1) Дампуурлын тухай хуулийн дагуу хэрэгжих ажиллагаа: дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа (reorganization), хариуцагчийн хөрөнгийг бэлэн мөнгөнд хөрвүүлж, хуваарилах ажиллагаа (liquidation);
2) Дампуурлын тухай хуулийн зохицуулалтаас гадуур үүрэг гүйцэтгэгч ба гүйцэтгүүлэгчид сайн дурын үндсэн дээр хэлэлцэн тохирч хэрэгжих ажиллагаа;
3) Банк санхүүгийн секторт санхүүгийн бэрхшээлтэй асуудлыг системийн түвшинд тусгайлан шийдвэрлэх захиргааны ажиллагаа гэсэн гурван хэсэгт хувааж үздэг байна.
Манай улсын хувьд Дампуурлын тухай хууль дампуурлын хэрэгтэй холбоотой материаллаг ба процессын эрх зүйн чиг үүргийг аль алиныг гүйцэтгэдэг боловч өмнө дурдсанчлан огт зохицуулалтгүй үлдээсэн томоохон харилцааны нэг нь төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдэд тавих шаардлагаа шүүхэд, эсхүл хэрэг гүйцэтгэгчид хэрхэн гаргах, уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа үндсэн дампуурлын ажиллагаатай ямар харилцаа холбоонд орших, эдгээр нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй эсэх талаар шийдвэр гаргах эрх хэнд хадгалагдаж буй зэрэг дампуурлын хэргийн явцад гаргах нэхэмжлэлийн шаардлагын мөрөөр хийгдэх ажиллагаа юм. Энэ мэт болон бусад олон өвөрмөц зохицуулалт шаардах зохицуулалтын орон зайг нөхөж өнөөдөр шүүхийн практикт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байна. Гэвч энэ практик хэр оновчтой болохыг тунгаах цаг нэгэнт иржээ.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Төмөрбаатар Бадрах Хуулиар тогтоосон хүүгийн ойлголт, онцлог
Төмөрбаатар Бадрах Төвлөрсөн шүүхээс төрөлжсөн шүүх рүү
Төмөрбаатар Бадрах Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэдэд ойртуулах нь
Төмөрбаатар Бадрах Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарим асуудал
Пүрэвсүрэн Ганзориг Нийгмийн аж ахуй эрхлэлт- хөгжлийн асуудлыг шийдвэрлэх арга зам