Бүтээлийн нэр
Монгол Улсын Үндсэн хуульд органик хуулийн хүрээ, батлах босго, хяналтыг тодорхойлж, зохицуулах асуудал
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит XV дах удаагийн “Үндсэн хууль ба үндсэн хуульчилсан хууль гэх асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны судлаачдын ангилалын хоёрдугаар шатанд хэлэлцүүлсэн бүтээл. Судалгааны дүн шинжилгээг боловсруулахад ашигласан мэдээллийг хавсралт болгон оруулав (Үндсэн хуудас - 12; хавсралт хуудас - 62).
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процесс
Бүтээлийн товч
Үндсэн хуулийг цааш дэлгэрүүлэх, амьдруулах ёстой органик хуулийг ердийн хуулиас хэрхэн ялгах, тэдгээрийн тогтвортой үйлчлэлийг хэрхэн хангах, үндсэн хуульд нийцсэн эсэхийг хэрхэн үр дүнтэй хянах вэ? гэх асуулт бусад постсоциалист Улстай адил Монгол Улсад ч мөн тулгараад байна. Үүний тод илрэл нь 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцээс “нэр бүхий хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, батлах саналын илүү өндөр босго тогтоосон заалтууд”-ыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянасан явдал байв. Үндсэн хуулийн цэцийн тус дүгнэлтээс дараах үндсэн гурван асуулт урган гарна. Нэгдүгээрт органик хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон эсэх? Хоёрдугаарт органик хуулийг батлах босгыг хэрхэн тогтоох вэ? Гуравдугаарт органик хууль Монгол улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хэрхэн хянах вэ? зэрэг болно. Энэхүү судалгаанд өөр хоорондоо нягт харилцан уялдаатай дээрх гурван асуултад онолын үзэл баримтлал, Монгол Улсын эрх зүйн зохицуулалт ба харьцуулсан судалгааны хүрээнд хариулахыг зорив. Судалгааны ажилд хууль зүйн шинжлэх ухааны судалгааны үндсэн арга болох задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулан шинжлэх аргыг ашиглав.
Түлхүүр үг
органик хууль (organic law), органик хуулийг батлах босго (organic law’s voting threshold), органик хуулийн хяналт (review of the organic law).
Бичигдсэн огноо
2024-01-11
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-22
Товч мэдээлэл үзсэн
669
Бүрэн эхээр нь үзсэн
32
Эшлэлийн тоо
46
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Ариунзаяа Р.Оюундэлгэр “Монгол Улсын Үндсэн хуульд органик хуулийн хүрээ, батлах босго, хяналтыг тодорхойлж, зохицуулах асуудал” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1857
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Jennifer Gitiri & Boldizsár Szentgáli-Tóth (2020) The organic laws in Africa and the judicial branch: a brief contextual analysis. p.1. 
  2. Boldizsár Szentgáli-Tóth (2020) Organic laws and the principle of democracy in France and Spain, Pro Futuro 9(4), p.62. (“Boldizsár - 1”).
  3. Франц хэлийг Улсынхаа албан ёсны хэл болгосон Улсуудын нэршил.
  4. Boldizsár. p.62.
  5. Boldizsár, p.61.
  6. Jennifer Gitiri, p.108.
  7. Boldizsár Szentgáli-Tóth, Comparative Analysis of Qualified Law: France, Spain, and Hungary, pp.373-374. (“Boldizsár-2”)
  8. Jennifer Gitiri (2021) The organic laws in francophone Africa and the judicial branch: a contextual analysis, Special Issue on African Courts and Contemporary Constitutional Developments 35(1). (“Jennifer Gitiri”).
  9. Constitution of France (1958), Article 46.Ibid.
  10. Constitution of Spain (1978), Section 81.
  11. А.Бямбажаргал, “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ: Органик хууль ба түүнийг тогтоох эрх зүйн боломж”, Эрх зүй сэтгүүл, 2017, №4 (Цуврал 40), 166 дахь тал. (“Бямбажаргал”)
  12. Сонгуулийн тогтолцоо, байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төсөв санхүү, улс төрийн нам гэх мэт (Хавсралт 7-оос дэлгэрүүлэн үзнэ үү.)
  13. Boldizsár - 2, p.383.
  14. Boldizsár - 2, p.383; Jennifer Gitiri, p.11.
  15. Ibid.
  16. Бямбажаргал, 164 дэх тал.
  17. Bonime-Blanc “Constitution Making and Democratization. The Spanish Paradigm in Miller & Aucoin (eds) Framing the State in Times of Transition, Case Studies in Constitution Making (2010), p. 200.
  18. Jennifer Gitiri, p.107.
  19. Boldizsár - 2, p.374.
  20. Ibid.
  21. Boldizsár - 2, p.381.
  22. Jennifer Gitiri, p.113.
  23. Б. Чимид, Үндсэн хуулийн мэдлэг, УБ, 2012, 184 дэх тал.
  24. Boldizsár - 2, p.378-379; Jennifer Gitiri, p.117.
  25. Boldizsár - 1, p.10.
  26. Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хууль.
  27. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2-р сарын 13-ны өдрийн Дугаар 02 Дүгнэлт “Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай”.
  28. Дам ишлэв. С.Нарангэрэл, Монголын эрх зүйн эх толь бичиг. Дөрөв дэх хэвлэлт. Улаанбаатар, 2015, 324 дэх тал.
  29. МУҮХ-аас “... хууль …” гэх үг агуулсан 71 заалтыг шүүж, тэдгээрийн томьёололд дүн шинжилгээ хийж, боловсруулсан жагсаалтыг Хавсралт 2-оос үзнэ үү.
  30. Үүнд Татварын ерөнхий хууль (2019), Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2019), Хувь хүний орлогын албан татварын тухай (2019), Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015), Онцгой албан татварын тухай (2006), Гаалийн тариф, гаалийн татварын тухай (2008), Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай (2000), Галт зэвсгийн албан татварын тухай (2015), Малын тоо толгойн албан татварын тухай (2020), Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай (1995), Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль (1992), Нийслэл хотын албан татварын тухай (2015) зэрэг хууль хамаарч байна.
  31. “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” эрдэм шинжилгээний бага хурлын хэлэлцүүлгийн явцад “органик хууль юм уу, ердийн хуулийн асуудлыг бид ихэнхдээ хольж хутгадаг” гэжээ. Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь (эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл), УБ., 2023 он, 160 дахь тал.
  32. 1992 оны Үндсэн хуулийн эх бичвэрт “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэж батлагдсан.
  33. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” болгон өөрчлөлт оруулсан.
  34. Н. Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль Шинжлэх ухааны тайлбар, УБ., 2022, 470 дахь тал.
  35. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална” болгон өөрчлөлт оруулсан.
  36. Б. Чимид, Үндсэн хуулийн мэдлэг, УБ., 2012, 183 дах тал.
  37. Хууль тогтоомжийн тухай хууль (2015), 7 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг төлөвлөх
  38. МУИХ, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай”, 11 дүгээр тогтоол, 2017.
  39. МУИХ, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай”, 12 дугаар тогтоол, 2021.
  40. МУИХ, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбоотой холбогдуулан авах арга хэмжээний тухай”, 02 дугаар тогтоол, 2020.
  41. МУИХ, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, 44 дүгээр тогтоол, 2023.
  42. Х.Сэлэнгэ, Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтын обьектыг сайжруулах арга зам: онол, практикийн асуудал, Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь (эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл), УБ., 2023 он, 34 дэх тал.
  43. Мөн тэнд. 28 дахь тал.
  44. Мөн тэнд. 33 дахь тал.
  45. Харьцуулсан судалгааны хүрээнд www.constituteproject.org-аас 100 гаруй улсын үндсэн хуультай танилцаж, органик хуулийг тодорхойлсон 40 орчим улсын үндсэн хуулийн холбогдох зохицуулалтад дүн шинжилгээ хийж боловсруулсан мэдээллийг Хавсралт 7-оос үзнэ үү.