Бүтээлийн нэр
Эдийн засгийн харилцаан дахь төрийн зохицуулалтын нийтийн эрх зүйн үндэс, анхаарах асуудлууд
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй, Төрийн санхүү, төсөв
Бүтээлийн товч
Эдийн засаг дахь төрийн оролцоо, зохицуулалтын зорилго, хүрээ хязгаарын тухай асуудал нь хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн явцад тухайн цаг үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн шаардлагад үндэслэн янз бүрээр тодорхойлогдсоор иржээ.Үүнийг ерөнхийд нь авч үзвэл эдийн засаг дахь төрийн оролцоог шүтсэн (меркантилизм), түүнийг үгүйсгэсэн (либерализм), түүнчлэн төрийн зохицуулалтыг тодорхой хүрээнд хүлээн зөвшөөрсөн (интервионизм) үзэл баримтлал байна.
Хүний хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц баялагаар хамгийн оновчтойгоор хангах арга замыг эрэлхийлэх, хүн ардынхаа амьдрах таатай орчинг бүрдүүлэх, улмаар улс орныхоо эдийн засгийн өсөлтийгхангахад санаа тавих нь төрийн чиг үүрэг болох нь маргаангүй юм. Иймээс төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулах гол зорилго нь хязгаарлагдмал нийгмийн нөөц баялагийг дээд зэргээр үр ашигтайгаар ашиглах, баялагийгхамгийн боломжит хэмжээгээр бүтээх,үр өгөөжгүй зардлыг багасгахададорших бөгөөд ингэхдээ нийтийн ашиг сонирхолыг хамгаалах, нийтийн баялагийн зохистой хуваарилалтыг хэрэгжүүлэх, шударга бус өрсөлдөөнийг зохицуулж зах зээлийг хамгаалах,өмчийн болон аж ахуй эрхлэх эрхийг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай болдог.
Эдийн засаг дахь төрийн оролцоо, зохицуулалтын анхдагч үүрэг бол эдийн засгийн зохистой, зөв эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал бөгөөд тэрхүү эрх зүйн хэм хэмжээг бүхэлд нь эдийн засгийн эрх зүй гэнэ. Эдийн засгийн эрх зүй нь эдийн засгийн харилцаанд оролцогчдын (үйлдвэрлэгч/нийүүлэгч болон хэрэглэгч/ худалдан авагч) үйл ажиллагааг төрөөс зохицуулах (удирдан чиглүүлэх, дэмжих, төлөвлөх, хянах) нийтийн эрх зүйн хэм хэмжээ, түүнчлэн эдийн засгийн харилцаанд оролцогчид үйл ажиллагаагаа өөрсдөө зохицуулах хувийн эрх зүйн хэм хэмжээнээс бүрдэнэ. Энэхүү тогтоосон хэм хэмжээнийхээ үндсэн дээр төр нь эдийн засгийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхөөс гадна өөрөө уг харилцааны оролцогч болдог. Тухайлбал төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг байгуулан зах зээлд нийлүүлэлт хийх, ЗГ-ын худалдан авалт хийх, концессийн гэрээгээр хувийн хэвшилтэй хамтран ажиллах гм.
Түлхүүр үг
эдийн засаг дахь төрийн зохицуулалтын зорилго, үүрэг, хэлбэр, эдийн засгийн эрх зүй, эдийн засгийн захиргааны эрх зүй, эдийн засаг дахь төрийн зохицуулалтын Үндсэн хуулийн үндэс, эдийн засгийн харилцааг зохицуулж буй нийтийн эрх зүйн хэмжээ,
Бичигдсэн огноо
2016-05-05
Хуудсын тоо
7
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-06-13
Товч мэдээлэл үзсэн
8194
Бүрэн эхээр нь үзсэн
351
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Банзрагч “Эдийн засгийн харилцаан дахь төрийн зохицуулалтын нийтийн эрх зүйн үндэс, анхаарах асуудлууд” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/257
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх