Бүтээлийн нэр
Хүүхдэдээ нэр сонгоход анхаарах асуудлууд
Хэлбэр
Нийтлэл
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Хүн бүр өөрийн нэртэй байх нь хувь хүний салшгүй эрх юм. Хүний нэр гэдэг тухайн орны ард түмний уламжлал, зан заншлын дагуу шинэ хүн төрөхөд өгч, олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулан түүнийг бусдаас онцгойлон ялгаж буйн илэрхийлэл. Иргэн нэртэй байхыг хуулиар баталгаажуулж байгаа нь түүнийг эрх зүйн харилцаанд оролцох нөхцөлийг хангаж байгаа хэрэг билээ. Иргэн өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Хүүхэд төрсний дараа эцэг, эх эсхүл эрх бүхий этгээд хүүхдэдээ нэр өгч, хуулийн дагуу тодорхой хугацааны дотор бүртгүүлж, баримт бичиг олгоно. Хүүхдэд нэр өгөх, овог сонгох, хүүхдийн эцэг, эхийн нэр авахтай холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ. Хуульд заасан үндэслэлээр иргэн зохиомол нэр хэрэглэх, нэрээ солих ч эрхтэй. Энэ тухай Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд “зохиогч нь бүтээлээ өөрийн болон зохиомол нэрээрээ эсхүл нэргүйгээр нийтийн хүртээл болгох эрхтэй” гэж заажээ.

1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хүүхэд төрмөгцөө нэн даруй бүртгүүлж, нэртэй байх тухай заасан байдаг бол тус пактаас цаг хугацааны өмнө буюу 1926 оны БНМАУ-ын Иргэний хуулийн хоёрдугаар бүлгийн 53 дугаар зүйлд “Аливаа төрөгсдийг дансанд тэмдэглүүлэх тухайн хэргийг төрсөн өдрөөс эхлэн хоёр сарын дотор мэдүүлэн гүйцэтгэвээс зохино” хэмээн зааснаас үзвэл Монголд нэр хайрлах асуудлыг 90 гаруй жилийн тэртээгээс албан ёсоор хуульчилж ирсэн байна.

Дэлхийн зарим улсад хүүхдэдээ өгч болохгүй нэрсийн жагсаалтыг баталсан байдаг. Тухайлбал, Европт барааны тэмдэгттэй холбоотой брэнд нэр, түүнтэй ойролцоо утгатай нэрсийг хориглосон бол лалын шашинтай улсад шашных нь эсрэг утгыг агуулсан нэр өгөхгүй байх зэргээр дэлхийн олон оронд тус тусын зохицуулалт байдаг. Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид өгч болохгүй нэрсийн жагсаалт байдаггүй. Харин Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд Монгол Улсын иргэн нэрээ нэг удаа өөрчлөх боломжтой.
Түлхүүр үг
Хүний нэр, хүүхдийн нэр, нэрийн асуудал, нэр судлал, нэрийн зохицуулалт, зохиомол нэр
Бичигдсэн огноо
2018-10-03
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-04-04
Товч мэдээлэл үзсэн
437
Бүрэн эхээр нь үзсэн
45
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Пүрэвсүрэн “Хүүхдэдээ нэр сонгоход анхаарах асуудлууд” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1947
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх