ҮнХЦ-ийн жишиг шийдвэрийн шалгуур нь тухайн шийдвэр нийгмийн харилцааг хэр бодитой, шударга зохицуулж, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хэрхэн бэхжүүлж, шинээр эрх зүйн зарчим (зохицуулалт)-ыг тогтоож, Үндсэн хуулийн хяналтыг үр дүнтэйгээр хэрэгжүүлж байгаагаар тодорхойлогдох бөгөөд түүний хүчин чадал нь агуулгын хувьд ижил төстэй маргааны тоо, ҮнХЦ-ийн нэр хүнд, тухайн шийдвэрт өгч буй ач холбогдол болон жишиг гэдгийг тодорхойлох хамгийн чухал хэсэг болох тухайн шийдвэрийн үндэслэлээс хамаарна.
Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрүүд, шүүхийн эрх зүйн байр суурь нь тухайн асуудлаар цаашид олон жил үйлчлэх жишиг тогтоох хандлагатай байдгаараа тун их хариуцлагатай, гүн гүнзгий судалгаатай, эрх зүйн шинжлэх ухааны нийтлэг зүй тогтолд нийцсэн байхыг шаарддаг бөгөөд энэхүү шаардлагын үүднээс Үндсэн хуулийн Цэцийн жишиг шийдвэр нь Үндсэн хуулийн эрх зүйн хөгжилд бодитойгоор нөлөөлнө.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ