Бүтээлийн нэр
Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд төлөөллийн ардчиллын суурь зарчмуудыг бэхжүүлэх асуудлыг тусгасан тухай
Хэлбэр
Нийтлэл
Салбар
Бусад
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” заалтыг иш үндэс болгон Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болгох “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан билээ .
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж, хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж, хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж, амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож, ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж, өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүрсэн, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэнтэй улс болж хөгжүүлнэ гэж эрхэм зорилгоо болгожээ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын засаглал гэсэн тавдугаар зүйлд төлөөллийн ардчиллын суурь зарчмуудыг бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно гэж зорилго дэвшүүлсэн байна. Ухаалаг засаглалын хүрээнд эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг оновчтой болгож, засаглалын тогтвортой байдлыг хангана. Ухаалаг засаглал зорилтыг хэрэгжүүлэх I үе шат (2021-2030) хүрэх үр дүнгийн хүрээнд эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэртэй байдал, түүнд тавих хяналтыг оновчтой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тогтвортой, хяналттай засаглалыг төлөвшүүлнэ. Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх, хяналт тавих чадавх сайжирч парламентын засаглал бэхэжсэн байна. Улс төрийн намуудыг улс орныхоо төлөө бодлогын нам болгох нийгэм, улс төрийн соёлыг төлөвшүүлнэ. Төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдэж, иргэдийн улс төрийн боловсрол дээшлэн, иргэд, сонгогчдын хариуцлага сайжирна. Ухаалаг засаглал зорилтыг хэрэгжүүлэх II үе шат (2031-2040) хариуцлагатай, үр нөлөөтэй засагллыг бэхжүүлэх хүрээнд хариуцлагатай, мэргэшсэн, ёс зүйтэй гишүүдээр Улсын Их Хурлыг бүрдүүлнэ. Улс төрийн намууд бодлогын нам болон төлөвшсөн байна. Ардчилсан сонгуулийн зарчмуудыг бүрэн хангасан сонгуулийн соёл хэвшсэн байна. Ухаалаг засаглал зорилтыг хэрэгжүүлэх III үе шат (2041-2050) урт хугацааны, тогтвортой бодлогыг дэмжсэн түншлэгч засаглалыг бий болгох хүрээнд ард түмний засаглах эрхийг хангасан, итгэл хүлээсэн Улсын Их Хурал төлөвшинө. Иргэн төвтэй, мэргэжлийн Засгийн газар төлөвшсөн байна. Хариуцлагатай, иргэн төвтэй шүүх төлөвшсөн байна гэсэн зорилтуудыг тодорхойлж, төлөөллийн ардчиллын суурь зарчмуудыг бэхжүүлэх асуудлыг тусгасан байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод төлөөллийн ардчиллын засаглалын эрх тэгш байдал суурь зарчмыг бэхжүүлэх хүрээнд Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг оновчтой болгож, засаглалын тогтвортой байдлыг хангах, ард түмний засаглах эрхийг хангасан, итгэл хүлээсэн Улсын Их Хурал, иргэн төвтэй, мэргэжлийн Засгийн газар, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх төлөвшсөн байна зэрэг зорилтуудыг тодорхойлсон байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод төлөөллийн ардчиллын төрийн бодлого хууль тогтоомж нь тэгш үйлчилэх суурь зарчмыг бэхжүүлэх хүрээнд хүний эрхийг дээдэлсэн нийгэм, хүний эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний эрхийг хангахад чиглэсэн олон талт түншлэлийг хөгжүүлэх, хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ зэрэг зорилтуудыг тодорхойлсон байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод төлөөллийн ардчиллын төрийн шийдвэр гаргахад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх суурь зарчмыг бэхжүүлэх хүрээнд төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэх, иргэн төвтэй, ухаалаг засаглал төлөвших, иргэн, төр, бизнесийн байгууллагуудын мэдээлэл солилцооны чанар сайжирч, өрсөлдөх чадвар дээшилнэ зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод төлөөллийн ардчиллын тэгш оролцоотой ард түмний засаглал суурь зарчмыг бэхжүүлэх хүрээнд оролцоог зохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг тогтолцоог төлөвшүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо хангагдаж, хамтын ажиллагаа бэхжих нөхцөл бүрдэнэ зэрэг зорилтуудыг тодорхойлсон байна.
Түлхүүр үг
Алсын хараа-2050, хөгжлийн үзэл баримтлал, төлөөллийн ардчилал, суурь зарчим, урт хугацааны хөгжлийн бодлого
Бичигдсэн огноо
2024-03-03
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-03-07
Товч мэдээлэл үзсэн
262
Бүрэн эхээр нь үзсэн
3
Эшлэлийн тоо
4
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд төлөөллийн ардчиллын суурь зарчмуудыг бэхжүүлэх асуудлыг тусгасан тухай” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1918
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 1992

[2] УИХ-ын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай 2020 оны 52 дугаар тогтоол

[3] Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 1992

[4] УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоол