Бүтээлийн нэр
Deepfake технологи ба улс төрийн PR: Хиймэл оюунаар бүтээсэн синтетик мэдээлэл олон нийтийн итгэлд нөлөөлөх нь
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Хэвлэл мэдээлэл,
Улс төр судлал
Бүтээлийн товч
Уг судалгаанд хиймэл оюун ухааны нэг төрөл Deepfake технологийг сонгон судаллаа. Deepfake технологи улс төрчдийн хэзээ ч хийгээгүй үйлдэл, хэлээгүй үгийг хийсэн болгож бичлэг, зураг бүтээснээр олон нийтийн итгэлцэлд нөлөөлж, нийгмийг талцуулж ч болно. Иймээс уг технологийн хүрээ, тархац, эрх зүйн орчин, бодит тохиолдлуудыг судлахын зэрэгцээ олон нийтийн ойлголт, санаа бодлыг судлахаар зорилоо. 18-54+ насны 382 оролцогчдын дунд явуулсан судалгаанд олон нийтийн ойлголтыг тодорхойлохын тулд тохиолдлын боломжит түүврийн аргыг ашигласан. Мөн хууль эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, улс төрийн пи ард deepfake технологийг ашигласан тохиолдлуудыг баримтжууллаа. Судалгааны дүн олон нийтэд мэдлэгийн цоорхой байгааг харуулж байна: Судалгаанд оролцогчдын 69% нь deepfake технологийг өмнө нь сонсож байгаагүй, гуравны нэгээс илүү хувь нь жинхэнэ болон хуурамч контентыг ялган таних чадвартаа итгэлгүй байна гэсэн билээ. Түүнчлэн мэдээллийн тэргүүлэх сайтууд болох gogo.mn, news.mn, ikon.mn сайтуудад хийсэн агуулгын дүн шинжилгээгээр сайтууд deepfake технологийн талаар хангалттай мэдээлэл түгээж, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг харуулав. Эдгээр үр дүн нь гүнзгий deepfake технологийн талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, асуудлыг шийдвэрлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг илүү идэвхтэй оролцуулах зайлшгүй шаардлагатай байгааг илтгэж байна. Иймд судалгаагаар хувьсан өөрчлөгдөж буй дижитал аюулын эсрэг олон нийтийн итгэлийг хадгалахын тулд зохицуулалтын тогтолцоо, хэвлэл мэдээллийн мэдлэг, улс төрийн ёс зүйтэй пи арын чухлыг онцлов.
Түлхүүр үг
Хуурамч ташаа мэдээлэл, улс төрийн манипуляци, дижитал ёс зүй, олон нийтийн итгэл, хиймэл оюун ухаан, улс төрийн пи ар, синтетик мэдээлэл
Бичигдсэн огноо
2024-04-14
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-02-25
Товч мэдээлэл үзсэн
522
Бүрэн эхээр нь үзсэн
33
Эшлэлийн тоо
30
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Намуун
“Deepfake технологи ба улс төрийн PR: Хиймэл оюунаар бүтээсэн синтетик мэдээлэл олон нийтийн итгэлд нөлөөлөх нь” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2330
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
18 hours ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-04-29 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !