Бүтээлийн нэр
Хууль ёсоор өв залгамжлах эрх зүйн харилцаан дахь дагавар хүүхдийн эрхийн хамгаалалт
Зохиогч
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Иргэний эрх зүй,
Өв залгамжлалын эрх зүй,
Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Манай Улсын хувьд дагавар хүүхэд нь хойт эцэг, эхээсээ гэрээслэлийн дагуу, үрчлэлтийн замаар, мөн тусдаа амьдарч байгаа төрсөн эцэг, эхээсээ өвлөх боломж нилээд хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл дийлэнх дагавар хүүхдүүдийн хувьд хойт эцэг, эхдээ үрчлэгдээгүй, мөн манай улсад төрсөн эцэг, эх нь архины хамааралтай, эд хөрөнгөгүй байх магадлал өндөр, эсхүл төрснөөс хойш мэдэх цорын ганц эцэг, эх нь хойт эцэг, эх нь байх учраас бүхий л дагавар хүүхдүүдийн хууль ёсоор өвлөх эрх нь хөндөгдөөгүй гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаас дагавар хүүхдийг хойт эцэг, эхээсээ хууль ёсоор өвлөх эрхгүй гэж шийдвэрлэсэн нь түүнийг хойт эцэг, эхийн хүүхэд биш гэж хүлээн зөвшөөрч, дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, тэдний эрхийн зөрчлийг дэмжиж байгаатай утга нэг юм. Харин дагавар хүүхдийг хойт эцэг, эхээс өвлүүлэх эрхтэй гэж шийдвэрлэх нь хойт эцэг, эх болон дагавар хүүхдийн эцэг, эх, хүүхдийн харилцааг хүлээн зөвшөөрч буй хэлбэр юм.
Судалгаанаас үзвэл манай улсад 2000 оноос хойш гэрлэлт цуцлалт 81%-иар ихэссэн, хойт эцэгтээ хүчиндүүлсэн, сэтгэл гутралд өртсөн дагавар хүүхдүүдийн тохиолдол ихээхэн үзэгдэж байгаа нь судлаачийн хувьд манай улсад тэдний харилцаа, эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Гэвч МУ-д хичнээн дагавар хүүхэд байгаа талаар тоо баримт байхгүй, энэ талаар судалгаа огт хийгдэхгүй байгаа нь энэхүү асуудлыг Монгол Улс төдийлөн анхаарахгүй байгааг харуулж байна.
Иргэний хуулийн дээрх заалтаас үүдэж шүүхээс дагавар хүүхдийн өв залгамжлалтай холбоотой маргаан хянан шийдвэрлэхдээ хойт эцэг, эх, дагавар хүүхдийн харилцаа үүссэн эсэх, үүссэн бол тэдний эцэг, эх, хүүхдийн харилцаа, мөн аль аль талаасаа дагавар хүүхэдтэй байхад нэг талыг нь анзаарч шийдвэрлэх, төрсөн эцэг, эхийн эд хөрөнгөгүй, өвлүүлэх чадваргүй байх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулж, авч үзэлгүйгээр хатуу тогтсон байдлаар өвлөх эрхгүй гэж шийдвэрлэж байх учир манай улсын хувьд бусад улсуудын адил дагавар хүүхдийн хууль ёсоор өвлөх эрхийг хүлээн зөвшөөрч, МУ-ийн Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуулийн холбогдох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Судлаачийн судалснаар хойт эцэг, эх болон төрсөн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүс дийлэнхийг зонхилж байх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлэх эсэх нь өмнөх гэр бүлийн цуцлалттай холбоотой сайн дурын ойлголт учраас одоог хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамт амьдарсан гэр бүлүүд маш олон байна. Гэвч үүнээс болж дагавар хүүхэд гэр бүлийн гишүүнд тооцогдохгүй, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх ёсгүй юм. Нөгөө талаар дагавар хүүхэд гэдэг нь хэн нэгнийх нь асрамжид дагаж ирсэн хүүхдийг ойлгох бөгөөд ийнхүү заахгүй тохиолдолд дагаж яваагүй эцэг, эхтэйгээ шинээр гэр бүл болсон хүнтэй хойт эцэг, эх, дагавар хүүхдийн эрх, үүрэг үүсгэнэ хэмээн өрөөсгөл ойлгох юм.
Иймд Иргэний хуульд хойт эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлж байсан дагавар хүүхэд буюу тэдний харилцаа хүүхдийг насанд хүрээгүй байхад үүссэн дагавар хүүхдийн хувьд хойт эцэг, эхээс өвлөх эрхтэйг тусгаж, хойт эцэг, эх, дагавар хүүхдийн харилцааг ГБтХ-д бүрэн хүлээн зөвшөөрч тодорхой болгох нь зүйтэй. Ингэснээр хойт эцэг, эхээс дагавар хүүхэд хууль ёсоор өвлөхтэй холбоотой маргааныг шүүхээс хянан шийдвэрлэх болж, цаашлаад дагавар хүүхдийн ирээдүйн сайн сайхан амьдрал, хөгжилд эерэгээр нөлөөлж, хүүхэд хайр халамжгүй, хайхрамжгүй гэр бүл өсөхөөс сэргийлэх нэг арга зам болно гэж дүгнэж байна.

Түлхүүр үг
Хүүхэд, дагавар хүүхэд, хойт эцэг, эх, хүүхдийн дээд ашиг сонирхол, дагавар хүүхдийн эрх, дагавар хүүхдийг үрчлэх, Хүүхдийн эрхийн тухай хууль, Монгол улсын Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль
Бичигдсэн огноо
2019-12-27
Хуудсын тоо
104
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-01-21
Товч мэдээлэл үзсэн
9001
Бүрэн эхээр нь үзсэн
940
Эшлэлийн тоо
152
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Тайван
“Хууль ёсоор өв залгамжлах эрх зүйн харилцаан дахь дагавар хүүхдийн эрхийн хамгаалалт” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/675
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !