Бүтээлийн нэр
“Залилах” гэмт хэргийг хөрөнгө завших гэмт хэрэг болон иргэний эрх зүйн гэрээний маргаанаас ялгах нь
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Шүүгдэгч Т.Б нь “М” ХХК-д сантехникийн инженерээр ажиллаж байхдаа О.Ө-тэй хамтран 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр барилгын засварын ажилд шаардлагатай бохир усны даацын шугам хоолойн 80 метр труба, муфт, цавуу зэргийг 2,574,000 төгрөгөөр худалдан авсан мөртлөө үнийг өсгөж 14,854,000 төгрөгөөр “Б” ХХК-иас худалдан авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, эдгээрийн зөрүү мөнгийг хувьдаа ашиглажээ (1). Тус үйлдлээс мөн тусдаа Т.Б нь ганцаараа “Б” ХХК-ийн нэрээр “П” ХХК-д авто гражийн барилгын металл дам нурууг бэлтгэн нийлүүлэх гэрээг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр уг компаний захирал Б-тэй байгуулж, гэрээний төлбөрт мөн оны 7 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус 27,500,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөг авсан мөртлөө элдэв шалтаг заан уг гэрээний үүргээ биелүүлээгүй (2) тус 2 үйлдлийн улмаас бусдад нийт 70,540,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэг. Албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Түлхүүр үг
эрүүгийн эрх зүй, гэмт хэрэг, залилах гэмт хэрэг, хөрөнгө завших гэмт хэрэг, гэрээний үүргийн зөрчил, албан тушаалаа урвуулан ашиглах хүндрүүлэх бүрэлдэхүүн
Бичигдсэн огноо
2024-03-18
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-03-18
Товч мэдээлэл үзсэн
524
Бүрэн эхээр нь үзсэн
59
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy ““Залилах” гэмт хэргийг хөрөнгө завших гэмт хэрэг болон иргэний эрх зүйн гэрээний маргаанаас ялгах нь” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1933
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх