Бүтээлийн нэр
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Засаг даргыг огцруулах тухай санал” улс төрийн шийдвэр мөн үү?
Тэмдэглэл
Хууль дээдлэх ёс, (2024) №1 сэтгүүлд нийтлэгдсэн.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Нутгийн удирдлага
Бүтээлийн товч
2019 онд буюу Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байх үед “улс төрийн шийдвэр”-ийг Захиргааны хэргийн шүүх хянах эсэхтэй холбоотой асуудал хуульч, эрдэмтдийн дунд эрчимтэй өрнөж байжээ. Тус өөрчлөлтөөр “Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэр”-ийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй болсон. “Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэр” гэх ойлголт нь нэг талаараа илт ойлгомжтой мэт боловч хэрэг дээрээ түүний хүрээ хязгаарыг тогтоох асуудал нь ойлгомжгүй хэвээр байна.
Түүний нэгэн жишээ нь Захиргааны хэргийн шүүхүүдээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Засаг даргыг огцруулах тухай санал”-ыг “улс төрийн шийдвэр” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдлууд юм. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах эрх бүхий этгээд нь дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд байх атал харьяалах нутаг дэвсгэрийнхээ иргэдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Засаг даргыг огцруулах тухай санал”-ыг “улс төрийн шийдвэр” гэж дүгнэж байгаа жишиг байна.
Иймд энэхүү өгүүллээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Засаг даргыг огцруулах тухай санал” нь улс төрийн шийдвэр мөн эсэхийг тодруулахыг зорилоо.
Түлхүүр үг
Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргыг огцруулах санал, улс төрийн шийдвэр
Бичигдсэн огноо
2024-01-29
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-05-06
Товч мэдээлэл үзсэн
433
Бүрэн эхээр нь үзсэн
16
Эшлэлийн тоо
24
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Хулан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Засаг даргыг огцруулах тухай санал” улс төрийн шийдвэр мөн үү?” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1991
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Төрийн мэдээлэл эмхэтгэл (1992) №0
  2. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2021) №07
  3. Д.Ганзориг, Н.Лувсанжав, Ц.Товуусүрэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тайлбар, 2022, 197 дахь тал.
  4. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2015) №28
  5. Төв аймаг дахь ЗХАШШ-ийн 2021.12.24-ний өдрийн 01 дугаар шийдвэр, НдЗХДЗШШ-ийн 202.03.16-ны өдрийн 197 дугаар магадлалтай хэрэг; Өмнөговь аймаг дахь ЗХАШШ-ийн 11 дүгээр шийдвэр, НдЗХДЗШШ-ийн 2022.06.29-ний өдрийн 464 дүгээр магадлал, УДШ-ийн 2022.11.28-ны өдрийн 73 дугаар тогтоолтой хэрэг; Ховд аймгийн ЗХАШШ-ийн 2023.06.06-ны өдрийн 16 дугаар шийдвэр, НдЗХДЗШШ-ийн 2023.08.17-ны өдрийн 530 дугаар магадлалтай хэрэг
  6. “Захиргааны байгууллагаас гаргасан улс төрийн шийдвэрийг шүүх хянахгүй” шүүхийн шийдвэрийн тойм https://www.supremecourt.mn/home?page=pages&id=118&pg=2756&pr=115&tp=list&h=0
  7. Ховд аймгийн ЗХАШШ-ийн 2023.06.06-ны өдрийн 16 дугаар шийдвэр, НдЗХДЗШШ-ийн 2023.08.17-ны өдрийн 530 дугаар магадлалтай хэрэг
  8. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2016) №09
  9. Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, хоёр дахь хэвлэл (УБ: Мөнхийн үсэг, 2023) 128 дахь тал
  10. Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 5 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 5 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл
  11. Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, 44 дэх тал
  12. Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 5 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл, 65 дахь тал
  13. Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 5 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл, 70 дахь тал
  14. Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 5 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл, 72 дахь тал
  15. Д.Сүнжид “Орон нутгийн түвшин дэх чиг үүргийн хувиарлалт” (2015), 11 дэх тал.
  16. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2018) №01
  17. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны шүүгчийн тусгай санал 2-т энэ тухай дурдсан. “Захиргааны эрх зүйн онолын хувьд нэг талаас, сонгуулийн үр дүнд мандат авсан олонхи нь мөрийн хөтөлбөрөө тодорхой бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор засаглах эрхийг бүрдүүлдэг (Spoil) тогтолцоо болон нөгөө талаас, сонгуулийн үр дүнгээс үл хамааран гагцхүү мэргэжил, ур чадварын хувьд үнэлэгдэн томилогдож, төрийн нийтлэг эрх ашигт захирагдан ажилладаг мэргэшсэн (Merit) тогтолцоог зааглан авч үздэг. (Spoil) тогтолцоо нь тодорхой бүрэн эрхийн хугацаанд захирагддаг учир энэ хугацаанд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийг томилон итгэл үзүүлж ажиллах, хэрэгжүүлж чадахгүй гэж үзвэл улс төрийн хариуцлага тооцон чөлөөлөх эрхтэй байдаг бол (Merit) тогтолцоо нь мөрийн хөтөлбөр, засаг авсан олонхид бус, харин нийт улсын эрх ашиг захирагдан ажилладаг мэргэжлийн албанаас бүрддэг учир энд мэргэшсэн бөгөөд улс төрөөс хамааралгүй тогтвортой байх эрх зүйн ялгаатай зарчимд захирагдан ажилладаг.” https://www.supremecourt.mn/printa?id=36553&tp=2&s=51
  18. Н.Лүндэндорж, “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар, 2022, 942 дахь тал.
  19. Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал, Хоёр дахь хэвлэл (УБ, 2017), 354 дэх тал
  20. Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал, Хоёр дахь хэвлэл (УБ, 2017), 358 дахь тал
  21. Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал, Хоёр дахь хэвлэл (УБ, 2017), 358-359 дэх тал
  22. Д.Ширэндэв, Монгол Улсын нутгийн өөрөө удирдах ёс түүний эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал (УБ, 2011), 13 дахь тал
  23. Д.Ганзориг, Нутгийн удирдлагын асуудал: Үндсэн хуулийн зохицуулалт, Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал: Онол, арга зүй, хэрэгжилт, 268 дахь тал
  24. Д.Зүмбэрэллхам, Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчим, Хууль дээдлэх ёс сэтгүүл 64 (4), 2017, 13 дахь тал