль, 21.

84 Г.Совд, “Үндсэн хуулийн хяналтын тогтолцоонд Үндсэн хуулийн цэцийн эзлэх байр суурь,” Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл) дотор, редактор Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа (УБ, 2007), 95.

85 Л.Цог, Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.12.14): 55-56, Монгол Улсын Үндсэн хуулийн архивын сан (CD) дотор.

86 Б.Чимид, Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.12.20): 11-14, 39-41, Монгол Улсын Үндсэн хуулийн архивын сан (CD) дотор. Мөн дараахыг харна уу:

Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал: нийтлэг асуудал, Дэвтэр 1 (УБ, 2004), 164; Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал: шүүх эрх мэдэл, Дэвтэр 2 (УБ, 2004), 179.

87 Б.Чимид, Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэл (1991.12.20): 39-41, Монгол Улсын Үндсэн хуулийн архивын сан (CD) дотор.

88 Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн процессын эрх зүй: суурь ойлголт, тулгамдсан асуудал (УБ, 2005), 173.

89 УИХ Цэцийн дараах дүгнэлтийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байжээ: Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №2, 1994.01.12; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №8, 1994.08.29; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №1, 1995.01.04; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №4, 1996.05.29; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №2, 1997.04.09; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №6, 1997.07.05; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №2, 1998.02.24; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №4, 1998.04.27; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №1, 2001.03.23; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №3, 2003.10.29; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №1, 2004.04.21; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №2, 2005.03.31; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №3, 2005.04.13; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №7, 2005.09.30; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №9, 2005.12.07; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №3, 2006.03.29; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №7, 2006.06.21; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №11, 2006.12.13; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №3, 2008.02.27; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №6, 2008.05.14; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №8, 2008.10.29; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №1, 2009.03.04; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №2, 2009.03.11; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №1, 2010.03.24.

90 Цэцийн дүгнэлт (№03, 2021.04.28)-ийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзахдаа УИХ энэ тухай үндэслэл анх удаа 2 нүүрт дэлгэрэнгүй 1 бичсэн тогтоол баталсан ч Цэц уул маргааныг дахин хянан үзээд гаргасан тогтоолдоо үндэслэл бараг бичээгүй юм. УИХ, Тогтоол №41, 2021.05.06.

91 Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №1, 1994.01.07; Үндсэн хуулийн цэц, Тогтоол №1, 1994.02.04; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №2, 2000.03.13; Үндсэн хуулийн цэц, Тогтоол №1, 2000.09.08; Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №3, 2002.06.26; Үндсэн хуулийн цэц, Тогтоол №3, 2000.11.13.

92 О.Мөнхсайхан, “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дүн шинжилгээ: Ц.Нямдоржийн эсрэг Д.Ламжав нар (2007), Эрх зүй ¹4 (44) (МУИС-Хууль зүйн сургууль 2018), 199-218; О.Мөнхсайхан, Цэцийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал: УИХ э. Н.Хайдав (2007), Шүүх эрх мэдэл ¹02 (Шүүхийн ерөнхий зөвлөл, 2015), 77-916

93 Schwartz, The Struggle for Constitutional Justice in Post-Communist Europe, 38.

94 Sarantuya Ts., “Origin, Development and Urgent Tasks of the Constitutional Procedure Law in Mongolia,” 37. 

95 Ингэж задалж тодорхойлох боломж бий: О.Мөнхсайхан, “Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд цэцийн гишүүний хараат бус, хариуцлагатай байдлыг хангах нь,” Эрх зүй №4 (36) (МУИС-Хууль зүйн сургууль 2016), 1-28 

96 Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн процессын эрх зүй: суурь ойлголт, тулгамдсан асуудал (УБ, 2005), 71–72; Sarantuya Ts., “Abstract of the Thesis for Doctor of Juridical Science: Origin, Development and Urgent Tasks of the Constitutional Procedure Law in Mongolia” (Sc.D, National University of Mongolia, 2008), 14–15; Ж.Амарсанаа, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ба захиргааны хэргийн шүүх,” Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (өгүүлэл, нийтлэлийн эмхтгэл) дотор, ред. Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа (УБ, 2007), 321–22; Б.Чимид, Үндсэн хуулийн мэдлэг (УБ, 2008), 402.

97 Beyme, “The German Constitutional Court in an Uneasy Triangle Between Parliament, Government and the Federal Laender,” 103.

98 О.Мөнхсайхан, “Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд Цэцийн гишүүний хараат бус, хариуцлагатай байдлыг хангах нь,” Эрх зүй №4 (36) (МУИС-Хууль зүйн сургууль 2016), 1-28.

99 О.Мөнхсайхан, “Үндсэн хуулийн хяналтын хоёр загвар: онцлог ба төстэй тал,” Эрх зүй ¹1 (31) (МУИС-Хууль зүйн сургууль 2015), 9-28.

100 Klaus von Beyme, “The German Constitutional Court in an Uneasy Triangle Between Parliament, Government and the Federal Laender,” in Constitutional Justice, East and West: Democratic Legitimacy and Constitutional Courts in Post-Communist Europe in a Comparative Perspective, ed. Wojciech Sadurski, 1st ed. (Springer, 2002), 103.

101 Энэ тайлбарын талаар зохиогчийн бичсэн дараах номоос үзнэ үү: Munkhsaikhan O., Towards Better Protection of Fundamental Rights in Mongolia: Constitutional Review and Interpretation, 109–160.

102 Мөн тэнд.

103 Tom Ginsburg, Judicial Review in New Democracies: Constitutional Courts in Asian Cases (Cambridge University Press, 2003), 47.

104 Giancarlo Rolla and Tania Groppi, “Between Politics and the Law: The Development of Constitutional Review in Italy,” in Constitutional Justice, East and West: Democratic Legitimacy and Constitutional Courts in Post-Communist Europe in a Comparative Perspective, ed. Wojciech Sadurski, 1st ed. (Springer, 2002), 141.

105 Ferejohn and Pasquino, “Constitutional Adjudication,” 1678.

106 CDL-AD(2008)030 Монтенегро улсын Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн төсөлд өгсөн санал, цогцолбор 20.

107 CDL-AD(2011)016 Унгарын шинэ Үндсэн хуулийн талаарх санал, хуудас 95.

108 CDL-AD(2013)028 Монтенегрогийн Үндсэн хуулийн шүүх, Улсын дээд прокурор, Шүүхийн зөвлөлтэй холбоотой Үндсэн хуулийн гурван заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд өгсөн санал, цогцолбор 24.

109 CDL-STD(1997)020 Үндсэн хуулийн шүүхийн бүрэлдэхүүн – Шинжлэх ухаан болон Ардчиллын техник, no. 20 (1997), хуудас 14.

110 CDL-AD(2009)042 Латвийн Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өгсөн санал, цогцолбор 14.

111 Дараах бүтээлээс ердийн хуулиар дээрх асуудлыг зохицуулах боломжтой гэдгийг уншина уу: О.Мөнхсайхан, “Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд Цэцийн гишүүний хараат бус, хариуцлагатай байдлыг хангах нь,” Эрх зүй №4 (36) (МУИС-Хууль зүйн сургууль 2016), 1-28; О.Мөнхсайхан, “Иргэний өргөдөл, мэдээлэлтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг оновчтой тодорхойлох боломж,” Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаан: өнөө ба ирээдүй, Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл (УБ: Соёмбо 2015), 64-81; Munkhsaikhan O., Towards Better Protection of Fundamental Rights in Mongolia: Constitutional Review and Interpretation (2014).

112 Эрдэмтэн, судлаачдын ажлын дэд хэсгийг ахлагчаар Л.Өлзийсайхан, нарийн бичгийн даргаар О.Мөнхсайхан, гишүүнээр П.Амаржаргал, А.Бямбажаргал,

Д.Гангабаатар, Б.Гүнбилэг, О.Машбат, Х.Тэмүүжин, Д.Сүнжид, Ц.Цогт, С.Энхцэцэг ажиллаж дараах саналыг Ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах санал, түүний үндэслэл (Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах үүрэг бүхий эрдэмтэн, судлаачдын дэд ажлын хэсэг, 2019.03.05), 65-76.

113 2016 онд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Цэцийн гишүүнээр ажиллах хүний насны дээд хязгаарыг хуульчлах нь Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэн боловч ийнхүү хуульчлах үед Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүст уг заалт үйлчлэхгүй, Цэцийн гишүүний тэтгэвэрт гарах насыг тогтоосон хуулийн заалт буцаж үйлчлэхгүй гэж Цэц шийдвэрлэсэн нь Цэцийн гишүүнийг хараат бус байдлыг хамгаалсан юм. Үндсэн хуулийн цэцийн тогтоол, Дугаар 4, 2016.06.7 

114 Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн процессын эрх зүй: суурь ойлголт, тулгамдсан асуудал (УБ, 2005).

115 Д.Ганзориг, “Үндсэн эрхийн маргаан – Цэц шийдвэрлэх боломж, хандлага,”

2017.06.30, https://www.conscourt.gov.mn/?p=4102

116 А.Бямбажаргал, “Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам,” Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа шинжилгээний тойм дотор (УБ, 2019).

117 Ч.Энхбаатар, Том Гинсбүрг, П.Амаржаргал, М.Батчимэг, Ц.Даваадулам,

О.Мөнхсайхан, Д.Солонго, Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ (УБ: Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, 2016), 206; Munkhsaikhan O., Towards Better Protection of Fundamental Rights in Mongolia: Constitutional Review and Interpretation (2014).

118 Х.Тэмүүжин, Jus Frast буюу Ёст үг (УБ, 2003), 231;

119 Н.Энхцэцэг, “Абстракт хяналт ба Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтын систем: Харьцуулсан судалгаа”, Үндсэн хууль ба эрх зүйт ёс -II (Хууль зүйн үндэсний хүрээлэн, 2010), 19-23.