Бүтээлийн нэр
Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалтын харьцуулалт: Монгол Улс ба ХБНГУ
Тэмдэглэл
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулиас эрхлэн гаргадаг Эрх зүй сэтгүүлийн 2024 оны I улирлын дугаарт нийтлэгдсэн.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Гэм хорын эрх зүй
Бүтээлийн товч
Манай Улсад сүүлийн жилүүдэд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх, эрх зүйн хэм хэмжээг сайжруулахтай холбоотой судалгаанууд их хийгдэж байна. 2022 онд Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчилэн найруулж, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх, үнэлэн тооцох шинэлэг зохицуулалтууд тусгагдсан. Улсын Дээд Шүүх 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31- өдрийн A/268, A/275 дугаар хамтарсан тушаалын I хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан. 2002 онд Иргэний хууль батлагдсанаас хойш сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх, үнэлэх зохицуулалтад томоохон өөрчлөлт ороогүй байсан. Харин 2023 оноос эхлэн гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх заалтууд хэрэгжиж эхэлснээр өөрчлөлтүүд гарч байна. Манай улс учирсан бодит хохирлыг нөхөн төлөх, анхны байдалд нь оруулах боломжгүй тохиолдолд тухайн хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. Харин хууль тогтоомжийн өөрчлөлтөөр хохирогчид учирсан бодит хохирлоос гадна шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий эдийн бус хохирлын тогтолцоог тодорхой түвшинд хүлээн авсан. Иймээс Эх газрын эрх зүйн бүлийн улсын нэг болох ХБНГУ-ын сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой хэм хэмжээ, үзэл баримтлал МУ-ын эрх зүйн зохицуулалт, тогтолцоотой харьцуулан судлахыг зорьлоо.
Түлхүүр үг
Түлхүүр үг: Сэтгэл санааны хохирол, Сэтгэцэд учирсан хор уршиг, Эдийн бус хохирол, Гэм хор, Шууд ба шууд бус хохирогч, Сэтгэл санааны хямрал
Бичигдсэн огноо
2024-03-05
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-03-13
Товч мэдээлэл үзсэн
691
Бүрэн эхээр нь үзсэн
77
Эшлэлийн тоо
35
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Түвшинтөгс “Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалтын харьцуулалт: Монгол Улс ба ХБНГУ” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1930
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Буянхишиг. Б, (2012), Иргэний эрх зүйн удиртгал, УБ., 35

[2] Буянхишиг. Б, (2017), Үүргийн эрх зүйн ерөнхий анги, УБ., 186

[3] Кают. Ё, Шпанглер. Э нар, (2010), Монгол Улсын иргэний хуулийн тайлбар, УБ., 458

[4] 2002 оны Иргэний хуулийн төслийн танилцуулга

[5] Доржготов. А нар, (2018), Монгол Улсын иргэний хуульд холбогдох баримт бичиг (2001-2002), УБ., 19

[6] Ulrich Magnus, (2013), The Reform of German Tort Law, Universidad de Hamburgo, 5

[7] Madeleine Tolani, (2011), U.S. Punitive damages before German courts: A comparative analysis with respect to the ordre public, Annual Survey of International & Comparative Law: Vol. 17: Iss. 1, Article 9, 193

[8] Volker Behr, (2003), Punitive Damages in America and German Law - Tendencies towards Approximation of Apparently Irreconcilable Concepts, Chi.-Kent. L. Rev, 106

[9] Орчуулсан:Буянхишиг. Б, (2017), ХБНГУ-ын Иргэний хууль, МУИС-ийн хууль зүйн сургууль, УБ., 49

[10] Dannemann/Schulze, (2020), German civil code: Volume I. Article by article commentary, 333   

[11] Ариунзаяа. Б, Амгаланбаатар. Л, Норовсүрэн. Х нар, (2022), Эдийн бус хохирол нөхөн төлүүлэх тогтолцооны талаарх онолын асуудал ба Монгол Улсын шүүхээр эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй байдал, Нээлттэй нийгэм форум, Шүүхийн шийдвэрийн судалгаа, Цуврал №4, 108

[12] Түвшинтөгс. А, Ганхүрэл. Д, Золзаяа. Э, Лхамцэрэн. Н нар, (2020), Сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик, харьцуулсан дүн шинжилгээ, Нээлттэй нийгэм форум, Шүүхийн шийдвэрийн судалгаа, Цуврал №4

[13] Золзаяа. Э, (2014), Монгол Улсын болон гадаад улсын иргэний эрх зүй дэх сэтгэл санааны гэм хороос учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлын эрх зүйн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгаа, Эрх зүй сэтгүүл, №1 (27), 46

[14] Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаар тогтоол

[15] Rechtsanwalt Wolfgang Frese, Compensation for Personal Injuries in Road Accident Cases, National report Germany, 6

[16] Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01759 дүгээр тогтоол

[17] Монгол Улсын Дээд шүүх, (2009), Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоол, Дугаар 15

[18] МУ-ын Дээд шүүх, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, УДШ-ын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт