Бүтээлийн нэр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Нийгмийн хамгаалал
Бүтээлийн товч
НҮБ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц батлахтай холбоотой 2000-аад оны дунд үеэс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаа олон улсын хэмжээнд идэвхэжсэн нь Монгол Улсад ч үлэмж нөлөө үзүүлсэн юм.
ХЭҮК-оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бодлого эрүүл мэнд, нийгмийн хамгааллын явцуу хүрээнд биш, хүн бүрийн ижил үнэ цэнийг хүндэтгэн зөвшөөрч, нийгмийн амьдрал, үйл хэрэгт тэгш дүүрэн оролцуулах өргөн хүрээнд боловсруулах нь зохистой болохыг сануулж, холбогдох хууль тогтоомж, бодлого, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлснээ 2007 онд УИХ-д илтгэж байсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанар, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрх зүйн шинэтгэл явуулж, асуудал эрхэлсэн бүтэц, байгууллагыг үүсгэж, зохих үр дүнд хүрчээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг тусгайлан зохицуулсан үндэсний хэмжээний бодлогын баримт бичгийг гурван удаа батлан хэрэгжүүлж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд 2012 онд асуудал эрхэлсэн хэлтэс бий болж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус үндэсний, дэд, салбар зөвлөлүүдийг 2016 оноос ажиллуулж, 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ыг байгуулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг орон нутагтаа авах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийг Дархан-Уул, Дундговь, Дорнод, Ховд, Хөвсгөл аймгуудад байгуулж, 2023 оноос үйл ажиллагааг эхлүүлжээ.
Макро төвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилтэд эерэг өөрчлөлт гарсан байна. 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсад 10 болон түүнээс дээш настай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 78.0 хувь нь ямар нэг төвшний боловсрол эзэмшсэн байсан бол 2020 оны тооллогын дүнгээр 86.1 болж, 8.1 хувиар өсжээ. 2010 онд улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байсан бол 2020 онд 29.2 хувь болсон байна. Хүн амыг орон сууцаар хангах хөтөлбөр,8 цахим технологийн хөгжил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч эерэг нөлөөлжээ.9 Гэвч сүүлийн арван жилийн хугацаанд гарсан эдгээр өөрчлөлт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүний зэрэгтэй амьдрах, эрх, эрх чөлөөгөө бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх Монгол Улсын олон улсын гэрээний амлалт, хууль тогтоомжийн зарчим, бодлогын зорилго, зорилтууд, байгуулсан бүтэц, зарцуулсан төсөвтэй харьцуулахад чамлалттай юм.

Түлхүүр үг
хөгжлийн бэрхшээл, хөгжлийн бэршээлтэй хүмүүс, улс төрийн оролцоо, нөлөөлөл, хүний эрхийн тухай конвенц
Бичигдсэн огноо
2023-06-01
Хуудсын тоо
177
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-01-07
Товч мэдээлэл үзсэн
518
Бүрэн эхээр нь үзсэн
15
Эшлэлийн тоо
156
Санал болгож буй эшлэлийн загвар
Хүний эрхийн Үндэсний комисс
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт” (2023), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2235
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !