Эрх зүйн харилцаа нь өөрөө аливаа нийгмийн суурь харилцаа бөгөөд тухайн зохицуулалт дутмаг байгаа нь учир дутагдалтай юм. Зүй нь тоон контентыг хөгжүүлэх, түүний цаашдын хэрэглээ, тулгамдаж болох асуудал гэх мэт олон хүчин зүйлсийн шаардлагаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай. Өдгөө “Тоон контентын хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр боловсруулагдаад байх бөгөөд түүнд дүн шинжилгээ хийх, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудтай нийцүүлэх, үнэлэлт дүгнэлт хийх нь нэн чухал.
Иймээс:
• Нийт иргэдийн тоон контентын талаарх мэдээлэл дутмаг,
• Түүнийг хүлээн авах хэрэглэгчдийн соёл төлөвшөөгүй,
• Нийгэмд контентыг хүлээн авах эрэлт их байдаг боловч нийлүүлэлт төдийлөн хангалтгүй,
• Тусгайлан зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй гэх мэт олон шалтгааны улмаас уг асуудлын үндэс суурь болох эрх зүйн зохицуулалтын хүрээнд судалгаа хийж, дүн шинжилгээ хийхийг судлаачийн зүгээс зорьлоо.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Төмөрбаатар Бадрах Хуулиар тогтоосон хүүгийн ойлголт, онцлог
Төмөрбаатар Бадрах Төвлөрсөн шүүхээс төрөлжсөн шүүх рүү
Төмөрбаатар Бадрах Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэдэд ойртуулах нь
Төмөрбаатар Бадрах Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарим асуудал
Пүрэвсүрэн Ганзориг Нийгмийн аж ахуй эрхлэлт- хөгжлийн асуудлыг шийдвэрлэх арга зам