Монгол Улсын Их Хурал шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд 2012.05.22-ны өдөр “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг батлаж, 2013.04.15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан билээ. Гэтэл уг хуулийн 3.3.1 болон 12.1 дэх заалт нь үндсэн хуулийн 49.2 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай маргаан үндсэн хуулийн цэц дээр өрнөж, 2013.11.13-ны өдрийн дүгнэлтээр “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн холбогдох заалт үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, тухайн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлсэн байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг улсын их хуралд хүргүүлсэн боловч тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй болохоо мэдэгдсэн тул үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2013.12.20-ны өдөр болох байсан ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2014.01.08-ны өдөр хүртэл хойшилсон байна. Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар тус маргааныг хэлэлцээд шитэзбтхуулийн холбогдох заалт үндсэн хууль зөрчсөн хэмээн тогтоол гаргажээ.
Хэдийгээр Үндсэн хуулийн цэцийн тогтоол эцсийн шийдвэр ч дээрх асуудалд судлаач оюутны зүгээс иргэдийн төлөөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх нь үндсэн хуулийн зүйл, заалттай зөрчилдөж байгаа эсэх асуудалд үндсэн хуулийн эрх зүйн үүднээс дүгнэлт өгөхийг зорьсон болно. Үүний тулд үндсэн хуулийн цэцээс тус дүгнэлтэд заасан онолын үндэслэгээ болон япон улс дахь шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах тогтолцооны үндсэн хуулийн зөрчлийг дэмждэг болон үгүйсгэдэг онолын үндэслэлийг дэвшүүлж, илтгэгчийн зүгээс дүгнэлт, саналыг дэвшүүлсэн болно.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ