Гэтэл нийтэд тустай ажил хийлгэх ял нь үндсэн зорилгодоо хүрэх бус албадан ажил хийлгэх ялын адил үр нөлөөтэй байх бөгөөд ялтан ялаас зайлсхийх, нийгэмшиж, хүмүүжих бус дахин гэмт хэрэг үйлдэх явдал гарсаар байгаа нь уг ялыг сонгон оногдуулах, түүнийг эдлүүлэхэд анхаарах цаг болсныг илтгэж байна.
Нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд заасан үндсэн ялын нэг төрөл бөгөөд тус ялыг нийт 68 төрлийн гэмт хэрэгт сонгон оногдуулахаар хуульчилжээ.
Олон улсын хэмжээнд Community Service гэх нэршилтэй энэхүү ял нь орчин үеийн эрүүгийн эрх зүйд түгээмэл хэрэглэгддэг эрүүгийн хариуцлага болон тогтсон тул манай улс дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны үндэсний онцлогт тохируулан тухайн ялыг сонгон хэрэглэх шаардлага үүсээд байна.
Манай улсын тухайд нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхэд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийн улмаас олон төрлийн хүндрэл бэрхшээлүүд тулгарч байгаа тул үүнээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хүн дахин гэмт хэрэг үйлдэх, ялаас зайлсхийх, улмаар хорих ялаар солих зэрэг сөрөг үр дагаврууд үүсэх болжээ.
Мөн одоо дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд нийтэд тустай ажил хийлгэх ялыг цагаар тооцон оногдуулахаар заасан нь хэт ерөнхий шинжтэй, уг ялыг үр нөлөөг бууруулж байх тул шүүхээс уг ялыг оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнээс шалтгаалан тодорхой үр дүнд чиглэсэн байдалтайгаар уг ялыг оногдуулахад анхаарах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, өөрийн хийсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт харамсаж, ухамсарлах боломжийг бүрдүүлэх эерэг талтай тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахдаа дээрхийг харгалзан, шүүхийн шийдвэрт нийтийн ашиг сонирхолд тустай ямар ажлыг хийлгэхээр заах эсхүл холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулан, ялын үр нөлөөг нэмэгдүүлэх эерэг талтай юм.
Ингэхэд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлж, зөв зохистойгоор уялдуулан зохион байгуулснаар нэг бүрчилсэн засан хүмүүжүүлэх үүргийг бий болгох эрх зүйн үндсийг бий болгох шаардлагатай билээ.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] https://criminal-justice.iresearchnet.com/criminal-justice-process/sentencing-and-punishment/community-service-and-alternative-sentences/
[2] Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг. 2015 он.
[3] Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт. Бодлогын судалгааны тайлан. Судлаач Ц.Мөнхбат. 2019 он.
[4] Иргэний болон улс төрийн эрх олон улсын пакт. 1996 он.
[5] Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм (Токиогийн дүрэм). 1.5. 1990 он.
[6] Монгол Улсын Үндсэн Хууль. 19 дүгээр зүйл. 1992.
[7] Эрүүгийн хууль. 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг. 2015 он.
[8] Монгол улсын шүүхийн 2023 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ.
[9] ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны жилийн эцсийн мэдээ.
[10] Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарах асуудал. Г.Цолмонгэрэл. Ял эдлүүлэх ажиллагаан дахь хүний эрхийн онол, практикийн асуудал. 78 дугаар тал. 2024 он.
[11] Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарах асуудал. Г.Цолмонгэрэл. Ял эдлүүлэх ажиллагаан дахь хүний эрхийн онол, практикийн асуудал. 74-75 дугаар тал. 2024 он.
[12] Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, Бодлогын судалгааны тайлан. 2019 он
[13] https://www.criminaldefenselawyer.com/resources/community-service-work-in-criminal-sentencing.html
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !