Бүтээлийн нэр
Монголын иргэний нийгмийн төлөвшил, чиг хандлага
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрх зүйн онол & Философи, Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Дэлхий нийтэд иргэний нийгмийн үүслийг коммунизмийн задралтай холбон үздэг. Монгол улсад 1990-ээд оноос өрнөсөн нийгэм-эдийн засаг, улс төрийн өөрчлөлттэй уялдан иргэний нийгэм хөгжих эрх зүйн болон улс төрийн орчин бий болсон юм. 1992 онд батлагдсан Монгол улсын үндсэн хуулинд Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно хэмээн тунхаглаж, иргэдийн эрх, эрх чөлөө, хүсэл сонирхол, үнэт зүйл, үзэл бодлыг дээдлэн хамгаалах, эвлэлдэн нэгдэх боломжийг бүрдүүлсэн нь иргэний нийгмийн байгууллагууд үүсэн бүрэлдэх үндэс болжээ.

Ийнхүү төрөөс хараат бус ТББ-ууд олноор байгуулагдаж, иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, үзэл бодол сонирхлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах болсон. ТББ-ууд зорилгоосоо хамаарч гишүүддээ болон нийгэмд үйлчлэх бөгөөд хамрах хүрээ, үйл ажиллагааны чиглэл, чадавхи нь харилцан адилгүй байдаг. Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны хэлбэр, идэвхи, далайц нь тухайн нийгмийн улс төрийн соёлын төвшин, нийгмийн эрх зүйн ухамсрын хөгжлөөс ихээхэн хамааралтай.

Монголын иргэний нийгмийн өнөөгийн төлөв байдлыг тоймлон харвал хүний эрх, эрх чөлөө, хүний хөгжил, жендэр зэрэг нийгмийн хүчин зүйлээс шалтгаалах асуудлуудыг шийдвэрлэх нөлөө бүхий орон нутаг, үндэсний, олон улсын төрийн бус байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болжээ. Мөн үүнтэй зэрэгцэн угсаатны өөрийгөө ухамсарлахуйд тулгуурласан иргэний нийгмийн байгууллагууд шинээр нэмэгдэж байна.

Өдгөө монголд иргэний нийгмийн үзэл баримтлал, ойлголтын талаар нэгтгэн дүгнэсэн томоохон бүтээл гараагүй боловч уг асуудлыг хөндсөн судлаач эрдэмтдийн цөөнгүй бүтээл хэвлэгдэн олны хүртээл болсон. Гэсэн хэдий ч монгол дахь иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилийн асуудал, ялангуяа шинээр үүсэн бий болж буй угсаатны өөрийгөө ухамсарлахуйд тулгуурласан иргэний нийгмийн байгууллагуудын талаарх судалгаа урьд өмнө нь хийгдээгүй байна. Хүн төвт нийгмийн баримжаатай ардчилсан, харьцангуй нээлттэй систем давамгайлсан орчин үеийн нийгэмд хүн судлаачид иргэний нийгмийн асуудлыг судлан тодорхойлох шаардлага бий болжээ.
Түлхүүр үг
Иргэний нийгэм, эрх зүйт төр, иргэний нийгмийн төлөвшил, иргэний нийгмийн тухай ойлголт, угсаатны өөрийгөө ухамсарлахуй.
Бичигдсэн огноо
2016-05-01
Хуудсын тоо
79
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-17
Товч мэдээлэл үзсэн
1640
Бүрэн эхээр нь үзсэн
17
Эшлэлийн тоо
47
Санал болгож буй эшлэлийн загвар
Ш.Алтансоёмбо “Монголын иргэний нийгмийн төлөвшил, чиг хандлага” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1842
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Атар Ю. Ардчилсан тогтолцоонд шилжих үеийн төр, нийгмийн харилцааны асуудлууд.УБ., 2001
  2. Атар Ю. Нийгмийн тухай мэдлэг.УБ., 2006
  3. Ардчиллын боловсрол төв мэдээллийн сэтгүүл №1.УБ.,2003
  4. Ардчиллын боловсрол төв мэдээллийн сэтгүүл №3.УБ.,2004
  5. Ардчиллын боловсрол төв мэдээллийн сэтгүүл №4.УБ,2005
  6. Ардчиллын төлөө Олон улсын иргэний нийгмийн чуулган. Монголын иргэний нийгмийн өнөөгийн байдал(тайлангийн төсөл).УБ.,2005
  7. Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт. Монгол дахь засаглалын төлөв байдлын үнэлгээ.УБ., 2006
  8. Бум-очир Д. Улс төрийн хүн судлалын онолын үндэс.УБ., 2008
  9. Бум-очир Д, Мөнх-эрдэнэ Г. Нийгэм соёлын хүн судлалын онолын үүд.УБ., 2001
  10. Буян Д. Нийгмийн тухай мэдлэг.УБ., 2006
  11. Бямбажав Д. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь ТББ-ын оролцоо: Эрхзүйн орчин ба институтчлал, Нээлттэй нийгэм Форум.УБ., 2006
  12. Ганболд Ц. Улс төрийн шинжлэх ухаан.УБ., 2001
  13. Даш-Ёндон Б. Монголын нийгмийн өөрчлөлт.УБ., 2008
  14. Даш-Ёндон Б. Монголын нийгмийн өөрчлөлт.УБ., 2013
  15. Довчин Ё. Улс тар судлал.УБ., 2002
  16. Дэлгэрмаа Б. Улс төр судлал, I дэвтэр.УБ., 2002
  17. Дэлгэрмаа Б. Улс төр судлал, II дэвтэр.УБ., 2001
  18. Иргэний нийгмийн байгууллагад холбогдох хууль тогтоомж, удирдамж. Нээлттэй нийгэм Форум.УБ.,2004
  19. Иргэний нийгмийн онол, практикийн зарим асуудал шинэ үндсэн хууль.УБ.,1997
  20. Кармен М, Райнер Ф, Жанмежэй С. Нийгмийн хариуцлага: үзэл баримтлал, шинээр гарч буй практик. The world bank., 2004
  21. Монгол улсын үндсэн хууль. УБ., 1992
  22. Монгол улсын иргэний хууль. УБ.,2002
  23. Монгол улс дахь төрийн бус байгууллагуудын мэдээлэл. Ардчиллын боловсрол төв.УБ., 2005
  24. Нямбуу Х. Монголын угсаатны зүй удиртгал. УБ.,1992
  25. Радугин.А.А нар. Социологи. УБ.,2003
  26. Социологи сэтгүүл . МУИС.УБ.,2009
  27. Төрийн бус байгууллагын лавлах.УБ., 2005
  28. Төрийн бус байгууллагын тухай хууль. УБ.,1997
  29. УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УБ.,2001
  30. УТБА-ийн лекцийн эмхэтгэл, дэвтэр 2. УБ.,1999
  31. УТБА-ийн лекцийн эмхэтгэл, дэвтэр 9. УБ.,2003
  32. Чимид Б. Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр.УБ., 2006
  33. Чулуунбаатар Г. XX, XXI зууны зааг үеийн Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил хөгжил. УБ.,1999
  34. Чулуунжав Д. Иргэний нийгмийн онол, практикийн зарим асуудал. УБ.,1997
  35. Шинжлэх ухаан технологийн их сургууль. Улс төр судлал.УБ., 2001
  36. Энхбаяр Ё. Нээлттэй нийгэм ардчилсан нийгэм мөн үү.УБ.,2004
  37. Юндэндорж А. Өрнө дорнын мэргэдийн нийгэм-улс төрийн сэтгэлгээний онол, сургаал. УБ., 2001
  38. Юндэндорж А. Нийгэм иргэнлэг ардчилсан хэв шинжийг олоход төрийн институтын гүйцэтгэх үүрэг.УБ., 2001
  39. Cohen j., Arato A. Civil Society and Political theory. MIT Press, Cambridge Mass, 1994
  40. Habermas J. Between Facts and Norms: Contribution in Discourse Theory of Law and Democracy. Cambridge, Mass., 1994
  41. http//:www.forum.mn
  42. http//:www.soros.org
  43. http//:www.nso.mn
  44. http//:www. ubseg.gov.mn/
  45. http//:www. utma.mn/academy_new/
  46. http//:erkalecturer.blogspot.com/2011/01/blog-post_18.html
  47. http://anthmongolia.blogspot.com/2009/10/blog-post.html